Бичлэгийн тоо 3,329
Оросын тэрбумтны хүү төрсөн эхийгээ боож алжээ
1 цаг 39 минутын өмнө

Энэ арванхоёрдугаар сарын 10-ны шөнийн 00 цагийн үед Казанийн цагдаагийн газарт “Корстон” зочид буудалд үйлчлүүлэгчийн нь нэг хэвийн бус байна гэсэн дуудлага ирж. Хууль сахиулагчид очиход залуу эр хэт мансуурсан байдалтай байхыг илрүүлтэл өрөөнд нь 44 настай эх нь биедээ олон тооны хөхрөлт, зураастайгаар нас барсан байхыг олсон байна. Оросын тэрбумтан, сүлжээ дэлгүүрийн эзэн олигархи Игорь Сосины хүү 19 настай Егор Сосин өөрийн төрсөн эхээ цахилгааны залгуураар боож алсныг цагдаагийнхан тогтоосон байна.

Алуурчин залуу сэргэснийхээ дараа хууль сахиулагчдад “ээжтэйгээ Москвагаас Татарстаны нийслэлд курс эмчилгээ хийлгэхээр ирсэн, ээж надад үл мэдэх эм өгсөн. Тэгээд цааш нь ээжийгээ зодсон, боосон талаар юу ч мэдэхгүй байна “гэж мэдүүлжээ.
Мөн Егор Сосин эцэг эхээсээ хараат бус байхыг хүсдэг гэсэн байна. Энэ талаараа өөрийн сүлжээндээ ч өмнө нь бичиж байжээ. “Би бүр ахлах ангид байхаасаа л илүү ихийг хүсдэг байсан. Эцэг эх маань надад ихийг өгөөгүй” гэж Егор тайлбарлажээ.
Уг нь залуу эр интернетээр тархаж үйлчлүүлэгчиддээ 55 мянган доллар амласан “Хэв шинжит тэрбумтан” зарын дагуу хоёр сая рубль зарлагадсан байжээ.

Түүний эцэг Игорь Сосин нь “Өвгөн Хоттабич” сүлжээ дэлгүүрийн эзэн, жил бүр Канн дахь amfAR дуудлага худалдаанд оролцож хамгийн үнэтэй эд зүйлсийг өнөөгийн залуу эхнэр Иннадаа авч өгдөг нэгэн. Төрсөн хүүдээ алуулсан энэ эхнэрээсээ тэрээр хэдэн жилийн өмнө салсан юм байна.