Ангид чив чимээгүй бүгд л хичээнгүйлэн тоогоо бодож байтал миний ард талд суудаг Баатар хүү:
-Энэ хэний лээвчик вэ? гэж дуу алдав.Бүх хүүхдүүд Баатарлуу харж багш хүртэл зочсондоо  харайлган ирэв.Би юун лээвчиг байдаг билээ гэж бодоод эргэн хартал Баатар  гартаа жижигхэн невдилка(охидийн үсний хавчаар) барин зогсож байв.Хүүхдүүд нирхийтэл инээлдэв.Багш маань тайвширсан харцаар:
Баатар минь дээ одоо хүртэл энийг мэддэгүй муу даа? Орос хэлдээ анхаарах болж дээ гэтэл завсарлагааны хонх дуугарав.

       Би нэгэн аймагийн сургуулийн жирийн нэгэн сурагч , намайг Үжин гэдэг.Айлийн ганц охин ээжтэйгээ 2.лахнаа амьдардаг.Миний ээж аймгийн захиргаанд ажилладаг.Манайх аймагтаа л гайгүйд ордог орон сууцанд амьдардаг.Миний эцэг намайг бага байхад бид хоёрыг орхиод явсан.Үүнээс хойш ээж минь аавийг сураглаач үгүй.Хожим хойно ардаа эхнэр хүүхэдтэй хүн байсаныг мэдсэн гэдэг.Тиймээс манай хамаатан садан гээд байх хүн байхгүй ээжийн ах дүү нар эмээ тэгээд л гүйцээ.

        Би хичээлээ тараад гэрлүүгээ алхах зуураа манай байранд хамт амьдардаг Мөнхөөтэй дайралдав.Бид зам нийлж цааш алхав.Мөнхөө бол хар багаасаа найзласан манай ангиас хамгийн томоотой нь.Хүүхдүүд  Мөнхөөг надад сайн гэж ярьдаг ч намайг харахаараа л дуугуй болчихдог хүн.Бид 8.р ангиа төгсөөд хаашаа зугаалганд явах талаар элдвийг ярилцан явсаар гэрийн гадаа ирэв.Мөнхөө намайг орцний үүдэнд хүргэж өгөөд гэрлүүгээ явлаа.
 
         Гэртээ ортол ээж минь ирээгүй байлаа.Ээжийгээ ирэхээс нь өмнө хоолоо бэлдэхээр галын өрөөрүү очлоо.Би хар багаасаа л ээждээ энэ тэрхэнийг хийхэд нь тусладаг ээж минь надад хоол хийх,хувцас угаах, юм оёх гээд бүгдийг заасан.Хожим айлийн бэр болохоороо хэний ч гарыг харуулахгүй гэсэндээ тэр.
Би хөлдүү мах гарган хэсэг байлгах зуураа хичээлээ хийгээд.Ээжийнхээ дуртай банш хийхээр бэлдэж гарав.Баншаа яг шарах зогсож байтал ээж минь ороод ирэв.

      - Өө миний хүү эрт ирээ юу? Алив юу хийж байгаан? Ямар олоныг чимхээ вэ? ээжийгээ хүлээж байхгүй дээ,ээж нь чиний дуртай хуушуур хийх гээд тацан мах аваад ирсэн шүү дээ гээд намайг тэврэн хэсэг зогсоод.Миний охин том болж дээ.Ямартай ээжийгээ хоол цайтай байлгах хүн шүү гээд сайхан инээмсэглэв.
Ээж минь ажил дээрээ хичнээн таагүй явдал болсон, ажилийн газар хүүхнүүдийнхээ хов живэнд өртөн сэтгэлээр унасан ч гэртээ ирэхээрээ огт мэдэгддэггүй.Ер нь байнгал инээмсэглэж байдаг тийм сайхан эмэгтэй.Ээжийг минь олон жил хүнтэй гэрлэхгүй явсан мөн ажилдаа хурдан дэвшсэн гээд л нэлээд ярьдаг бололтой.Гэлээ ч би ч энэ талаар сайн мэддэгүй ээжээсээ энэ тухай асуудаггүй байлаа.
Бид 2 оройн хоолоо идээд ээж минь надтай хамтдаа усанд ороод бид 2 унтахаар хэвтлээ.Ээж минь ядарсан үедээ сэтгэл санаа нь тиймэрхүү үедээ надтай хамт усанд ороод , намайг өвөртөлж унтах дуртайг би бас мэддэг.
   
          -Цаг хугацаа өнгөрөхдөө маш хурдан .Нэг л мэдэхэд бид 10 дугаар ангиа төгсөв.Би тооны чиглэлээр элсэлтийн шалгалт өгөөд нэгэн их сургуулийн эдийн засагийн ангид оров.Манай ангийнхан ихэнх нь амжилттай төгссөн авч Мөнхөө маань шалгалтандаа унаад их сургуульд элсэн орж чадсангүй.Би түүнд , дараа жил ахиад шалгалт өгөөд орчихоо гэж тайвшируулсан авч найздаа туслаж байгаагүйдээ харамсаж байв.Ээж минь зунжингаа миний хувцас хоол ундыг бэлтгэв.Найман сарын сүүлээр бид хэдэн охид хөвгүүд эцэг эхийн хамт нэг автуусанд суугаад Улаанбаатар  хотыг зорин явлаа.

