Хүүхнүүд минь
Хүний нөхрийг бүү хайрла
Хүсэл сэтгэл чинь чамайг дийлж
Хүний орчлонд сэтгэл чинь алдууравч
Хүүхэн заяагаа бодон тэвчиж
Хүний нөхрийг бүү хайрла
Сархад сөгнөсөн ширээний ард танилцсан бол
Санахын ч хэрэггүй бүү дурс
Халамцуу нүдэндээ орчлонг багтаасан эрийг
Халуун сэтгэлт найзаа гэж бүү бод
Нугас шиг сэтгэлд чинь үлдчихээд
Нууцхан хайрын эзэн болсон ч
Энхрий сэтгэлийг чинь хуурчихаад
Эхнэрийхээ төлөө амьдрах болно
Жаргал бүхнийг ханьдаа тэр өгдөг
Жаахан энхрийхэн чамд зовлон л өгнө
Хайрыг чинь харчихаад буцааж өгье гэж хэл
Халхгар өврөөсөө ,зүрхнээсээ үнэндээ тэр олохгүй
Хүүхнүүд минь
Хүний нөхрийг бүү хайрла

                                                          
profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/