Өвлийн тасxийм хүйтэн тачигнаж нааш цаашаа зөрөлдөх хүмүүс хүйтнээс зугтаах мэт яаран алхацгаана.Шинэ жил дөхчихсөн учир хөл хөдөлгөөн ихтэй айлуудийн цонхон дээр зассан сүлд модны гэрлэн чимэглэлүүд хөгжилтэйгээр гялалзан,хотын төвөөр гэрлэн чимэглэл нэмээд өлгөчихсөн тул бүх юм л өнгөлөг сэргэлэн харагдана.Билгээ яaралгүй алхалсаар мөсөн талбайдаа ирээд нөмөртэй газар тухлан сууж энд тоглох хүмүүсийг харан өнө холын бодол бэлчээлээ.
7 жилийн өмнө Билгээ анх энэ хотод суралцxаар ирж билээ.Шинэ анги ,шинэ хамт олон найрсагаар угтан авч өөрөө ч нүүрэмгий нэгэн тул дорхиноо л найз нөхөдтэй болов.Том алаг нүдтэй.өндөр биетэй ,цэвэрхэн царайлаг хүү охидын нүдэнд ч амархан өртөж хэд хэдэн охид түүнд талтайгаа мэдэгдэв.1удаа орос хэлний номгүй учир цуг суудаг хүүтэйгээ хоюул арын ширээний охидын номыг дундаа хэрэглэх болов.Номгүйгээр далимдуулан хоюулаа хойшоо хараад суучихсан хичээлээ хийнгээ 2 хүү хөгжилтэй юм ярин охидыг баясган байлаа.Их ичимхий болтой гараараа амаа дараад намуухан инээдэг нүдэнд туссан хөөрхөн охиныг Билгээ анх тэгж харж билээ.Тэр өдрөөс хойш Билгээ Номингоос салсангүй.Эхлээд орос хэлний хичээл хүлээдэг байсанаа Билгээ цуг суудаг хүүг н гуйж өөр суудалд суулгаад Номинтой цуг суудаг болов.Номин бүх хичээлдээ жигдхэн сайн боловч ганц айдаг н биеийн тамир.Билгээ ерөнхийдээ дундаж боловч биеийн тамиртаа үнэхээр сайн сагс,гар бөмбөг сайхан тоглоно.Тэр 2ийн үерхэл сурлагад н ч нөлөөлж Билгээ хичээлдээ эрс сайжирав.Харин биеийн тамирийг Билгээ аргална.<Миний найз охиныг харж үзээрэй>гээд багшдаа шуудхан хэлчихжээ.Өглөө цонхоороо харж байгаад Номинтой цуг хичээлдээ явж,тараад юм яриж явсаар гэрийнх н гадаа ирээд буцдагсан.Номин нийгмийн идэвх сайтай тул өдөрт сургуульлуугаа зааүал буцна.Билгээ ч дагаад л гүйчихнэ.Билгээ Номингын юунд н тэгтлээ татагдаад байгаагаа сайн мэдэхгүй ч цуг байхдаа 1л сайхан,1л тайван жаргалтай байдагсан.Тэдний ангийн 1хүү Билгээд
-Чи Номинг хайрлаж яваарай.Би анх долоодугаар ангидаа Номинг хараад танилцах гэж найзлах гэж тэр сургуульд шилжээд дараа н Номинг энэ сургуульд ороход дагаад л ирсэн.3 жил цуг байсан боловч ангийн найзаас хэтрээгүй юм даа....гэжээ
Номин гайхалтай тайван.Ямарч уурлаж бухимдмаар,сандарч тэвдмээр юманд тайван байж ,ямарч үед инээгээд л гүиж явдагсан.Билгээгийн хойноос гүйдэг 1 охин 1 удаа чихэр өгхөөр н<баярлалаа> гэж аваад Номинд өгчихжээ.Тэгтэл нөгөө охин чихрээ булааж авсанаа Номинг тас хийтэл алгадаад авав.Тэнд байсан хүүхдүүд
