Número de documentos 3,329

Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд

УИХ-аар өнгөрсөн жил казино байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хараахан амжилт олоогүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ хуулийн цаана томоохон ашиг сонирхол байсан гэдэг. Гэвч сонгуулийн өмнөх жил асуудалд хэрхэн хандсан гэдгээс шалтгаалж ирэх жил нь дүнгээ тавиулах улстөрчид арай л казино байгуулах шийд гаргаж чадаагүй.

1998 онд казиногийн хуулийг батлагдсан боловч хууль санаачилсан эздээ эвгүйтүүлж "аавын хаалга" татуулсан удаатай. Тэгвэл биднийг энд казиногийн хуулийг батлах батлахгүй гээд маргаж суух хооронд цаана чинь жинхэнэ казиногоос ч дутахгүй "тахал" Монгол залуусыг нөмөрч байна. Насанд хүрэгчдээс эхлүүлээд бага насны хүүхдүүд хүртэл энэ тоглоомд донтож байна. Автомат тоглоомын төвд нэг удаа тоглохын тулд 30-50 төгрөгөөр картаа цэнэглэдэг байна. Тоглоомд донтсон нэгэн өдөр хэдэн ч удаа картаа цэнэглэж тоглодог нь юм. Мөрийтэй тоглоомын газрууд энд тэнд нууцаар үйл ажиллаа явуулж далд хэлбэрээр хөгжиж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас удаа дараа мэдээлж байгаа юм.

Харин автомат тоглоомын төв гэх зүсээ хувилгасан казино өнөөдөр мянга, мянган залуусын ирээдүйг баллаж, орох орон ойчих хаяггүй болгож эхэллээ. Улаанбаатар хотод автомат тоглоомын газар нэртэй мөнгөний хүүдий арав гаруй байдаг аж.  Тодруулбал, Модны хоёр, Хороолллын эцэс,  “Viva sity” хороолол,  Цайз 16 гэх зэрэг олон газар автомат тоглоомын газрууд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Цагдаагийн байгууллагаас олон удаа эдгээр газруудад хяналт, шалгалт хийж үүд хаалгыг нь барьдаг ч зөвшөөрөл гэгч бичиг авч олж авснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг ажээ.

Мөн эдгээр газрууд шөнө оройн цагаар мөрийтэй тоглоом тоглуулж хууль зөрчдөг талаар ч эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн намар гэхэд л Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран автомат тоглоомын үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 9 аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоосон байдаг.

Автомат тоглоомын газрын үйл ажиллагаа явуулах эрхийг Нийслэлийн Соёл урлагийн газраас өгдөг байжээ. Энэ талаар Нийслэлийн Соёл урлагийн газраас тодруулахад "өнгөрсөн наймдугаар сар хүртэл олгож байгаад больсон" гэсэн хариу өглөө. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус газраас тоглоомын төв байгуулах эрхийг худалдаж авах үнэ нь "тэнгэрт тулсан" гэнэ. Тоглоомын төв байгуулах нэг эрх нь ойролцоогоор 20 орчим сая хүрч байжээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн сурвалжлах болно.

List of Articles
Título Fecha Leídos
3149 Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд Mar 03, 2016 6007
3148 Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ? Mar 03, 2016 5749
3147 ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ Mar 02, 2016 5497
3146 Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй Mar 02, 2016 5778
3145 Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ Mar 02, 2016 5735
3144 Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ Mar 02, 2016 5837
3143 THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа Feb 29, 2016 5757
3142 “Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо Feb 29, 2016 5796
» Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд Feb 29, 2016 6209
3140 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд Feb 29, 2016 5647
3139 ГЭРТ ХУРИМЛАХ МООД ЕВРОПТ ДЭЛГЭРЧЭЭ Feb 26, 2016 5903
3138 Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа! Feb 23, 2016 5746
3137 Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-13: Д.Хадбаатар Feb 23, 2016 5865
3136 UFC 196 дэлхийг зогсооно Feb 23, 2016 5697
3135 ХҮН-ын дарга С.Ганбаатар Мүүнийн шашинтай юу Feb 22, 2016 5485
3134 Турахыг хүсдэг бүсгүйчүүдийн гаргадаг 6 алдаа Feb 22, 2016 5259
3133 Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна Feb 22, 2016 5240
3132 "Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ Feb 22, 2016 5453
3131 Майли Сайрус, Лиам Хемсворт нар гэрлэжээ Feb 22, 2016 5746
3130 Монголчуудад цагаачлал олгохгүй Feb 16, 2016 6815
배너신청
자생병원

배너신청