Бичлэгийн тоо 3,329
Ева Лонгория сүй тавьжээ
41 минутын өмнө

“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны од жүжигчин Ева Лонгория хэд хоногийн өмнө нэгэн баярт мэдээг дуулгав. Мексикийн бизнесмэн Хосе Антонио Бастон түүнд гэрлэх санал тавьсан гэнэ шүү.
Тэд 2013 оноос хойш үерхэж байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аялж байхдаа хайртай залуу нь 40 настай од бүсгүйд гэрлэх саналыг тавьж, үлэмж том шигтгээтэй гоёмсог бөгж бэлэглэжээ.
Ева Хосетэй элсэн цөлд тэврэлдэж буй аз жаргалтай гэрэл зургаа нийгмийн сүлжээнд байршуулаад дор нь “Юхуу… Сүй тавилт. Дубай, аз жаргал” гэж бичсэн аж.
