Хайрын залбирал ^^*
      Навчис унах цагаар ирсэн болохоор Навчисны ширхэг бүрээс чамайг нэхлээ Нүдэн нууранд нүүдэллээд буцсан болохоор Нүүдлийн шувуудаас хүртэл чамайг хайлаа Зүрхэнд минь сүй тавиад буцсан чамайгаа Зүүдний төгөлд залбирлаараа хүлээн өнжинө Зөрүү учралаа аргадан чамайгаа хайсаар Зангирах нулимсаараа аргамжлах гэж тэмүүлнэ... Чамайгаа үгүйлсээр...


profile

Ирнээ гэж амласан болохоор чинь сэрүүн зүүдэндээ хүлээнэ
Итгээрэй гэж захисан болохоор чинь зүрхээрээ чимээ чагнана
Эвлүүсэн мөртүүдээрээ хайрын төгөл босгон зүүдээрээ мануулна
Эргэн тойрноос чамайг нэхэн энд л ирэх юм шиг сэтгэл хоргодно...