Бичлэгийн тоо 2,391

Золиос болсон залуухан эмэгтэйн тэмдэглэл…
Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй манай хамгаалах байранд байхдаа сэтгэл зvйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мєн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ тvvнд итгэж уншуулсан байна. Хувь заяаны гашуун эргvvлэгт єртєн 18 насандаа хvний наймааны залиос болсон гэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан єгvvлсэн аж. Тэр эмгэнэлтэй бєгєєд аймшигтай явдлын талаар бусдад сэрэмжлvvлэх vvднээс дэвтрээ сэтгэл зvйчид vлдээсэн байж таараа. Бидний дунд аль хэдийнэ байхаа больсон тэр охины эмгэнэлт хувь заяа та бидний хэнд ч тохиолдож болох шvv дээ. Тиймээс уг нимгэхэн дэвтэрт чухал юу єгvvлсэнийг уншигч танд хvргэж байна. Монголчуудад хvний наймаа тэртээ алсад сонсогддог байсан. Харин єнєєдєр энэ тєрлийн бизнес монголд бодитоор бий болжээ. 1990 оны тэртээ Монгол улс хvний наймааны дамжуулагч орон гэж нэрлэгдэж байлаа. Харин 2001 оноос хүлээн авагч улс болж “зэрэглэлээ” ахиулжээ. Єдгєє хvний наймааны бизнес дээд цэгтээ хvртэл хєгжиж Монгол гэдэг нэр гаргагч улсын тоонд орчихсон байх юм. 

Єєрєєр хэлбэл Монголоос Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орнуудад охидыг гаргадаг ажээ. Харамсалтай 1994 оноос Монголд явагдаад байгаа хvний наймааны хэргvvдээс ердєє хоёрыг нь шvvхээр шийдвэрлэсэн байх юм.

Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна Бусдын адил эрх чєлєєтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхvv сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад єєр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань ємч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмvvс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна. Єдєржин л толгойгоо гашилгаж, мєнгє мєнгє гэж бодон хотын гудамжаар алхалдат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар єєрийн амьдралын энэ єчvvхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдvvлсэн юм. Тэр зар дээр “Єндєр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу єндєр цалинтай ажилд зуучлана” гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын тєвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний vеийн 18-25 насны эмэгтэйчvvд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд єєрсдийгєє гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бєглєсєн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, vгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь Турк орныг зорьсон тvvх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч єгсєн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар “зугаалан” олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хєл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Єндєр хєгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхvv боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зєвшєєрсєн. Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань єндєрлєж, хєхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгvvр эхэлсэн юм.

Гуравдугаар хуудас: Айлган сvрдvvлэлт дундах амьдрал Цонхгvй хэрнээ тємєр хаалгатай дєрвєн хананы дунд хичнээн єдєр хоногийг єнгєрєєсєн юм бvv мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сvvлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас vхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чєлєє завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин єєр охидтой нэг єрєєнєєс нєгєє єрєє рvv зєєгдєхдєє тааралддаг. Бид бие бие рvvгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшvvр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хvчээр заасан. Хэрэв vйлчлvvлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдvvлж дахин зодуулна. Єдєр шєнєгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмvvс намайг хvчирхийлж байсан. Єдєрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд мєнгє єгч авч байгаа харагддаг.

Дєрєвдvгээр хуудас: Орголт Биднийг нэг газраас нєгєє рvv автобусаар зєєдєг байсан. Автобусны цонх хар єнгєтэй бас давхар хєшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний vйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж єгдєг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зvй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хєл тавингуутаа зугтсан. Би тvvний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхvv замын зардалд хvv тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зvхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм єдєр болгон хvчээр уулгаж, тєлбєрийг нь єр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нєгєє оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хєєрхий баригдчихаж. Vvнээс vvдээд л сайн ажиллаад бушуухан єрєє тєлчихвєл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал єнгєрсєнєєс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас vсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дєрєв таван хянагч тал талаас л гvйгээд ирсэн. Ингээд миний сvvлчийн найдлага тасарсан даа.

Сvvлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам єр нэмэгдэж, алданг тооцож, тvvний дороос єндийх аргагvй болсон. Мєн хэзээ ч ирж болох харгислал тvгшvvрийн дунд банж цєхєрсєн учраас энэ замыг сонгосон юм.

Тавдугаар хуудас: Амьд хvvр Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан ємсгєлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангvй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзvv, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нvд харанхуйлж, vе vе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хєдєлмєр эрхэлсэн байжээ. Миний тєсєєллєєр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхараас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлvvлсэний эцэст би єєрийгєє заг хvйтэн, мєєгєнцєр болоод нэлээд хэдэн БЗХЄ-тэй болохоо мэдсэн.

Мєн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас vvдэлтэй. Олон удаагийн амь дvйсэн орголт охидод зєвхєн vхэл л авчирдаг. Одоо єрєєсєн хєл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрvvл эд эс vлдээгvй. Амьд хvvр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэгжилийн ч нас vлдээгээгvй аж.

