Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева мөнхийн ус уусан мэт улам залуужаад байгаа. Залуухан, гоолиг түүнийг харахад 66-тай гэхэд итгэмээргүй. Алла Пугачева, Максим Галкин нар 2 жилийн өмнө ихэр хүүхэдтэй болсныг бүгд мэднэ, үнэндээ тээгч эх нь төрүүлсэн гэдгийг.
66 настай хэрнээ 40-тэй юм шиг харагддаг нууцаа Алла өөрөө дэлгэв. "Ихэр хүүхэд маань миний амьдралын гол учир утга, амьдрах хүсэл тэмүүллийг бэлэглэдэг. Гарри, Лиза хоёроо төрсний дараа би өөрийгөө илүү залуу мэт мэдрэх боллоо. Тэднийг харах бүрдээ өөрийн насаа мартдаг. Одоо би өдрийн дэглэм баримталж сурсан, энэ бүхэн надад их таалагдаж байна" гэж Алла Пугачева ярьжээ.
20 насаар залуужсан Алла турахын тулд онцгой дэглэм баримталдаггүй гэнэ. Тансаг шилтгээнийхээ усан санд хичээллэдэг, бас давстай болон чихэрлэг хүнс хэрэглэдэггүй тул ингэж турсан гэж Алла Пугачева ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Итгэмээргүй сонсогдож байгаа ч эр зоригтой хүмүүс туршаад үзнэ биз.
Алла өөрийн тансаг шилтгээндээ зураг авалт хийхийг залуу гэрэл зурагчин Виктор Степановт зөвшөөрчээ. Гэхдээ ердөө 10 минут өгсөн гэнэ. Энэ хооронд залуу эр ихийг амжуулж, алдарт Аллагийн мөрийг хүртэл үнсч байгааг та бүхэн харлаа. Харин энэ зургийг хараад Аллагийн залуухан нөхөр Максим Галкин яах бол доо?

Гэрэл зурагчин Виктор Степанов эстрадын хатан хаан Алла Пугачевагийн нүцгэн мөрийг үнсч байна.




www.mnews.mn