Número de documentos 3,329

         

Нойрны эмгэгээр та шаналж байгаа бол шинжлэх ухаан тун удахгүй таны асуудлыг шийдэж өгөх нь ээ.

Дэлхийн нөгөө өнцөг рүү аялах юм уу ажил мэргэжлээ солиход бидний нойр солигдож, бие махбодийн өдөр тутмын мөчлөгүүдэд нөлөөлж байдаг билээ. Үүнийг “хоногийн ритм” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд судлаачид бидний “биологийн цаг”-ийг нарийвчлан судалж, уг ритмийг хэрхэн удирдах талаар олон тооны судалгааг явуулсаар байгаа юм. Эрдэмтэд хулганы “Reset буюу Дахин тохируулах товч”-ийг олж нээсэн бөгөөд алс хэтдээ хүн төрөлхтөн бидний биологийн цагийг сайржуулах цоо шинэ аргыг нээх нь тодорхой болжээ.

Хоногийн ритм гэдэг нь бие махбодь, оюун санаа болон зан аашийн өөрчлөлтийг хэлдэг. Бидний эргэн тойронд 24 цагийн турш болж буй өөрчлөлт нь бидний хоногийн ритмийг удирддаг. Байгалийн цаг гэж нэрлэгддэг бидний биеийн доторх эд эсүүд нь өөр хоорондоо харилцах чадвартай байдаг аж.

Биологийн цагийг “Reset" хийх товчийг эрдэмтэд олж нээжээ 2

Олон жилийн өмнө “мастер цаг” хэмээн нэрлэгдсэн мэдрэлийн эсүүдийн цогцыг “suprachiasmatic nucleaus” бүсэд оршдог болохыг олж тогтоосон байдаг. Гэсэн хэдий боловч өнөөг хүртэл эрдэмтэд эдгээр эсүүдийг хэрхэн өөрчлөх аргыг олохгүй л байгаа юм. Харин өдгөө Vanderbilt Их сургуулийн эрдэмтэд хүний биеийн уг эсүүдийг “асааж унтраан” хоногийн ритмийг удирдаж болох боломжтойг олж нээжээ. Эдгээр мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг удирдахдаа судлаачид оптогенетик гэх боловсронгуй технологийг ашиглажээ. Уг технологи нь өөр төрлийн эсүүдтэй нийлэхээрээ гэрэлд мэдрэг чанартай болдог генүүдийг амьд биетэд оруулдаг арга юм байна. Ингэснээр мэдрэлийн эсүүд гэрэлд хариу урвал үзүүлэх юм. “Уг аргыг хүн дээр туршиж үзэх боломж одоогоор алга байна. Гэхдээ бусад судлаачид уг технологийг нааштайгаар ашиглаж байна” гэж судлаач Michael Tackenberg мэдэгджээ. Тэрбээр хулгана дээр туршилт хийж, эсүүдэд түүний туршилт ямар нөлөө үзүүлж буйг хүлээх л үлдэж байна.


korea2000

2016.08.25 19:10:31
*.213.127.213

Сонирхолтой мэдээлэл дуулгасанд баярлалаа
List of Articles
Título Fecha Leídos
3329 Адам Леван охинтой боллоо Sep 23, 2016 10943
3328 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл Sep 23, 2016 16212
3327 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] Sep 23, 2016 13003
» Хүний биологийн цагийг “Reset” хийх товчийг эрдэмтэд олж нээжээ [1] Aug 19, 2016 5586
3325 Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж [1] Aug 19, 2016 3662
3324 Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга [2] Aug 19, 2016 3482
3323 Майкл Фелпс ахиж уралдахгүй [2] Aug 16, 2016 3285
3322 Манай жүдоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ [1] Aug 16, 2016 3299
3321 Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ Aug 16, 2016 3103
3320 Усайн Болт олимпын 7 дахь алтаа авлаа Aug 16, 2016 3019
3319 Мо Фарах шигшээ уралдаанд бүдэрч унасан ч Риод аваргаа хамгааллаа [2] Aug 16, 2016 3070
3318 “Google street”-ийн дуранд өртсөн 15 инээдтэй зураг Aug 10, 2016 3386
3317 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа [1] Aug 10, 2016 3734
3316 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа Aug 10, 2016 3311
3315 Усны хувцастай цагдаа эмэгтэй гэмт хэрэгтнийг баривчилсан нь шуугиан тарьжээ [1] Aug 03, 2016 3592
3314 Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ Aug 03, 2016 3540
3313 Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас [1] Jul 29, 2016 3399
3312 Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж [1] Jul 29, 2016 3213
3311 14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй Jul 29, 2016 3748
3310 Ийм байшинд амьдрахаас ичиж байна шатаавал таарна гэдэг үгийг эцэгтэй хэлсэний дараа... Jul 28, 2016 3339
배너신청
자생병원

배너신청