700x60.jpg
Жин нэмээд байгаагийн шалтгаан ажил чинь байж магадгүй
Ойрын үед жин нэмээд, шалтгааныг нь юу байж болох талаар бодож сууна уу? Жин нэмэхэд олон шалтгаан байх ч нэг нь чиний ажил дээрээ гаргаад сурчихсан багахан зуршлуудтай холбоотой байж болно. Жишээ нь:
 

1. Ажилдаа орой ирж оройтож тардаг бол
Чиний ажлын цаг оройтож эхлээд оройтож дуусдаг бол жин нэмээд байгаагийн чинь нэг шалтгаан яах аргагүй мөн. Эсвэл ажил чинь эрт эхлэдэг ч чи ажил дээрээ байнга оройтож суудаг бол мөн л адилхан байх нь байна. Учир нь энэ үед хоол чинь оройтоно гэсэн үг. Оройтож идсэн хоол биед чинь энерги биш өөх, тос болж шингэнэ. Дээрээс нь өглөөд бие чинь хангалттай сайн амарч чадалгүй сэрэх бөгөөд энэ байдал олон давтагдахын хэрээр хүсээгүй өөх чинь бас нэмэгдэнэ гэсэн үг.
Тэгэхээр хэрвээ ажил дээрээ оройтохоос өөр аргагүй байдаг бол өөртөө зориулаад хоолоо битгий оройтуул. Эрүүл, эрч хүчтэй байхын тулд хоол идэж байгаа болохоос биш цаг үрэх гэж бид хоол идээд байгаа биш шүү дээ.
2. Хамт ажиллагсад чинь... 
Үдийн цайны цагаар чи мэдээж ганцаараа суугаад хооллоод байхгүй. Хамт ажиллагсадтай мэдээж хамтдаа хооллож таарна. Энэ үеэр тэд ямар хоол идэж байна түүнтэй нь ижил төстэй хоол авч идэх нь их байдаг. Бусад нь бүгд ийм хоол идэж байхад ганцаараа ялгараад яахав эсвэл хооллохоор орсон газар нь ийм хоолтой гэх мэт олон шалтгаан байж болно.
Тэгэхээр жин нэмж байгаадаа санаа зовж байгаа бол бусдыг аялдан дагалдахаа боль. Өөртөө хувийн хоолны цэс зохиогоод гэртээ хоолоо хийж авчирч яагаад болохгүй гэж? Эсвэл ганцаараа ч хамаагүй эрүүл хоолтой газраар үйлчлүүлж болно.
3. Машинаасаа “салахгүй” байх
Автобус хүлээж зогсохгүй, цаг хэмнэнэ, тухтай гээд машинаа байнга хөлөглөх шалтгаан олон л доо. Гэхдээ ажилдаа тогтмол машинаар явах нь угийн суугаа ажилтай чамайг улам хөдөлгөөний дутагдалтай болгоно.
Ажил гэр чинь хол зайтай байдаг болохоор машинаар явахгүй л бол болдоггүй байж болох юм. Тэгвэл машинаа орох хаалганаасаа хол тавьж болно. Цайныхаа цагаар ч аль болох машин уруугаа битгий ойрт. Үнэхээр дасгал хөдөлгөөнд цаг гаргаж хийх боломжгүй байвал ядаж л өдөрт алхаад байх хэрэгтэй шүү.
4. Сандал дээрээ хадаатай мэт байх
Заримдаа ажил чинь амжихгүй байх үед цаг хэмнэхийн тулд гадагш гарч хоол идэлгүй хоол хүргүүлэх, эсвэл хэн нэгэнд захиж авчруулаад юу ч хамаагүй идчихдэг тохиолдол байдаг биз дээ? Тэр болгоны тоогоор чи суудлаасаа босолгүй хэдэн цаг сууж ажилласнаа анзаараад үз дээ. Өдөр бүр олон цагаар сууж ажиллаж байгаа хирнээ дасгал хөдөлгөөн хийхгүй байвал жилд хамгийн багадаа 5 кг жин нэмнэ гэсэн судалгааны дүн ч байдаг.
Тэгэхээр цайны цагаараа байнга босож, алхаж, агаар амьсгалж байх хэрэгтэй.
5. Заримдаа хооллохоо ч мартчихдаг
Өглөө ажилдаа гарахдаа багахан цай уучхаад өдөр хооллохоо мартчихдаг тал байна уу? Эсвэл зүгээр л өдөр хоол идэж амжихгүй байна уу? Орой гэртээ “турж үхэж, тугалын хашаа мөргөх гэж байгаа” амьтан очоод хамаа замбараагүй иднэ. Эсвэл эсрэгээрээ өглөө их юм идээд өдөр ч орой ч хоол идэлгүй унтаад өгдөг байж болох юм. Өдөрт идэж байгаа нийт хоолны чинь хэмжээ бага учраас таргалахгүй гэж бодож байж магадгүй. Гэхдээ энэ буруу хэв маяг нь өөрөө жин нэмэх шалтгаан болдог.
Өдөрт 3 хооллож байх хэрэгтэй гэсэн дундаж тоо зүгээр нэг гарч ирээгүй юм шүү.
6. Өнөөх л товчлуур дээрээ дарчихсан зогсдог
Танай гэр, ажлын өрөө чинь хэдэн давхарт байдаг вэ? Хэрвээ өндөрт байдаг бол чи мэдээж цахилгаан шатыг байнга хэрэглэдэг, тийм үү? Мэдээж энэ нь цаг хэмнэнэ. Гэхдээ чи өглөө гэрээсээ гарч цахилгаан шатанд суугаад, машиндаа сууж ажилдаа ирээд, ахин цахилгаан шатанд сууж өрөө лүүгээ орно гэх мэтээр зогсох суухаас өөр хөдөлгөөн бараг хийлгүй өдрийг өнгөрүүлж байгаа бол жин нэмж, целлюлиттэй болоод байгаатай чинь маргах юм алга. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд шаттай найзалж эхлээрэй.


