Нойрны эмгэгээр та шаналж байгаа бол шинжлэх ухаан тун удахгүй таны асуудлыг шийдэж өгөх нь ээ.

Дэлхийн нөгөө өнцөг рүү аялах юм уу ажил мэргэжлээ солиход бидний нойр солигдож, бие махбодийн өдөр тутмын мөчлөгүүдэд нөлөөлж байдаг билээ. Үүнийг “хоногийн ритм” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд судлаачид бидний “биологийн цаг”-ийг нарийвчлан судалж, уг ритмийг хэрхэн удирдах талаар олон тооны судалгааг явуулсаар байгаа юм. Эрдэмтэд хулганы “Reset буюу Дахин тохируулах товч”-ийг олж нээсэн бөгөөд алс хэтдээ хүн төрөлхтөн бидний биологийн цагийг сайржуулах цоо шинэ аргыг нээх нь тодорхой болжээ.

Хоногийн ритм гэдэг нь бие махбодь, оюун санаа болон зан аашийн өөрчлөлтийг хэлдэг. Бидний эргэн тойронд 24 цагийн турш болж буй өөрчлөлт нь бидний хоногийн ритмийг удирддаг. Байгалийн цаг гэж нэрлэгддэг бидний биеийн доторх эд эсүүд нь өөр хоорондоо харилцах чадвартай байдаг аж.

Биологийн цагийг “Reset" хийх товчийг эрдэмтэд олж нээжээ 2

Олон жилийн өмнө “мастер цаг” хэмээн нэрлэгдсэн мэдрэлийн эсүүдийн цогцыг “suprachiasmatic nucleaus” бүсэд оршдог болохыг олж тогтоосон байдаг. Гэсэн хэдий боловч өнөөг хүртэл эрдэмтэд эдгээр эсүүдийг хэрхэн өөрчлөх аргыг олохгүй л байгаа юм. Харин өдгөө Vanderbilt Их сургуулийн эрдэмтэд хүний биеийн уг эсүүдийг “асааж унтраан” хоногийн ритмийг удирдаж болох боломжтойг олж нээжээ. Эдгээр мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг удирдахдаа судлаачид оптогенетик гэх боловсронгуй технологийг ашиглажээ. Уг технологи нь өөр төрлийн эсүүдтэй нийлэхээрээ гэрэлд мэдрэг чанартай болдог генүүдийг амьд биетэд оруулдаг арга юм байна. Ингэснээр мэдрэлийн эсүүд гэрэлд хариу урвал үзүүлэх юм. “Уг аргыг хүн дээр туршиж үзэх боломж одоогоор алга байна. Гэхдээ бусад судлаачид уг технологийг нааштайгаар ашиглаж байна” гэж судлаач Michael Tackenberg мэдэгджээ. Тэрбээр хулгана дээр туршилт хийж, эсүүдэд түүний туршилт ямар нөлөө үзүүлж буйг хүлээх л үлдэж байна.


korea2000

2016.08.25 19:10:31
*.213.127.213

Сонирхолтой мэдээлэл дуулгасанд баярлалаа
List of Articles
编号 标题 日期 查看

Адам Леван охинтой боллоо

  • 2016-09-23
  • 查看 10957

Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл

  • 2016-09-23
  • 查看 16225

Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2]

  • 2016-09-23
  • 查看 13016

Хүний биологийн цагийг “Reset” хийх товчийг эрдэмтэд олж нээжээ [1]

  • 2016-08-19
  • 查看 5589

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж [1]

  • 2016-08-19
  • 查看 3662

Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга [2]

  • 2016-08-19
  • 查看 3482

Майкл Фелпс ахиж уралдахгүй [2]

  • 2016-08-16
  • 查看 3285

Манай жүдоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ [1]

  • 2016-08-16
  • 查看 3299

Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ

  • 2016-08-16
  • 查看 3103

Усайн Болт олимпын 7 дахь алтаа авлаа

  • 2016-08-16
  • 查看 3020

Мо Фарах шигшээ уралдаанд бүдэрч унасан ч Риод аваргаа хамгааллаа [2]

  • 2016-08-16
  • 查看 3070

“Google street”-ийн дуранд өртсөн 15 инээдтэй зураг

  • 2016-08-10
  • 查看 3387

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа [1]

  • 2016-08-10
  • 查看 3734

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа

  • 2016-08-10
  • 查看 3311

Усны хувцастай цагдаа эмэгтэй гэмт хэрэгтнийг баривчилсан нь шуугиан тарьжээ [1]

  • 2016-08-03
  • 查看 3593

Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ

  • 2016-08-03
  • 查看 3540

Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас [1]

  • 2016-07-29
  • 查看 3400

Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж [1]

  • 2016-07-29
  • 查看 3213

14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй

  • 2016-07-29
  • 查看 3748

Ийм байшинд амьдрахаас ичиж байна шатаавал таарна гэдэг үгийг эцэгтэй хэлсэний дараа...

  • 2016-07-28
  • 查看 3339
배너신청
자생병원

배너신청