Бичлэгийн тоо 3,329

Токитэнкү хүнд өвджээ

Уншсан 5455 vote 0 2016.01.11 17:23:49

Токитэнкү хүнд өвджээ

Өчигдөр Токио хотноо эхэлсэн мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээний үеэр Монголын сүмочтой холбоотой маш харамсалтай нэгэн мэдээ гарлаа. Энэ тэмцээний банцүкэд жюүрёогийн зүүний есөд эрэмблэгдээд байсан Токитэнкү А.Хүчитбаатар Lymphoma буюу цусны хорт хавдар ч гэж нэрлэгддэг хүнд өвчин туссан хэмээн Токицүказэ ояката мэдэгдсэн юм. Токитэнкү өнгөрсөн оны есдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд байсан боловч 11 сард нь баруун хавиргаа гэмтээн, барилдаагүй тул жюүрёод унасан билээ. Токитэнкү хавиргаа эмчлүүлэхээр шинжилгээ өгөхөд өвчин илрэн гарсан бөгөөд эмчилгээ нь ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх гэнэ. 

Токицүказэ ояката “Өнгөрсөн долдугаар сараас л бие нь муу байсан. Баруун хавирга өвдөөд, унтаж чадахгүй байна гэдэг байсан. Тэгээд есдүгээр сард нь эмнэлэгт үзүүлтэл харин ийм онош гарлаа. Тэр үеэс хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдал сайжирч байна. 20 кг орчим турсан. Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн болохоор эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байна. Цаашдаа яах эсэх талаар гуравдугаар сарын тэмцээний дараа ярилцаж байж шийднэ дээ. Мэдээж их хэцүү байгаа ч Токитэнкү адилхан өвчнөөр шаналж байгаа бусад хүмүүсийн төлөө ч гэсэн заавал эдгэрнэ гэж хэлсэн. Монголоос гэрийнхэн нь ирсэн байгаа” гэж ярьсан. Биеийн байдлаас шалтгаалан зодог тайлахаас өөр аргагүй болж болох ч Токитэнкү өөрөө эдгэрч босоод дахин барилдана гэж ярьж байгаа гэнэ. 

Токитэнкүгийн эмчилгээнд зориулан, монгол сүмочид мөнгө цуглуулсан байна. Их аварга Хакүхо “Бид бүхэн чадах чинээгээрээ л дэмжиж байна. Хавирга өвдөж байна гэж ярьдаг байсан ч ийм хүнд өвчин тусна гэж огт санасангүй” гэж ярьсан бол Какүрюү “Токитэнкү бол манай галын хал цэрэг. Өвчнөө эдгээгээд хурдан дохён дээрээ гарч ирээсэй гэж хүсэж байна” гэжээ. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8888269/ef7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Токитэнкү хүнд өвджээ 2016-01-11 5455
3068 "Херо"-гоос дүрсүүд алдагдсан талаар мэдээлэл хийлээ 2016-01-11 5239
3067 Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа 2016-01-11 4314
3066 Тамын үүд 42 жил "асаж" байна 2016-01-11 5737
3065 “Чэлси” хамгийн их цалин тавьжээ 2016-01-09 5683
3064 “Чэлси” хамгийн их цалин тавьжээ 2016-01-09 5345
3063 Зэйн Малик тогоо руугаа нулимжээ 2016-01-09 5450
3062 Зэйн Малик тогоо руугаа нулимжээ 2016-01-09 5337
3061 Марио Гетце: “Ливерпүүл” ээ, Анчелоттигийн төлөвлөгөөнд би багтах байх 2016-01-09 5860
3060 Хойд Солонгосын эсрэг нэмэлт хоригийг хамтран боловсруулахаар тохиролцов 2016-01-07 5701
3059 2015 оны хамгийн үнэтэй тансаг 10 гар утас 2015-12-31 8846
3058 Мисс Б.Төгс-Амгаланд шагналын хур буужээ 2015-12-31 5604
3057 Энэ оны Онцлох 10 үйл явдал 2015-12-31 4750
3056 Он гараад 4G систем нэвтэрнэ 2015-12-30 5517
3055 Стресс тайлах хялбар аргууд 2015-12-30 5080
3054 Хүүхдийн 20 мянган төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна 2015-12-30 5601
3053 Насанд хүрэгчдийг зугаацуулахад өсвөр насны охидыг ашиглаж байна 2015-12-29 5607
3052 Монгол улсын жинхэнэ Тусгаар тогтнолын өдөр 2015-12-29 5291
3051 Тэгш цэх нуруутай явахын тулд доорх дасгалыг хийгээрэй 2015-12-29 5259
3050 “Ман Сити” Мессид 27 саяыг санал болгожээ 2015-12-29 5694
배너신청
자생병원

배너신청