        -Бидний зарим нь хотод хамаатан садантай болохоор тэднийдээ амьдрахаар явав.Би анхнаасаа сургуулийнхаа оюутны байранд амьдрах бэлтгэлтэй ирсэн билээ.Манай сургуулийн оюутны байр маш том.Бүр гадаадаас ирсэн оюутнууд хүртэл биднээс тусдаа байрладаг болохыг сүүлд мэдсэн юм.Би өөрөөсөө гадна 2 эмэгтэй оюутантай хамт нэг өрөөнд томилогдов.Тэд баруун аймгаас ирсэн тул жаахан сонин аялагаар ярина.Өндөр цоохордуу нүүртэй хөөрхөн охиныг Үдийннар гэдэг.Нөгөө намхан таргандуу нүүрэмгий жинхэнэ улаан хацартай охинийг Чимэгээ гэдэг.Эцэг эхчүүд минь бидний юмыг бэлдэж өгөөд гэрийн зүг өнөө л автуусаараа буцав.Би пионерийн зусланд хэдэн удаа явсаныг үл тооцвол анх удаагаа ээжээсээ холын хол урт хугацаагаар салж байгаа билээ.Ээж минь намайг удаан тэврэн эгээ л жаахан хүүхэд шиг энд тэнд минь үнсэж билээ.Миний дэргэд ердөө нулимс унагаагүй ч автуусанд суух үедээ нулимсаа шударч байгаа эхийгээ хараад би их өрөвдөж билээ.Би ч амьдралд шинээр хөл тавьж буй хүн бөөн баяр ээжийгээ явтал инээсээр байгаад явуулж билээ.

     Бид гурван охин ээлжилэн хоолоо хийж иддэг байлаа.Тэдний хийдэг хоол нэг л амт муутай тул хааяа тэд миний хувцасыг угааж  би оронд нь хоол бэлддэг байлаа.Ээжээсээ олон сайхан хоол сурсанаа гайхуулж бүүр зарим рестонд ч үнэтэй тооцогддог хоолыг хийж тэднийг баярлуулдаг байлаа.Манай ангийнхан ихэнх нь хөдөөний гэх бидэн шиг оюутнууд.Ганц хоёр хотын хүүхдүүд өмссөн зүүсэн цав цагаан царайгаараа биднээс илт ялгардаг.Би анхнаасаа л бүгдэнтэй нь эвтэй нийцтэй харьцаж чаддаг байлаа.Удалгүй сургуулийн танилцах үдэшлэг , сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн гээд сайхан сайхан үйл явдалууд ар араасаа боллоо.Би багаасаа спорт урлагт хэнээс ч дутахгүй авьяастайгаа бас л бусаддаа харуулаад авлаа.Манай ангийн хөвгүүд нэгдүгээр байранд орж харин миний орсон охидийн баг 2 дугаар байранд орлоо.Бид нийт дүнгээр ангиараа түрүүлсэн явдалаа тэмдэглэхээр хотын нэгэн бааранд очлоо.Ээж минь надад баар саванд орж болохгүй гэж захисан боловч ангиараа орж байгаа юм чинь энэ удаад заавал явах хэрэгтэй гэж би бодлоо.
Би хамгийн гайгүй гэсэн хар хослолоо өмсөөд хамт амьдардаг Үдээ маань миний үсийг янзалж өгөөд бас бус үнэртэн түрхэж өгөв.Бид сурлагаараа ч тэр гаднах үзэмжээрээ ч тэр хотын охидоос дутахгүйг хичээдэг нь нууц биш.
Бид болзсон цагтаа Циркийн гадаа цугларав.Манай ангиас хамгийн нүүрэмгий бас хамгийн царайлаг гэгдэх Идэрээ биднийг ахлан нэгэн бааранд оруулав.Үнэндээ анх удаа л баар гэдэг газар ирж үзэж байгаа минь энэ.Өмнө нь бол сонин сэтгүүлээс томчууд орж наргиж зугаацдаг жаахан муухай газар гэдэг ойлголттой байв.Гэтэл манай хотын хүүхдүүд биднийг огт тийм биш их соёлтой газар энэ тэр гэж зоригжуулсан билээ.

Бидний орсон газар өнгө өнгийн гэрэл асч унтарсан орчин үеййн хөгжим чанга нижигнэсэн тийм газар байв.Олон суудалтай авч биднээс өөр хүн байсангүй.Манайхан одоохондоо хүнгүй байгаан орой болохоор пиг болно гэж тайлбарлав.Би анх удаа бааранд орж байгаа болхоор бага зэрэг айдас төрж байла.Ээж минь энэ тухай мэдвэл надад гомдоно доо ч гэж бодов.Гэтэл ангийн хүүхдүүдийн хөгжилтэй царайг хараад энэ тухай мартав.Бид орой болтол хөгжилдөн бүжиглэв.Охид пиво ууж чадахгүй тул хүйтэн ундаа гэдэсээ дүүртэл уув.Энэ үеэр хотын гэгдэх хөөрхөн охид Долгор , Сувдаа нар байн байн 00.н өрөөрүү гүйлдэнэ.Би нэг удаа 00.д тулгартал тэр 2 пааран дээр суугаад ээлжилэн тамхи сорж харагдав.Тэд намайг дуудаад Үжинээ сорж үз дээ гээд надруу сунгав
Би хичнээн татгалзмаар байвч нийтэч сэтгэлдээ баригдаад худлаагаасаа сорж орхитол хоолой гашуу оргив.Тэр 2 намайг баахан шоолсоноо намайг хөдөөний охидоосоо хамгийн гайгүй гэж магтсанд нь би баяртай байлаа

hi