 
 
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Дэлгэрэнгүй мэдээлэл 

Харилцах утас: 9831-6851 
(зөвхөн ажлын цагаар холбогдоорой)
(+82)-2-3496-9782 010-3003-1568 
Цагийн хуваарь : Даваа ~ Баасан 08:30-18:00
Мэйл: mn@idhospital.com 
 wechat : mn_idhospital
viber : +821030031568 

0
List of Articles
No. Subject Author Date Views
Notice НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ Feb 16, 2015 338676
Notice ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin Aug 12, 2012 731713
3569 Baingiin ajild hun awna Zaya46 Apr 24, 2017 174
3568 1em ajil bn xexe999 Apr 24, 2017 257
» Жин нэмээд байгаагийн шалтгаан ажил чинь байж магадгүй khaliun0715 Apr 24, 2017 277
3566 Emegtei arbait Jjghjv80 Apr 24, 2017 246
3565 Margaash Isa bna goshu Apr 24, 2017 206
3564 Ajil bna . ponty143 Apr 24, 2017 294
3563 Ajil bna . ponty143 Apr 24, 2017 161
3562 Эм буудлын ажлууд 일자리알선 Apr 24, 2017 187
3561 naidwartai turaah buteegdhuun zarna 20140821 Apr 24, 2017 110
3560 Хялбар аргаар улам залуужиж, улам хөөрхөн болох боломж байдаг боловуу? file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг Apr 24, 2017 110
3559 Em ajil bna Ioool Apr 24, 2017 224
3558 Emegtei tsagiin ajil bna happy2017 Apr 24, 2017 209
3557 Gereenii 1 er muugii99 Apr 24, 2017 102
3556 Eregtei tegbe bn oyunbat Apr 24, 2017 160
3555 Hajuu uruu tureeslene Sadan 2.4 shugam. Isu 7r shugam NARKHAN Apr 24, 2017 123
3554 ajiluud bn zulzaga99 Apr 24, 2017 290
3553 emegtei ajild avna 나2다 Apr 24, 2017 147
3552 Cledbel Арьс чангалж өргөх коллагентай маск @*********@... Apr 04, 2017 458
3551 КОЛЛАГЕН ТАНЫГ НАСНААСАА ЗАЛУУ, САЙХАН ХАРАГДДАГ БОЛГОНО @*********@... Apr 04, 2017 489
3550 Үрчилээтэж өнгөө алдаж байгаа арьсанд зориулсан цацдаг маск @*********@... Apr 06, 2017 558
3549 Нүүрэн дээрх сэвх нөсөө толбо хурдан хугацаанд арилгах тос @*********@... Apr 09, 2017 511
3548 Ajil bna . ponty143 Apr 24, 2017 192
3547 buudaliin er ajil haij bn boldoo009 Apr 24, 2017 107
3546 Shigdand ugaagch (em) ajill Apr 24, 2017 190
3545 거창d er Hulemj ugsarhad yaj ugsardgiig surangaa hajuugas tuslah ajil.udriin 100.000won sora2 Apr 24, 2017 118
3544 Ajil bna . ponty143 Apr 24, 2017 184
3543 Shigdand em ajil bna chuka0701 Apr 24, 2017 177
3542 Ajil bna . ponty143 Apr 24, 2017 131
3541 eregtei 2 ajil bna bmuug Apr 24, 2017 177
3540 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ БҮХИЙ Л ӨВЧИНГ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ЭМЧИЛЖ БАЙНА. НАНҮРИ НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ ЭМНЭЛЭГ Apr 24, 2017 72
3539 Ajil bna . ponty143 Apr 24, 2017 145
3538 안산d viztei hund em uuldver.n ajil bn. tumoroo Apr 24, 2017 145
3537 3sariin emegtei ajil haij bn khkhk Apr 24, 2017 105
3536 mgld huushuuriin guanz hyamd zarlaa goyo haliun Apr 24, 2017 102
3535 Naidvartai ajild zuuchilana sainaa0606 Apr 24, 2017 193
배너신청
자생병원

배너신청