Articles 6,517
“Атар” талх ирэх даваа гарагаас эхлээд иргэдийн rap дээр 50 төгрөгөөр хямдарч очихоор боллоо. Хүнсний чиглэлээр тасралтгүй 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр нь 10 гаруй нэр төрлийн талх үйлдвэрлэдэг юм байна.
Тэд гурилын үнэ буурсантай холбоотойгоор ийнхүү зах зээлийнх нь жамаар үнээ бууруулсан аж. Ганцхан “Атар” гэлтгүй бусад бүх талхны үнийг ч бууруулж байгаа бөгөөд цаашид ч үнээ бууруулах тал дээр анхаарлаа хандуулна гэлээ. Хэдийгээр шатахуун, гурилын үнэ буурсан ч зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгаа учраас ийнхүү бүтээгдэхүүнийхээ үнийг ялгаатайгаар бууруулж байгаа ажээ.
