Бичлэгийн тоо 6,517
Тэр оройдоо баарнаас гартал цаг хэдийн оройн 10 цаг өнгөрсөн байв.
Хүүе яанаа би харилаа гээд ганцаараа явах гэтэл Долгор намайг гэртээ очоод хоночих гэв.Би хаалттай байрны хаалга тогшихоос халширан дуртай зөвшөөрөв.Тэгээд Долгорын гэрт очтол ээж нь хаалга тайлж өгөв.Долгор ч гэсэн ээжтэйгээ , эрэгтэй дүүтэйгээ гурвуулахнаа амьдардаг юм байна.Ээж нь бид 2.т хоол халааж өгөөд намайг гэртээ хэдүүлээ хаана амьдардаг зэрэгийг асуугаад .
-Нүдэнд дулаахан охин байна.Дараа Долгортойгоо сайн найзлаж хичээл номоо хамтдаа давтаж байгаарай ,өлсөж цангасан үедээ ирээд хоол унд идэж байгаарай гэж хүртэл захив.Бид шөнө хүртэл элдвийг ярив.
Үүнээс хойш бид хоёр улам дотносов.Хааяа гэрээс минь цөцгий тараг,жимсний варень ирэхэд нь би Долгорын ээжид жаал жуулыг аваачиж өгдөг байв.
Энэ хооронд оюутны байрандаа байх хугацаа багасаж сав л хийвэл Долгорынхруу гүйдэг болов.Нэг удаа намайг байхгүйд ээж минь байрний жижүүрийн утсаар намайг дуудуултал манай өрөөний Үдээ харилцуур аваад миний тухай баахан ховолсон байв.Ингээд сүүлд нь ээждээ баахан загнуулсан билээ.
Удалгүй өвөлийн шалгалт эхлэж бид өдөртөө чөлөө завгүй номын санд суух болов.Энэ хооронд Долгор маань Идэртэй дотносож тэр хоёр найзладаг болов.Намайг уулзах бүр Идэртэй хамт байдаг болсон учир би тэднээс холдон ганцаараа байрандаа ирж хичээлээ давтдаг болов.Нэгэн удаа надад үнэхээр мэдэхгүй бодлого тулгарч би яахаа мэдэхгүй сууж байтал гаднаас Үдээ орж ирэв.Үдээ миний тухай ээжид минь хэлсэнээсээ хойш надаас баахан зайгаа авдаг болсон билээ.Би уул нь юм бодоогүйл дээ.Миний төлөө санаа зовсондоо л тэгээ биз.Үдээ надаас
- юу болоов.Уруу царайлчихаад ? ер нь Долгортой битгий их найзлаа.Чамаар хичээлээ заалгах гэж л чамтай найзладаг ш дээ энэ тэр гэв.Би
- бишээ энэ тоо ердөө болохгүй байнаа гээд үзүүлтэл.Үдээ ч оролдоод чадсангүй.Үдээ гэнэт алив өгөөдөх гээд миний дэвтэрийг шүүрэн гарч одов.Тун удалгүй баяр хөөртэй амьтан орж ирэв.Тэрээр дэд курсийн таньдаг ахаараа бодуулсан гэнэ.Би ч бөөн баяр болж.Бид 3 амттай хоол хийж идэв.
Жил бүрийн шинэ жилээр оюутны байрний шинэ жил гэж тэмдэглэдэг юм байж.Манай оюутны байр 4 давхар бөгөөд давхар давхараараа урлагын номер үзүүлнэ гэлээ.Манай давхарынхан зурагт үздэг коридоортоо цугларав.Дээд курсийн нүүрэмгий ах
- ямар ч байсан нэг дуу нэг бүжиг гаргана гэж тушаалдав.Гэтэл хэн нэгэн нь шинэ курсийнханаас бүжиглэнэ дээ гээд бидэнрүү харав.Гэнэт Үдээ Чимэгээ нар манай энэ лаг бүжиглэдэг ш дээ гээд надруу заав.Бүгд надруу хараад тэг тэг за гараад ир , ямар бүжиг , алив хурдалаа гээд тал талаас шалцгаав.Миний нүүр час улаан болов.Би нөгөө ахруу хараад
- урьд нь вальс , чөлөөт бүжиг (рээп) л бүжиглэж байсан гэхдээ сайн чадахгүй ээ гэтэл
- үгүй ээ лаал гоё бүжиглэдэг ,худлаа маяглаад бай гээд манай 2 ар нурууруу ёвров.Нөгөө удирдагч ах Хадаа энэ охинтой вальс бүжиглэ гэлээ.
Би Хадаа гэсэн зүгрүү хартал өндөрдүү халимаг үстэй , нүдний шилтэй нэг тиймэрхүү хөвгүүн байлаа.Гэтэл Үдээ миний чихэнд
- энэ ах чиний тоог бодож өгсийшдээ гэв.
