Бичлэгийн тоо 3,329

ХҮН-ын дарга С.Ганбаатар Мүүнийн шашинтай юу


ХҮН-ын дотоодын зөрчилдөөн олон нийтийн анхаарлыг татаж байна. Монголын нийгэмд шинэ сайхан бүхнийг авч ирэхээр эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай салбар бүрийн шилдэг залуус хувийн эрх ашгаа хойш тавин нэгдлээ гэж анх эхэлсэн тэд одоо сандал ширээний төлөө хоорондоо тэмцэлдэж явна.

Оны өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намдаа элсүүлж, улмаар намын даргаар сонгосон. Гэвч намын нөхөд нь түүнийг эсэргүүцэж асуудал үүсгээд байгаа юм. Тодруулбал, сар шинийн өмнө С.Ганбаатар дарга намынхаа ЕНБД Т.Доржхандыг гадаадад албан томилолтоор явж байхад нь удирдах арга барилд нь дүгнэлт хийж, цаашид удирдуулах боломжгүй гэж үзсэн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд Н.Одонгуаг томилсон. Харин хуучин дарга Т.Доржханд нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул сар шинээр намын ЕНБД-ын хувиар золголт хийж явсан юм. Мөн намын зарим гишүүд нь С.Ганбаатар даргаа эсэргүүцэж намаас гарахаа мэдэгдээд байгаа. Түүгээр ч барахгүй ХҮН-ынхан тамгаа алдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад амжлаа. Тамгаа гээсэн үү эсвэл хэн нэгэн хорлохоор аваад зугтаасан уу бүү мэд. Ямартай ч Хөдөлмөрийн үндэсний намын 8489100 регистрийн дугаартай, ГСТ-2248 тоот тамга гээсэн гэсэн зарыг сонинд байршуулжээ. Харин ажлаасаа "хусагдсан" дарга Т.Доржханд нь ХҮН-ын дотоод асуудлаас үүссэн хэсэг бүлэг хүмүүс намын тамгыг дахин хийлгэхээр явж байна гэсэн мэдээлэл ирсэн тул та бүхэн сэрэмжтэй байж, тус намын тамгыг хувилах хүсэлт ирсэн тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдэнэ үү. Холбогдох хуулийн хүрээнд намын үйл ажиллагаанд тамга ашиглагдаж байгаа болно” гэсэн албан бичгийг тамганы үйлдвэрүүдэд тараажээ. Эх сурвалжууд мэдээлж буйгаар энэ алга болсон гэгдээд байгаа тамга нь Т.Доржхандад байгаа гэнэ.

Гэвч С.Ганбаатар дарга болон ХҮН-ын зарим төлөөллүүд “нам дотор ийм асуудал үүсээгүй. Бид асуудлаа дотооддоо шийдэж чадлаа” гэж олон нийтэд удаа дараалан мэдээлээд байгаа. Тэгвэл ХҮН намын дэд дарга Б.Найдалаа ХҮН дотор болоод байгаа асуудлын талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Тэрбээр тус намын гишүүнийхээ бичсэн байр суурийг хүлээн зөвшөөрч “Харамсалтай нь энэ үнэн юм. Гадуур зориуд гүтгэсэн, худал мэдээлэл түгэж, үнэн мэдээллийг устгаж, хаалтын гэрээ хийсэн байна. Үүнд итгэж явсан нөхөд маань дэмнэж, төрөл арилжсан мэт өөрчлөгдөн бусдыгаа өшигчиж байгаа нь эмгэнэлтэй. Болж буй үйл явдлын талаар БИД жич тодорхой мэдээлэл өгч, олны итгэлийг ямар ч байсан бурангуй хүч, болшгүй нөхдөөс хямгадан хамгаалах болно.” гэж бичжээ.

Ийнхүү шинэхэн намын дотоод зөрчилдөөн улам л ширүүсэх хандлага ажиглагдаж эхэллээ. Бий болоод нэг жилийн нүүр үзээгүй хэрнээ тамга тэмдэгээ булаацалдаж байгаа энэ намд монголчууд хэр итгэх бол. Мөн ХҮН-ын сонгуульд оролцох намын жагсаалтын квотын үнэ "тэнгэрт хаджээ". Жагсаалтын гуравдугаарт бичигдэхийн тулд таван тэрбумыг төлөх ёстой аж. Үүнийг нь тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, анхны үүсгэн байгуулагчдын нэг Т.Бат-Оргил хүлээн зөвшөөрч өөрийн твиттер хуудснаа жиргэлээ.

