Зvрх минь уйлсаар л



Хүнд ачаа замхран одоход хамгийн хүнд нь би өөрөө..
Мангаа чи бид 2 ийн танилцаж байсан тэр 2 дугаар сар бид одор хоног цаг минут алахсалгvи утасаар яриж бие биенээ хачин ихээр vгvйлж...Тиймээ, тэр vед би чамд дурласан, бие сэтгэлээ нээн байж, өөрөө өөртэйгөө тэрсэлдэн байж, өөрөө би биш болтлоо чамд дурласан. Сайхан бас муухай байсаан
Тиймээ Мангаадаа би хайртай, дэндүү их хайртай. Одоо ч хайртай хэвээрээ байна.
Амьдрал үнэхээр хатуу юм аа, өнгөлөн тордоод өөд өөд нь өргөөд байя гэхээр өргөн дэлхий даахгүй юм. Өр өвтгөсөн дэндүү гачлантай энэ байдлаа би олон удаа өнгөтэй өөдтэй, гэрэл гэгээтэй талаас нь харахыг бодохыг хүссэнсэн. Даанч энэ нь аль хэдий нь замхран одсон хөөсөөр үлгэрийн байшин барихаас ч хэцүү юм даа...
…Одоо чи, миний тухай дурсамжийг өөрөөсөө хайгаад бодож байнуу мангаа..Зугуухан удаан зууралдахгүй зуурдын гэдгийгчин би мэдэж байгаа.
Чи намайг бусадтай жиших тэр үед, чи намайг байдаг л нэгэн гэж бодох тэр үед, чи намайг гонгисон жонгиносон нэгэн болгох тэр үед би холын холд одож чадах болвуу?..
Тиймээ миний сэтгэлээс ябах тэр үед зүрх минь хачин ихээр єбдєх байх даа..

Хүнд ачаа замхран одоход хамгийн хүнд нь би өөрөө. Зүгээр л байгаа түүнийг зөнгөөр нь орхи.
Зөрж одох амьдралд зөрөөд чамд итгэл найдвар, инээд хөөр зуны дулаан шиг, өвлийн жавар шиг аль альнийг нь харамгүй өгч байна. Авч чадах чинээгээрээ ав агуу орчлон тэр чигээрээ чинийх.
Яагаад гэвэл хайр гэдэг аз жаргал, гэрэл гэгээ, амт, итгэл найдвар байх ёстой, Тиймээ...