Хүүхдүүд өрөөрүүгээ явцгааж Хадаа бид 2 бүжигээ давтахаар үлдэв.Надаас ямар ямар бүжиг бүжиглэж чадах вэ гээд би вальс л гэтэл.Тэгүүл вальс бүжиглий дээ гээд надад зааж эхлэв.Түүний зан ааш тун энгийн даруухан санагдав.Бид 2 , 3.н орой давтлаа.Хүлээсэн орой ирэв.Бид хоёрын бүжиг хүүхдүүдэд маш их таалагдаж бүгд л биширсэн харцаар биднийг ширтэж байв.
Энэ хооронд шалгалтаа өгч дуусгаад өвлийн амралт эхлэв.Манай өрөөнийхөн ч маргааш гэрлүүгээ явахаар юм хумаа бэлдэв.Би Хадаагийн өрөөнд очоод хаалгыг нь тогшив.Дүрэмийн номыг нь өгөх гэсэн юм.Тогшоод байтал хариу алга.Би хаалгыг нээтэл өрөөнд хэн ч алга.би улам том онгойлгон хартал хажуугийн орон дээр Хадаа хөнжил дотороо унтаж байлаа.Би номыг ширээн дээр нь тавиад гарах гэснээ Хадаагийн царайг хартал уруул нь омголонтож хатсaн байлаа.Духан дээр нь гараа тавиад үзтэл халуурч байв.Би өрөөндөө буцаж ирээд Үдээд хэлэх гэтэл хамаатныхруугаа хоноод тэндээсээ өглөө явахаар гарах гэж байв.би яaран Хадаа дээр буцаж ирээд түүний толгой дээр хүйтэн жин тавиад эм уулгав.Гэнэт зутан шөл бэлдэж өгөх санаа төрөв.Тэдний тасагийн шүүгээг нээтэл нэг ч идэх юм гарсангүй.Хатсан талх л байв.Би өрөөндөө буцаж ирээд мах сонгино,сав гээд баахан юм хамаж авч ирээд шөл бэлдэж гарав.Халуухан шөл түүнд уулгах гэтэл толгой сэгсрээд уусангүй.Гуйж байж жаахан шөл уулгатал Хадаа дахиад л унтаад өгөв.Гэтэл Хадаатай хамт амьдардаг хүү ирэв.Бид 2 элдвийг ярин суух зуураа Хадаа гадаадруу сургуульд явах гэж өдөр шөнөгүй бэлдэж байгаад ийм юм болсон гэдэгийг мэдлээ.Хадаа олон дүүтэй айлын том.Тэднийх жаахан боломжгүй айл гэдэгийг бас мэдлээ.Би түүний толгой дээрх алчуурийг шинэчилсээр байлаа.Ширээ дэрлэн дугхийсэн байлаа.Сэрээд хартал аль хэдийн өглөө болсон байлаа.Хадаагийн царай улаа бутран гэрэлтэх нь халуун буусаныг илтгэх аж.Би сэмээрхэн гарч өрөөндөө ирээд жаахан унтаж авахаар орондоо орлоо.
Яагаад ч юм ердөө унтаж чадсангүй Хадаагийн царай л нүдэнд үзэгдээд байлаа.Би хаалга чанга тогших чимээнээр сэртэл , манай нутагруу явах автуус ирсэн байлаа.Ядарсандаа үд болтол унтчихжээ.Жаахан юм идэж аваад явахаар гарлаа.Замаараа Хадаагийн өрөөрүү очих гэсэнээ жолооч ах яаруулсан тул гадагш гарав.Бид замын турш дуу дуулалдан хөгжилдсөөр орой болоход замын гуанзанд хоол идээд цааш хөдлөв.Гэдэс цадсан хүмүүс автуусандаа оронгуутаа нам унтацгаав.Үүрээр аймагтаа ирлээ.Би шатаар хурдлан гүйсээр хаалгаа тогших үед зүрх минь хүчтэй цохилж байлаа.Ээж минь хүүе хаая нялх үр минь гэсээр хаалга нээв
Би ээжийнхээ хийсэн хар шөлийг ууж аваад унтав.Маргааш нь битүүний өдөр байсан тул өдөржин гэрээ цэвэрлэв.Ээж минь галын өрөөнөөс би зочидын өрөөнөөс бид хоёр миний багадаа дуулах дуртай дуунуудыг дуулж байлаа.Ээж минь намайг санасан гэж жигтэйхэн үе үе надруу ирж намайг энхрийлж байлаа.Надаас найз хөвгүүнтэй болсонуу? гэж асуух үед би толгой сэгсэрсэн авч миний толгойд Хадаа бодогдож байлаа.
