Шалгалт шүүлэг бүгд дуусаад хүүхэд бүр их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэж сургуулиудийн хувиарь ирээд бүртгэл эхлэх үеэр Номин гэнэт төрөл арилжих мэт болов.Билгээтэй xэзээ ч найзлаж байгаагүй юм шиг зан гаргаж,өглөө өдөр түүнээс зугтаад өөр хүүхдүүдтэй нийлээд явчихдаг,цугтаа хичээл номоо хийхээ ч болив.Гэрт н очихоор дандаа л байхгүй гэж хэлүүлнэ.Билгээ хэд хоног аргаа барагдтал араас н уйгагүй гүйлээ.Орцний үүдийг н сахиж хонохоос наахнуур юм болж,сургууль дээр тосоод ч нэмэргүй
-сайн байнуу гэж инээж мэндэлчихээд яаж ийж шалтаг олоод эвтэйхэн зугтаад явчихна.Яах аргагүй цуг байх үе таарвал номоо шагайгаад дуугарахгүй.Xэд xэдэн удаа ярилцах гээд амжилттай болсонгүй.Хүүхдүүд элсэлтийн шалгалтын бүртгэл хийлгэх гээд материалаа бүрдүүлхэд Номин ангийнхаа 1 хүүтэй шивж өгөв.Билгээгийнхийг хамгийн доор н хийчихээд бүр сүүлд н шахуу нөгөө хүүгээрээ хийлгэж өгчээ.Яасан ийснээ ч хэлэхгүй зангаа хувиргасан Номинд гомдоод байж байтал аав н хүүгээ эргэхээр хөдөөнөөс орж иржээ.
- Би их сургуульд орохгүй ээ.Малчин болно гээд суучихав.Дээрээ 2 эгчтэй айлын бага тэгээд ч ганц xvv тул эрх дураараа зоргоороо өссөн нь энэ удаа ч хэрэг болж зөрсөөр байгаад бүх юмаа хаяад ангийнхандаа ч баяртай гэж хэлсэнгүй гэрлүүгээ явжээ.Дараа н наадмаар ангийнх нь хөвгүүд тэднийд ирэхдээ түүнийг гэнэт явсанд бүх хүүхдүүд гайхсан ба Номин ч нам гүмхэн элсэлтийн шалгалтаа өгөөд 1-н их сургуулийн хувиарь аваад гэрлүүгээ явсан гэж ярицгаав.Яг ямар сургуульд орсоныг н мэдэх хvн байсангүй.Номинг санаж,үзэн ядаж 1 зун намрыг өнгөрөөгөөд өвөл аавтайгаа хот орохдоо сургыг н гаргах гээд чадсангүй.Өөрөө хот сайн мэдэхгүй тул хамаатныхаа хүүхдийг зав чөлөөгөөр нь дагуулан нилээн хэдэн сургууль дээр очив.Ангийнхаа 1, 2 хүүхдийг олж уулзсан боловч Номингын сургыг гаргасангүй буцлаа.Хөдөөний малчин хүний ажил барагдах биш дээ тэгж ингэсээр байтал 1жил өнгөрчихжээ.Тэр хавар ээж н
