"Исламын улс"-ын террористуудаас зугтаж чадсан Ирак хүүгийн сонирхолтой яриаг Daily Mail сонинд бичжээ.
Ахмедыг дөнгөж 10 настай байхад тэдний Koчo тосгоныг террористууд довтолсон бөгөөд тэд 800 нь орон нутгийн иргэд түүний дотор эмэгтэйчүүд, хүүхэд байсныг бууджээ.
Хөвгүүдийн ихэнхийг нь зөвхөн бие даах хүртэл гэрт нь байлгадаг ба тэднийг ямагт аюул отож байдаг. Арай том болсон хүүхдүүдийг "Халифатын хүүхдүүд"-ийг бэлтгэх “Исламын улс”-ын сургалтын лагерьт илгээдэг байна. Ахмед мөн тэнд байжээ.
Тэнд хүүхдүүд харгис-алуурчид болон хувирдаг ажээ. Хүүд зэвсэг хэрэглэх, байлдааны тактикийг заажээ. Ахмед хэлэхдээ, босогчид сурталчилгааны видео зураг авалтад хүүхдүүдийг ашиглан дараа нь нийгмийн сүлжээнд нь тавьдаг гэжээ. Ахмедын байсан, цэрэг-хүүхдийн хуаранд Марокко, Афганистан, Алжир, Тунис, Иордан, Герман зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 100 эрэгтэй хүүхэд хамтдаа байсан гэнэ.
Хүү 9 сар орчим лагерьт байсны эцэст зугтаж чадсан байна. Одоо тэрбээр Штутгарт дахь нууц орон сууцанд өөрийн адил хэдэн арван хүмүүсийн хамт амьдарч байна. Гэсэн хэдий ч түүний ээж нь одоо ч террористуудын хоригдол хэвээр байгаа ба тэр өөрийн эцэг, ах нараас мэдээ хүлээж байгаа ажээ. Иракт үлдсэн ямар ч эмэгтэй хүн ямар ч үед ажиллах боолоор ажиллах болно гэж тэр айдаг.