Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын ээлжит сонгууль болдгоороо болж өнгөрнө. Харин маргаашнаас нь эхлэн амьдрал хэвийн үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэтэл энэ удаагийн сонгууль амь амьдрал, ажил үйлс нь болчихсон юм шиг бүх зүйлээ зориулчихсан бас улайрчихсан хүмүүс байна. Тэдний нэг хэсэг нь манай жүдочид юмуудаа гэж харж хардаж суугаа юм.

Уг нь наймдугаар сард “Рио-2016” олимп болно. Гэвч жүдочид бэлтгэлээ хийж байгаа нэрийдлээр бүхнээ цалгардуулж, Женко Х.Баттулга, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хоёрын царцаанууд болж Баянхонгор аймагт сонгуулийн сурталчилгаанд оролцож яваа зураг нь сошиал ертөнцөд тархаж шүүмжлэл дагуулаад эхлэв. Тэдэнд УИХ-ын сонгууль хэрэгтэй юмуу, эсвэл олимпид амжилт гаргах нь хэрэгтэй юү гэдгээ хаана хаанаа тунгаан бодмоор юм даа. Хэдий багш нь байгаад тамирчдадаа санхүү болон бусад зүйлсээр тусалдаг ч ийм үед ингэж улстөржиж сонгуулийн сурталчилгаанд оролцож туйлшрах нь хэрэг байна уу даа. Залуу хүмүүсийн хувьд зорилгынхоо төлөө тууштай явах ёстой баймаар.

Жүдочидоо Х.Баттулгын багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа ч, олимпийн аваргаа дэмжиж байгаа ч олимпийн бэлтгэлээ битгий цалгардуулаачээ, амжилт гаргахаа бодоочээ. Тэд бэлтгэл хийгээд л нэр дэвшигчийг иргэдтэй уулзах үеэр нь очиж сонгогчдод мэхийн ёслон, дэмжихийг уриалан “Хамтын хүч Амжилт” гээд хаа байсан Баянхонгор аймагт манай жүдочид “хатирч” явна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгор аймгаас Женко Х.Баттулгын хатгаасаар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд тэрбээр олимпийн бэлтгэлээ ч орхигдуулсан байгаа нь үнэн юм. Учир нь улс төржөөд. Уг нь энэ жил түүний хувьд отгон олимп бөгөөд хүндлэн хайрладаг ард түмэн тань аваргаа дахин амжилт гаргахыг хүлээж суугаа. Гэтэл улстөр хэмээх бохир ертөнц рүү орсон тэрбээр олимпоо хойш тавьж, сонгуульд ялалт байгуулж суудал олохын төлөө хүчин зүтгэж буй.

Гэхдээ өөрөө л зүтгэх мөрөөрөө зүтгэнэ биз дээ, бусдыгаа битгий уруу татаж, бэлтгэлийг нь цалгардуулаач ээ аваргаа. Та уг нь багаа дасгалжуулж, төлөөлж авч явах ёстой хүн. Гэтэл багшийнхаа сонгуулийн пиарт ашиглаад явж байх юм. Нөгөөдүүл нь ч залуу хүмүүс байна спортын амжилт гаргахын төлөө хичээх ёстой байтал завхарсан улстөрд сонгуулийн сурталчилгаанд оролцсон “тууж” явах жишээтэй. Женко Х.Баттулга, аварга Н.Түвшинбаяр хоёрын царцаанууд болж явснаас олимпдоо шаргуу бэлтгэ. Учир нь цөөхөн хоног үлдсэн байна шүү.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9188252/0b5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3289 Америкт зикагийн халдвартай хүүхэд мэндлэв [1] 2016-06-29 2453
3288 Өглөө 6 цагт босох 6 шалтгаан [1] 2016-06-28 2506
3287 Лионель Месси сая саяын орлогыг яаж олж, юунд үрдэг вэ? [1] 2016-06-28 2322
3286 Кармело KD-г “Нью-Йорк” руу урвуулна 2016-06-28 2468
3285 Кевин Лав олимпод оролцохгүй 2016-06-27 2433
3284 Тэд дотноссоор 2016-06-27 2507
3283 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ [1] 2016-06-27 2517
» Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ 2016-06-27 2383
3281 Харандаан дээр урласан ер бусын бичил барималууд 2016-06-24 2499
3280 Cупер төлөвлөгөө бүтэх болов уу? 2016-06-24 2440
3279 Гарет Бэйлийн нэрээр хотоо нэрлэжээ 2016-06-24 2458
3278 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2214
3277 Халуухан европын халуухан залуу минь баяртай 2016-06-23 2248
3276 "Чикаго буллс" Д.Роузыг явууллаа 2016-06-23 2261
3275 Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ 2016-06-21 2316
3274 Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ 2016-06-21 2297
3273 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2248
3272 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2228
3271 Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 2016-06-20 2420
3270 Дэлхийн хамгийн гайхамшигтай дурсгалт газруудыг хэрхэн босгосон бэ? 2016-06-20 2423
배너신청
자생병원

배너신청