Амлаж чадахгүй нь Нэг үнэн хоёр олдохгүй байж магад Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад Санаж яваарай гэсэн үнсэлт чинь Саваагүй дурлалуудын хөлд үрэгдэж Сартай шөнийн цэнгэлээр солигдож Сарниж замхраад мартагдаж магад Эргэж уулзахдаа танихгүй байж магад Энхрий төрхийг чинь санахгүй байж магад Уучил гэж гуйхгүй байж магад Уярсан дүр эсгэж ч магад Ганц үнэн амьдралаас дутаж магад Галзуу дурлал минь урваж магад аа Бардам зан, гоо үзэсгэлэн хоёр Багтаж чамд цогцолсонийг Шүлэг болгон биччихээд Шүүрс алдан сууж магад Ариухан бүхнийг чинь авчихсан хойноо Алдуурсан үнэнээс нуугдаж магад Нэг үнэн хоёр олдохгүй байж магад Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад.
profile
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.