Hyyц aмраг Нуурандаа оройтож ирсэн шувуу шиг Нууцхан хайр хожимдожж ирдэг Илүүдсэн дутуудсан сэтгэлээс болоогүй мөртлөө Ирэх л гэж ирдэг үйлийн үр Бүтсэн амьдралын хайр цавлаж Бөртийж ирдэг цагаан лай Сүүдэр гэрэл хоёрын Бүлээхэн завсарт хавчигдсан Үзэхүй сонсохуй хоёроос Үргэж дандаа зуларсан Хагацаж болохгүй холын сэтгэл Буруу юу? зөв үү гэж асуухад Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр Халуун голондоо хармлаж нуусан "Хатан" суудалгүй аргагүй амраг Онголоход минь хүртэл нууж дуусах Орчлонгоос надад өгсөн хагас эрх чөлөө . . .



profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