Битгий гутар бүсгүй минь Бие царай чинь гундчихна Бүү гунь бүсгүй минь Бүлээн зүс чинь гундчихна Чиний сайхан сэтгэлийг Чигчлүүр шиг санасан Гэнэн хүний төлөө Гэргийн тангараг сахих хэрэггүй Нулимсаа нууж арч Одоо толгойгоо өндийлгө Нуугдсан сэтгэлийн хүчээ дууд Орчлонд чи жаргах эрхтэй Охин үрээ хайрлах ёстой Аянга бууж ядрах өдөр байсан ч Ахиад нар бүүр хурц гийдэг шиг Амьдралд зутрах гуних мөч байлаа ч Аз жаргалыг дүүрэн амсаж бас болно шүү Санаж яваарай

>
profile
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.