Би амралтын өдрүүдийг гэртээ өнгөрүүлж хааяа багын найз Мөнхөөтэй уулзаж түүнд хотын сонин сайхан оюутны амьдрал гээд зөндөө зүйлс ярьж өглөө.Амралтын нэг сар сайхан өнгөрч би буцахаар болов.Мөнхөө маань надад эмээгийнхээ нэхсэн оймсыг өгөөд сайн дулаалж байгаарай гэж захив.Ээж минь хураасан цалингаа надад өвөртлүүлээд би гэдэг амьтан хайрцаг дүүрэн еэвэн , ул боовтой буцаж билээ.Үнэндээ хурдхан л Хадаатай уулзах гэж яарч байлаа.Очсон оройгоо л Хадаатай дайралдаж тасагтаа урин дайллаа.Хадаа намайг ч гэсэн гадаадруу явах шалгалтанд бэлдээч гэж уриалав.Бид өдөр бүр хичээлээ тараад номын санд сууж бэлддэг боллоо.
Гэсэн хэдий ч бусад цагаар их уулздаггүй байв.Одоо бодоод байхнээ би л ганцаараa түүнд сайн байсан юм байж.
Тэрээр шалгалтанд тэнцээд Германруу улсийн зардалаар сурахаар явахаар болов.Би ч гэсэн уг шалгалтанд ортол би хоёрдугаарт орж миний дээр орсон хүүхэд явахаар болов.Хожим сонсохнээ тэр хүүхэд арын хаалгаар тэнцсэн гэнэлээ.Би Хадаагаа явахад гаргаж өгөхөөр нисэх дээр очтол миний хацар дээр үнсээд
-одоо хүртэл сэтгэл санаагаар байнга дэмжиж сайн найз минь болж явсанд бас өвөл халуунтай байхад минь сахиж байсанд баярлалаа гэж билээ.Тэрээр халуунтай байхад нь сахиж байсаныг дөнгөж хэд хоногийн өмнө мэдсэн аж.Ингэж анхны хайрт минь надаас холдож билээ.Хадааг явсанаас хойш захиа бичтэл хэдхэн удаа хариу ирээд ахиж ирэхээ болив.
Хаварын өдрүүд үнэхээр урт уйтгартай байлаа.Долгор минь Идэрээс жирэмсэн болсоноо мэдэв.Бид хоёр Идэрээг дуудан хэлтэл огт итгэсэнгүй.Долгор эмнэлгийн бичигээ үзүүлсэнээс хойш Идэр биднээс улам зугтах болов.Долгор бид 2 ээжээс нь тас нууж Долгорын хүүхэдийг авхуулав.Бид үүнээс хойш хөвгүүдтэй найзлахдаа болгоомжтой байх хэрэгтэй юм гэдэгийг мэдэрсэн билээ.
Удахгүй нэгдүгээр курсээ төгсөж.Зуны амралт эхлэв.Би ээжтэйгээ рашаан сувилалд явж байхдаа нэгэн залуутай танилцаж билээ.Тэр гадаадад сурч байгаад ирсэн аж.Тэрээр миний адил өвөөгөө сувилуулах зорилгоор ирсэн аж.Би оройн жаргах нарыг харан сууж Дөлийн сурдаг сургууль ,гадаад оюутнуудын тухай шимтэн сонсдог байлаа.
Шинэ хичээлийн жил эхлэж би гэдэг хүн 2.дугаар курсэд оров.Нэгэн өдөр Долгор бид 2 гудмаар алхаж байтал ар нуруун дээр нэгэн хүн цочтол цохив.Би эргэн хартал улам царайлаг дээрээ сайхан хувцасласан Дөл байлаа.Бид Долгорыг хүргэж өгөөд бид хоёр нэгэн кафед сууж жаал ярьж суулаа.Энэ өдрөөс эхлэн Дөл намайг хичээл тарахад тосдог болов.Бид хамтдаа хоолонд орж түүний хөлсөлдөг байранд хүртэл очдог болов.Тэр өвөлийн шинэ жилээр Дөл намайг гэртээ урьсан юм.Би улаан вино, тоорт аваад очтол Дөл аль хэдийн ширээ зассан байлаа.Хоёрдугаар курсийн эгч болсон би вино,пиво зэргийг ууж сурсан байлаа.Дөлийн гэр жижигхэн боловч тун тохьтой.Би тэр л шөнө охин биеэ түүндээ өгсөн юм.Дөл надад амьдралын сайн сайханыг мэдрүүлсэн хүн .Түүнтэй байхад хэзээ ч уйддаггүй байв.Долгор надаас Дөлийн тухай байнга асуудаг байв.Би Долгор миний хайртад талтай байдагийг мэддэг байлаа.
