Янзага

Үг: Д.Отгонсүрэн, Ая: Г.Алтанхуяг


Хөвчийн хангайн налгархан чөлөөнд

Хөөрхий янзага ганцаар тоглоно

Хөнгөн хөлөөрөө шүүдэр өшигчин

Цэцгэн дундуураа дэгдэн тонгочно

            Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө

            Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ
   
            Аясын салхинаас чамайгаа хамгаалж


            Аадрын үүлнээс энхрийлэн халхална

Торомгор хархан нүдээ цавчлан

Тоосны холоос чимээ чангасанаа

Томоогүй багын гэнэхэн зангаараа

Торойсон бүгдийг шохоорхон ширтэнээ

            Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө

            Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ

            Аясын салхинаас чамайгаа хамгаалж


            Аадрын үүлнээс энхрийлэн халхална


Эвий хөөрхөн энхрий янзага минь

Эргэн тойронд чинь ачтанаар дүүрээгүй

Өчигдөрхөн буудсан сумны дарийг

Үнэртэж байгааг мэддэг ч болоосой

            Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө

            Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ

            Аясын салхинаас чамайгаа хамгаалж
   
            Аадрын үүлнээс энхрийлэн халхална

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!