
Бичлэгийн тоо 4,494
Бээжингийн олимпийн наадмаас эх орондоо жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Найдангийн Түвшинбаяр өдгөө АНУ-д эмчилгээ хийлгэж яваа. Учир нь, тэрбээр олимпийн наадмаас өмнө хөлдөө бэртэл авсан байсан бөгөөд тамирчин хүний тэсвэр тэвчээрээр алтан медаль хүртсэн юм.
Тэрбээр ийнхүү эмчилгээ хийлгэх үеэрээ Ниагара хүрхрээг үзэж, Нью-Йоркийн баруун бүсийн “Ниагара Фоллс Репортер” сонинд ярилцлага өгч, АНУ-ын эрх чөлөөгөөр бахархдаг гэдгээ илэрхийлсэн байлаа. Түүнчлэн тус сонины хамт олон ч Н.Түвшинбаярыг дэлхийн хүн хэмээн өргөмжлөөд түүний амжилтаар бахархаж, хоёр улс орныг холбох гүүр болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байв.