Би ихэнх цагаа тоглож наадаж өнгөрүүлсээр хичээлдээ жаахан муудав.Хичээл болгон дээр Долгор бид 2 нэр гардаг болов.Би оюутны байрнаасаа гарч Дөлтэй цуг амьдардаг болов.Мэдээж ээж минь энэ тухай мэдэхгүйл дээ.Тэр хавар хэд хэдэн шалгалтандаа унаж орхив.Дахин шалганд нойр хоолгүй бэлдэв.Сүүлийн шалгалтандаа арай гэж тэнцээд гарах гэтэл надад ээжээс минь цахилгаан ирсэн байв.Ээжрүүгээ утасдаад баахан загнуулав. Нутгийн хүүхдүүдээс байрандаа амьдрахаа больсон ,шалгалтандаа унасан зэрэгийг мэдсэн ээж минь сандарч тэвдээд надруу зурвас бичсэн нь тэр байж.Би гэдэг хүн анх удаагаа өөрийгөө муу охин болoхоо мэдрэв.Тэр өдөр гэртээ буцаж иртэл Дөл алга байв.Тэр жил хотод үлдэж дадлага хийх болов.Би Дөлийн ажилладаг компанид амжилттай дадлагаа хийж билээ.
Ээж минь Дөл бид хоёрын тухай мэдээд учиргүй сандарсан нь өөр учиртай байсаныг удалгүй мэдсэн юм.Дөл бол миний төрсөн эцэгийн эхнэрийн дүү төдийгүй миний садан болох хүн байв.Бидэн дээр ээж
минь хотод ирж намайг түүнээс хол байлгаж надаас цөхрөлтгүй гуйсаар байв .Ээжийгээ тэгэж их уйлахыг анх удаа харж билээ.Дөлөөс сална гэдэг надад маш хэцүү байжээ.Дөл архи уудаг болж ажилаасаа халагдав.Бид хэдэн удаа уулзаж тэврэлдэн уйлсаар эцэстээ би ээжийгээ бодоод уулзахаа больсон.Намайг дөрөвдүгээр курсэд орсон жилийн өвөл...
Тэгэхэд би оюутны байранд амьдарч байлаа.Хүүхдүүд гар утас хэрэглэдэг болж би ч гэсэн тэднээс дутахгүйн тулд ээжийгээ шалан байж авхуулсан юм.Хичээлээ хийгээд сууж байтал утас дугарав.Би утасаа автал ээжийн найз
- Үжин минь сэтгэлээ бариарай ээж нь ....үүнээс цааш сонссон зүйлс үнэхээр аймшигтай байлаа.Ингээд ээж минь намайгаа орхин одсон.Надад маш хэцүү байлаа.Долгор минь намайг даган аймагт ирэв.Ээж минь хэдэн сарын өмнөөс хорт хавдар туссанч эмчилгээгүй гэдэгээ мэдээд надад зориудаар хэлээгүй байж.Чухам тэр үед надад амьдрал гэдэг утгагүй санагдаж байв.Ээж минь хэдэн сарын өмнөөс надад гар утас авч өгөөд өдөр бол залгадаг байсаны учирыг хожимдож ойлгосон юм.Гэлээ ч гэсэн би ээжийнхээ ажил явдалыг хэнээс ч дутахгүй хийсэн.Ээжийн минь ажилын газарынхан ,Мөнхөө ,Долгор нар маань надад их туслаж байлаа.
Ээжийгээ хөдөөлүүлсэнээс хойш хэдэн өдөрийн дараа ээжийнхээ захьсаны дагуу байраа зараад гэрийнхээ юмсыг баглаж аваад Хотруу шилжэж ирэв.
Долгор намайг сэтгэл санаагаа тайвширтал гэртээ амьдар гэв.Би гэдэг хүн хичээл дээр орон гаран амьтан л суудаг байв.Гэтэл тэр нэгэн өдөр Дөлтэй тааралдаж тэр минь намайг тайвшируулан зоригжуулсанаар би амьдарлаа шинээр эхлэхээр шийдэв.
Сургуулиа төгссөн зунаа байр зарсан мөнгөө ээжийнхээ үлдээсэн мөнгөтэй нийлүүлээд шинэ хороололд хоёр өрөө байр авав.Би Долгортой хамт гэртээ сайхан засвар хийгээд тагтан дээрээ цэцэг хүртэл суулгав.Гадаадын сэтгүүл харж байгаад гэрээ тохижуулсан тул танигдахын аргагүй сайхан болов.Долгор нэгэн хувийн компанид нягтлангаар орж.Би хотын банкинд ажилд орох урилга авлаа.
Тэр өглөө шинэхэн авсан костюмаа өмсөөд ажилруугаа гарав.

hi