
Жоохон эрт л юм яадийн
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиллж
Цасан одод дээрээс будран малгайлна
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай!
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэлэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!
Будар будар цасанд
Буурал дэлхий цав цайж
Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!
Саа солонго цацарч
Сайхан дуу уянгалсан
Гацуур модод саглайж
Гоёл унжлагаа гялалзуусан шинэ оны мэнд!
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнөгтэй хайр бэлэглэе
Амсаад л баялхам жаргал бэлэглэе
Алгуурхан инээх танд баярын мэнд хүргэе!
Доллар өсөөд байдаг,
шинэ жил болох гээд бдаг ,