Бичлэгийн тоо 6,517
март даа охин минь намайг март
манант өдөр шиг дүрийг минь март
хичнээн дурлаад хайр болохгүй
энэхэн дурлалыг минь бүүр март
азгүй дурлалын боол явсан
арчаагүй тэнэг занг минь март
амьдралын хүрднээсээ арчиж март
ариухан нулимсаараа угааж март даа
тэнд надаас хувь илүү нэгэн
ганц хан чиний л хайраар дутаж яваа
эргэж харсны хэрэггүй ээ хонгор минь
энэ орчлонд намайг байгаагуй гээд л итгэ
март даа хайрт миньнамайг байгаагүй гэдэгт итгээ
чиний амьдралд!

Нулимсаа нууж арч
Одоо толгойгоо өндийлөг
Нуугдсан сэтгэлийн хүчээ дууд
Орчлонд чи жаргах эрхтэй