-одоо юу болох бол ....гээд сэртэсxийн харахад Номин хацраа дараад гараад явчихжээ.Билгээ тэр охинлуу 1 ухасxийснээ Номингын хойноос гарч очвол жижигхэн хацар дээр н алганы ором гарчихсан нүд дүүрэн нулимстай сууж байсан боловч түүнийг хараад инээгээд л угтжээ.тэгэхэд Билгээ түүнийгээ өөрөө л алгадчихсан мэт эвгүй байдалд орсон боловч инээж байхаар н тайвширч хоюул цуг дэлгүүр явж Билгээ зөндөө чихэр авч өгч билээ.Номин өндөр настай эмээтэйгээ хамт амьдардаг,аав ээж н бүр холын аймагт байдаг байжээ.Эмээгээ өвдөхөөр хичээлээсээ чөлөө авч асардаг байлаа.Тийм үед Билгээ хичээлээ тараад очин Номин өнөөдрийнхөө хичээлийг хуулж аваад даалгавраа хийн багш нартаа өгүүлдэг байв.Хэдий тэр 2 байнга л цугтаа байдаг боловч Билгээ Номингоо хайрласандаа гарыг н ч барьж чаддаггүйсэн.Гар л хүрвэл өөрөөс н үүрд явчих юм шиг эсвэл дорхиноо л цав гараад хагарчих эмзэг шаазан шиг л санаж нандигнаж явж дээ.Тэр өвөл тэшүүрийн хичээл орсон н Билгээгийн хувьд аз болж энэ л мөсөн талбай ганц жаргалаа эдэлдэг газар н болжээ.Хар багаасаа Орхоны мөсөн дээр тоглож өссөн Билгээ тэшүүрээр урагшаа хойшоогүй,ар  өврөөрөө гулгаж олныг гайхуулж байв.Анхны хичээл дээр тэшүүртэй хүүхэд цөөхөн тул ээлжилж өмсөөд гулгаж эхлэв.Билгээ багштайгаа талбайд гарчихсан xүүxдүүдэд зааж байтал ард н хүн муухай хашгирхаар н эргээд хартал Номин тэшүүр хөлдөө өмсчихсөн халитарч унах гээд хаашаагаа мэдхээ больчихсон амьтан орилж байлаа.Билгээ ч хурдхан очоод л бариад авчээ.Ингэж л тэр 2ийн тэшүүрийн хичээл эхэлжээ.Билгээ ангийнхаа охиноос илүү тэшүүрийг н худалдаж аваад орой 7 цагт Номингын гэрлүү очин 2уул тэшүүрийн талбай луу хөтөлцөөн гүйв.одоо сууж байгаа энэ сандал дээрээ Номинг суулгачихаад өөрөө өөдөөс н хараад сөгдөөд суучихсан гутлыг н тайлаад тэшүүр өмсүүлэх хооронд даарчихна гээд 2хөлийг н өвөртөө хийгээд сууж байхдаа энэ хорвоогын хамгын азтай хүн байлаа.Мөсөн дээр хөтлөлцөж гарчихаад Номингын тас тас хийсэн инээдийг сонсон гараас н атгаад гулгаж байхдаа улам өөртөө итгэлтэй болдогсон.2 нүд н тормолзоод хацар н жаварт хайрагдсан бас халууцсандаа улайчихаад толгойгоо үл мэдэгхэн гэдийлгэж байгаад цангинатал инээн өөрт н зүүгдэх энэ л жаахан охин үлгэрийн гүнж мэт л санагдана.Инээгээд л байна.Инээгээд л байна.Өвлийн оройн тунгалагхан агаарт цангинах инээд н хавь ойргүй тархаад тэнд байгаа хүмүүс хүртэл тэр 2ийг цагаахан атаархал,талархал шингэсэн харцаар харж байгааг мэдрэх сайхан байж дээ.Номин 1 удаа унах гээд Билгээ ам мөлтөс барьж авчээ.Барьж авах ч гэж бүр тэвэрчихсэн.Юутай ч зүйрлэшгүй зөвхөн Номинд л байдаг сайхан үнэр н сэнхийгээд л нөгөө бяцxан гүнж н өөрийн мэдэлгүй гулсаад л тэвэрт н орчихжээ. Үүнээс хойш Билгээ өдөр болгон Номинтойгоо энэ талбайд ирж 2 хөлийг н өвөртөлж дулаацуулаад заримдаа албаар түлхэж хальтаргаад түшсэн хүн болж тэвэрч аваад жаргаж байж дээ. /vrgeljlel baigaa/


profile

Аясаар  болдоггүй  хорвоог  сэтгэлийн  сайxнаар  сүлж
Аргадаж  болдоггүй  амьдралыг  урмын галаар  тэтгэж  яваарай