-Амьтны хүүхдүүд сураад болоод л байхад миний ганц хүү л хөдөө хөхөрч,гадаа гандаж явах гэж ирээд л аав хүү 2-ийн чихнээс өдөр шөнөгүй хонх уясны хүчинд Билгээ хичээл номоо дахин сөхөн харж суусаар элсэлтийн шалгалтанд орж Цагдаагын акидемид орлоо.Оюутан болж бас хотод байгаагынх Номингоо олоод уулзана гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр намар н их хотыг зорьжээ.Оюутны хөгжилтэй амьдралд хөл нийлж.хотын хүн болох гэж гүйж явахдаа их ч олон юм мэдэж сурч авсан боловч ганцxан Номингоо л олж авч чадсангүй.1 удаа хальт сураг гаргасан нь 1-р курст байхдаа гадаадын сургуулийн шалгаруулалтанд орж тэнцээд явсан гэсэн үг байлаа.Өндөр нуруутай залуу хүүд сонсогчын дүрэмт хувцтас үнэхээр сайхан зохиж охид хүүхнүүд араас н их гүйдэг байлаа.Өөрөө ч санаачлага гарган хэдэн ч охинтой үерхэж үзлээ.2 охинтой н бараг суугаад салав.1 н салахдаа түүнд Номингоос н үлдсэн байсан бүх дурсамжтай юмнуудыг шатааж хаячихаад явж билээ.Үнэндээ анх үерхэж эхэлж байхдаа хэн хэн нь урьдны юмнуудаа ярьж байхдаа Номингын тухай ярьчихжээ.Нөгөөх н нилээн хартай охин байж юм л бол Номинтой хардаж хэл ам хийдэг байлаа.1 удаа цуг сурдаг залуустайгаа амралтанд явж ганц хоночихоод ирсэн чинь Номингоос үлдсэн юмнуудыг шатаачихсан сууж байжээ.Билгээ олон юм ярьсангүй шууд гэрт н хүргэж өгөөд салжээ.Түүнээс хойш охид бүсгүйчүүдэд Номингын тухай ярьхаа больжээ.Сургуулиа төгсөөд нутагтаа мөрдөн байцаагчаар ирээд удаагүй байтал ээж н ертөнцийн мөнх бусыг үзэв.Аав хүү 2 эр хүн бие биендээ түшиг болж амьдарсаар.Өдөр шөнө,цаг наргүй хөврөх цагдаагын хүнд ажилдаа одоо л дасаж байна даа.Явж явж ирэхэд аав н хоол ундыг н хийгээд хүлээж сууна.Ээж н их цэвэрч нянбай хүн байсан тул Билгээ арчиж цэвэрлэхдээ сайн болхоор болоод л байх шиг санагдана.Үнэндээ ар гэр,ажил гэж явсаар шинэхэн дэслэгч ажилдаа дадлагажих гэж гүйсээр сүүлийн 1 жил харвасан сум шиг л өнгөрөв.Саяхны 1 амралтын өдөр аавтайгаа сайхан банштай цай хийж уухаар хоюул баншаа чимхэж сууснаа аав н;
-Миний хүү гэрлэх болоогүй юу ......гэлээ
-Яав ааваа бэртэй болмоор байгаа юмуу ....гэтэл
-Муу ээж н ганц хүүгийнхээ хүүхдийг өсгөж өгнө гэж ярисаар байгаад явсандаа.Одоо аав нь ч юу удахав.Ингэж байсаар нас чинь ч явлаа.Эхнэр авна байгаа.Би чамайг ажаад байхнээ чи хүн хайгаад л байгаа юмаа даа...гэв.
