Эмэгтэй хүн болж төрсөн дөө аймаар их баярладаг ч сарын онцгой өдрүүдэд өөрийн эрхгүй,эрэгтэй байсан бол доо гэж бодож,Хорвоо чи бүсгүй хүний зовлонд цадах болоогүй л юм уу? гэж алдарт зохиолчийн үгийг хэдэнтээ асууна.

Сар бүр бидэнд тохиолдох энэ хэдэн өдөр дөхөхөөр ааш зан нэг л хувираад,хамаг бие даагдахгүй хүндрээд,нойр хүрч толгой эргээд нэг л ер бус,за тэгээд онцгой өдөр эхлэв үү үгүй юу хамаг бие өвдөхгүй газар гэж нэгээхэн ч үгүй,толгой өвдөнө,нуруу бөөр өвдөнө,доошлоод гуя өвдөж цаашилаад булчин хөндүүрлээд,яс янгинахыг нь яанаа,өвчин намдаах эмийг хэд хэдээр нь давхарлаж уугаад болкуу бол цаасыг нь идэж байж хэсэг намдана.Ааяа доктор эм уухгүй гүрий хэд хоног янгинаж,мунгинаад зүгээр болно гэвч,яааж гурав дөрөв тав зургаа хоног тэснэ вэ??? Ааяа доктор эрэгтэй болоод л тэр айхтар өвчлөлтийг мэдкүү байдаг байх л даа хөөрхий.
Сарын онцгой өдрүүдэд ажилаас цалинтай чөлөө өгдөг бол яаааааааааааасан догь вэ??? гэртээ сайхан дээшээ хараал тэрийгээд хэвтэж байхгүй юу.
За тэгээд бүсгүй бидний сарын онцгой өдөр нэг нэгийгээ дагаад ирдэг гэдэг оргүй ч үг бас биш бололтой,ажилын хэн нэгний онцгой өдөр болоо л бол бусдынх нь бас онцгой өдрүүд дагаад намирчихана,ингээд л ажилаар нэг өвдсөн,гүрийсэн бүсгүйчүүд өвчин намдаах эмийг идэж өгнө дөө.
Зарим нэг нь илт ууртай болж бухимдаад л,би мэт нь нозоорч залхуураад л энэ хэдэн өдөрт эрч хүчээ юу ч алдаж байгаам даа.Биейин жинд хүртэл өөрчлөлт гарч жин нэмэгдээд хувцас хунар бариад бүр ч тавгүй.Ингээд л сар бүрын нэг,хөёр гурав дөрөв тав зургаахан хоногийг иймэрхүү зовлон дунд шүд зуулттай,тэсвэр тэвчээр зааж өнгөрөөх юм даа.Бүсгүй заяа гэж....

hi