Янаглалд урин дуудагч чиний харц

Яагаад ч мартаж эс чадах чиний шөнүүд

Үнсэлт чинь дарс мэт согтоож

Үг бүр чинь хүслийг минь шатааж

Үнэндээ чи бид хорвоог умартаж

Үдэш бүр чиний л дэргэдээс өөрийгөө олох шиг

Харц чинь сархад мэт асааж

Хайрлах чинь жигүүр ургуулж

Хамтдаа чи бид орчлонгоос тасарч

Халуухан шөнүүдэд жаргалыг амтлах шиг

Дур хүсэл гал мэт дүрэлзэж

Дуу алдах чинь хүч нэмж

Дусал хөлснөөс ч тачаал амтагдах

Дурлалын тангог хамтдаа бүжих шиг

Янаглалд урин дуудагч чиний харч

Яагаад ч мартаж эс чадах чиний шөнүүд