-Яаж байна......гэж асуувал
-Аав н мэднээ.Ээж чинь ч мэддэг байсан.Танай найз хүүгээс сонссон юмаа.Би тэр нутгын хүнээс асуусан уг нь удам судар сайтай айлын хүүхэд гэж байна лээ.Харин охиноо дагаж хот шилжээд сураггүй болсон гэж сонссон доо .....гэхэд Билгээ
-Тэгээд л болоо юу .... гэтэл
-Тиймээ хүү минь.Хүн гэдэг чинь бүх юм нь тэгшxэн байж дүүрэн жаргадгүй юм ш дээ.Дутаж жаргах тавилан гэж бас байдаг юмаа.Миний хүү одоо амьдарлаа бодоо.Чамайг ажилтай үед аав н ганцаардах л юм байна шүү .Ажил мэргэжлийг чинь ойлгоод жинхэнэ сэтгэлээсээ хань болох бүсгүй олж ав гэж тулгажээ.Энэ ярианаас хойш Билгээ эргэн тойрноо харж юм бодож эхлэв.Нээрээ үеийнх н залуус ихэнх нь гэрлэж үр хүүхэдтэй болжээ.Зарим н 2 хүүхэдтэй ч болсон байлаа.Алдуул малыг хүртэл асууж сураглаад байхад мөр жим гардаг байтал усанд хаясан чулуу шиг алга болсон Номинд гомдох сэтгэл төрнө.Номингоос сайхан бүсгүй олдохгүйдээ,түүнийхээс сайхан хайр амсаагүйдээ ч ингэж шаналаад байгаа юм биш.Энэ л эгэлхэн бүсгүй түүний сэтгэлд бүхнээс нандин байр суурийг эзэлжээ.Оюутан байхдаа охинтой үерхээд дурлалын балаар сагаж Номинг санах ч завгүй явсан үе бий.Эргээд бодоод байхнээ энэ хугацаанд түүнтэй салсан нийлсэн,хаясан хаягдсан,уулзаж учирсан бүсгүйчүүдэд Номингын ямар 1 юм н заавал байдагсан.1 д нь нүд нь,нөгөөд нь хамар нь,бүр нөгөөх нь адилхан инээдэг байх жишээтэй.Хичнээн царай зүс,ааш занд н адил төстэй юмнууд байвч түүний зүрх сэтгэл ааш зан н 1 хүнд цогцолж байсангүй.Тэгээд л түүн шиг сэтгэлд н оршоогүй байх л даа.Билгээгийн бүх найзууд Номинг мэддэг оюутан үеийнх н нөхөд 1 хэсэг Билгээг **Номин** гэж ч дуудаж байлаа.Тэд юм яриад сууж байтал 1 залуу
--Та нар Билгээ яагаад Номинг гээд байдагыг мэдхүү.Наадах чинь үнсэж ч үзээгүй гэсэн гээд л инээхэд Билгээ түүнийг үгийн зөрөөгүй л цохиод унагачихжээ.Хэдий тэр залуу Билгээгээс дараа н уучлал гуйсан боловч Номинг түүнээс муухайгаар доромжилж болохгүй юм шиг санагдаж дотор сэтгэлдээ уучилж чадаагүй л юм даа.Одоо Билгээ зүгээр л Номинтой уулзаад #яагаад# гэдгийг л асууж мэдхийг хүснэ.Магадгүй Номин өдийд хэн 1-ний гэргий болоод ээж болчихсон жаргалтай амьдарч байгаа байх гэж бодно.Тэр Номинг аз жаргалтайгаар л төсөөлнө.Өөрөө ч хүнтэй сууя гэж бодож ойр тойрныхоо бүсгүйчүүдийг харж ажиж явдаг болжээ.Бүхэл бүтэн 6-н жил өнгөрчээ.
Залуусын гэх тодотголтой энэ хотод ирэх бүрдээ л энэ талбайд ирэн, энэ сандал дээр суун тормолзсон нүдтэй,жаварт хайрагдсан улаахан хацартай Номинтойгоо өнгөрүүлсэн сайхан үеэ дурсан бодолдоо жаргаж сурчээ.Бодолд дарагдан суусан Билгээ*ХМ* гэх хоолой засах чимээнээр эргэн харвал
-Уучлаарай өөрөө Тэшүүрээр гулгахыг зааж өгөхгүй биз гээд Номин салан явсанаас хойш 6 жил байтугай 6 өдөр ч өнгөрөөгүй юм шиг л тэшүүрээ холбоод үүрчихсэн инээгээд зогсож байлаа.
ЖЧ;Өчигдөр ангийнх н хүү утасдаад
-Би Номинтой уулзсан.Тэр сургуулиа төгсөөд ирсэн байна лээ гэж хэлсэн н Билгээд бас 1 горьдлого тээн наашаа ирэх шалтаг болжээ.
AMINAA 2008-11-29
|