Зургаадугаар хуудас: Єглєєний нарыг дурсахуй Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт єдий тооны охид тэнцvvлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ vг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, тvvгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хєгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би vvнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хєтлєгдєн энэ доромжлолд бvv єртєєсэй. Мєнгєгvй байхдаа би нарыг єдєр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа єглєєний нарыг нэг ч удаа харж байгаагvй…

Ийнхvv хєєрхий бvсгvйн тэмдэглэл дуусчээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/892647/4d4/trackback

narao

2008.11.16 22:53:09
*.208.212.61

aimar yumaa ....ene yostoi unen baij magadgui iimerxuu tostei jinxene bolson yavdalaas uudsen kino uzej bsiin bnaaa .
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
321 Интернет ашиглан vнэгvй мессеж бичих [1] ....Badr Hari..... 2008-11-28 2808
320 gadaad irgeded zoryulsan joloonii kurs [1] elduur 2008-11-28 1095
319 Жилд 800 монгол бүсгүй Солонгосын бэр болдог altan_tooroi 2008-11-27 1194
318 бүсгүйчүүд олноороо ганц бие altan_tooroi 2008-11-27 1107
317 Mongoliin hogjild minii oruulah huvi nemer-Angli helnii hyamd surgalt [2] Zayagiin 2008-11-26 1690
316 Хямд шүд хийнэ [1] battursodnom 2008-11-26 767
315 Д.Сvндий: Барилгын салбарт хямрал болно mr_ono 2008-11-25 1106
314 gadaadiin irgeded zoryulsan yne tolborgyi joloonii kurs [1] elduur 2008-11-25 1014
313 Монголын сэргэн мандах цаг айсуй [1] 나이키 2008-11-25 1300
312 hooe [1] midem 2008-11-25 802
311 meddeg neg ni hariu ogooch [1] tsoonog 2008-11-25 781
310 Тарни [1] 나이키 2008-11-25 1212
309 MGL-chuud mini sonor seremjtei bolgoomjtoi baitsgaay [1] bujinhen08 2008-11-25 1132
308 САЙН ЯВНА ГЭДЭГ САНААНЫХ УУ? [2] Мичидмаа 2008-11-24 1731
307 Орших уу, эс орших уу [1] 나이키 2008-11-24 954
306 Монгол Улс тунхагласны 84-н жилийн ойн баяарыг тохиолдуулан зохион байгуулсан Монгол үндэсний Бөxийн барилдаан амжилттай сайхан боллоо. :::БӨХ::: 2008-11-24 1238
305 Есөн-Эрдэнэ E(2) 2008-11-21 862
304 f ucking Chinese, ни хау гээд өнгөрвөл “Би хятад бишээ”...... Munkh-munkh 2008-11-20 1316
303 anhaar [1] jimothy 2008-11-20 1034
302 Цогц дасгал [1] _Би , чи_ 2008-11-20 1113
301 Та амьдралд хайртай юу? [3] Hotel California 2008-11-20 1237
300 Хэдий болтол хэрмэл солонгос эр монгол охидоор тоглох юм бэ!!! [5] 나이키 2008-11-19 1509
299 Sagsan bumbugin temtseen [2] dudik 2008-11-19 794
298 МАХН-д 1500 төгрөгөө өгөөд нөхрөө суллуулж авмаар байна” /видео/ 나이키 2008-11-18 1326
297 Бvсгvйчvvд:Халхын сайхан эрчvvд минь хаана явна та нар...Copy!!! [1] Хийморь 2008-11-18 1232
296 Bysalgal [1] vege 2008-11-17 903
295 zaaj uguuch [1] janibek 2008-11-17 928
294 С.Баяр “Таван толгой”-г Орос, Солонгосын хэнд нь өгөх вэ? Munkh-munkh 2008-11-16 1217
293 ӨӨРИЙН ДОТНЫ АНД БУРИАД МОНГОЛЧУУДДАА Munkh-munkh 2008-11-16 1212
292 IDEA бичиж байна / SONGUULIIN TALAAR SHUU/ [1] Munkh-munkh 2008-11-16 1571
291 Мэндчилгээ дэвшүүлээрэй [3] Zulaida 2008-11-16 1629
» Золиос болсон залуухан эмэгтэйн тэмдэглэл… [1] Munkh-munkh 2008-11-15 1622
289 -Хєєе [2] __Baa__ 2008-11-12 1690
288 amitadiig hairlya~~ ted ch gesen bidentei adil uhlees aidag... [2] vege 2008-11-09 1700
287 Хөөрхий бидний бүсгүйчүүд харь нөхрийг сонгов оо… [4] jooyo 2008-11-08 2174
286 orchuulga xiine [2] tstuul 2008-11-07 1075
285 БНСУ-ын Хууль Зүйн Яамны вэб хуудаснаа [1] bmbm 2008-11-06 1843
284 ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ МАШИН БАЙНА.. [1] KORSCO 2008-11-06 2315
283 Анод банкны Ерөнхий захирал н. Яанг Шин Гын / БНСУ-ын Сөүл/ Munkh-munkh 2008-11-06 1394
282 зулзаган мод ашиглаж байгаа компаниудад арга хэмжээ авч эхэллээ. Munkh-munkh 2008-11-06 2304
281 Компьютерийн гар 00-ийн суултуураас бохир [1] 나이키 2008-11-05 1270
280 Эх орон чинь дуудаж байна !!! [4] jooyo 2008-11-04 1677
279 solongosoor evrog yu gedeg yum bol [2] shine sanaa 2008-11-04 1258
278 iim yum oruuldag bolguul yasiin ene minii bodol shvv [3] Lexus- 2008-11-04 2509
277 Энэ өвөл ямар хувцас мод болох вэ? [1] Hotel California 2008-11-03 3526
배너신청
자생병원

배너신청