ширэн гөлмөө шижгэнэтэл
сэнжтэй дөрөөгөө хангигатал
найман ганзагаа сугартал
нарийн уургаа дохилзтол
салхи сөрөөд хатируулахад
сайхан байдаг юм, тиймээ
шөнийн сарыг бүртэлзтэл
шүүдэрийн тусалыг бөмбөртөл
саарал мориороо хатируулаж
саахалтын нохдыг шуугиулж
амрагийн болзоонд очиход
аятайхан байдаг юм, тиймээ

                                          
profile

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

  http://krilleer.blogspot.com/