Тэгвэл хамгийн сонирхолтой байж болохуйц нэгэн мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цахим ертөнцөд цацагдлаа. Тодруулбал, ХҮН-ын дарга С.Ганбаатарыг олон улсад хориглогдсон Мүүний шашинтай хэмээх яриа юм. Энэхүү шашин нь гишүүнчлэлийн хүрээгээ төдийлөн ил явуулдаггүйгээс иргэдийн дундах ойлголт ч янз бүр. Гэхдээ Монголчууд бид Мүүнийн шашныг хэдэн арван мянган хосыг дэлхий нийтэд нэг өдөр гэрлүүлдэг хачин уламжлалтайгаар нь түлхүү мэднэ. Түүгээр ч зогсохгүй энэхүү улс дамжсан гэрлэлтүүд нь ямар нэгэн хайр сэтгэлийн үндсэн дээр бус Мүүн хэмээх эцгийн шийдвэр байдаг нь хачирхалтай. Монголд 1994 онд Япон улсын гэр бүлийн хоёр хүн орж ирснээр Мүүний төлөөлөгчид “Энх тайвныг тогтоох” ажлаа эхэлсэн гэдэг. Эв Нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор ажиллагаа явуулж бүтцийн 18 байгууллагын сүлжээ бий болгож, ажлаа эрчимжүүлсэн. Эв нэгдлийн хөдөлгөөн Монголын нийгэмд үйлчлэх олон салбар байгууллагуудыг байгуулсан бөгөөд эдгээр байгууллагуудаараа дамжуулан хүчээ авсан шинэ цагийн боолчлол, хүний наймаа, бизнес улс төрийн нэгдэл сүлжээ юм. Ихэнхдээ Олон Улсын , Энх Тайвны, Залуу Лидер гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг тус хөдөлгөөн нь Хятад, Орос, Латви, Беларүсь, Киргиз болон Шенгений зарим оронд хориотой шашны урсгал. Мөн дашрамд сонирхуулахад 2001 оны долдугаар сард, 2008 оны есдүгээр сард Доктор Мүүний хүү Хён Жин Ним, 2005 оны аравдугаар сард мөн 2006 онд Доктор Мүүнийг Засгийн Газрын хэмжээнд хүлээн авсан нь энэ хөдөлгөөн Монгол Улсын төрийн хүрээнд ямар нөлөөтэй байгааг харуулж байлаа.

Ингээд ХҮН-ын дарга олон улсад хориглогдсон гаж хэмээх тодотгол зүйгээд буй хүний наймаа, хар тамхи, зэвсгийн болон боолчлолын сүлжээ гэгдээд буй Мүүнийн шашинтай эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Ямартаа ч тэрбээр тус шашины үүсгэн байгуулагч болон гол төлөөлөгчдийнх нь хамт авахуулсан зурагнууд нь твиттерт шуугиан тарьж байна.

Г.Ган

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8943366/9af/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3149 Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд 2016-03-03 6007
3148 Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ? 2016-03-03 5749
3147 ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 2016-03-02 5497
3146 Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй 2016-03-02 5778
3145 Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ 2016-03-02 5735
3144 Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ 2016-03-02 5837
3143 THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа 2016-02-29 5757
3142 “Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо 2016-02-29 5796
3141 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 6209
3140 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 5647
3139 ГЭРТ ХУРИМЛАХ МООД ЕВРОПТ ДЭЛГЭРЧЭЭ 2016-02-26 5903
3138 Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа! 2016-02-23 5746
3137 Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-13: Д.Хадбаатар 2016-02-23 5865
3136 UFC 196 дэлхийг зогсооно 2016-02-23 5697
» ХҮН-ын дарга С.Ганбаатар Мүүнийн шашинтай юу 2016-02-22 5485
3134 Турахыг хүсдэг бүсгүйчүүдийн гаргадаг 6 алдаа 2016-02-22 5259
3133 Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 2016-02-22 5240
3132 "Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ 2016-02-22 5453
3131 Майли Сайрус, Лиам Хемсворт нар гэрлэжээ 2016-02-22 5746
3130 Монголчуудад цагаачлал олгохгүй 2016-02-16 6815
배너신청
자생병원

배너신청