Бичлэгийн тоо 3,329
Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 11

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан

Юун түрүүнд эртний нэгэн үгийг санах хэрэгтэй болов уу: “Бүх өвчин мэдрэлээс гаралтай, харин сифилис/тэмбүү өвчин зугаа цэнгэлээс үүдэлтэй”. Одоо цагт бэлгийн замын өвчнөөр үхэх тохиолдол маш ховор болсон. Анагаах ухааны ололт амжилтаас гадна хүн амын эрүүл мэндийн боловсрол дээшилсэнтэй холбоотой гэж үзэж болно. Олон жилийн өмнө бэлгийн замын өвчнөөр жирийн иргэдээс алдартай хүмүүс хүртэл үхдэг байжээ.

1. Фридрих Ницше (1844-1900)

Германы гүн ухаантан, сонгодог филологч, хөгжмийн зохиолч, зохиолч. Оюун санааны тогтворгүй байдлаас үүдэн 1889 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж чадахаа больжээ. Нэгэн нөхөр морио нүүр нүдгүй балбаж байхыг нь Ницше харж сэтгэл зүй нь уймарч байжээ. Өвчний шалтгааныг хэд хэдэн хувилбараар тайлбарласан байдаг. Нэг боломжит хувилбар нь тэмбүү, үүнээс үүссэн сэтгэл мэдрэлийн өвчин. Зарим нэг баримтаас харахад Ницше асексуал байсан гэх мэдээлэл бий, залуу байхад нь сексийн гаж донтой үеэл ах нь хүчинддэг байсан тул энэ өвчнийг туссан байх магадлал бий ажээ.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 1

2. Мао Зэдун (1893-1976)

Тухайн үеийн залуучуудын дурсамжаас харахад Хятадын дарангуйлагч элдэв зугаа цэнгэлд дуртай нэгэн байсан бололтой. Тэрээр нэгэн мухар сүсэг бишрэлд итгэж хэдэн мянган залуу онгон бүсгүйчүүдтэй “ойртвол” мөнхийн насыг олохыг хүсдэг нэгэн байв. Бас болоогүй, ариун цэвэр сахих дургүй, чийгтэй алчуураар гар нүүрээ арчаад л болно. Тийм учраас насны эцэст жинхэнэ өвчний “үүр” буюу бэлгийн замын өвчин тээгч болжээ.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 2

3. Кристофор Колумб (1451-1506)

Колумб Европчуудад Америкийг нээж өгсөн бол нутаг нэгтнүүддээ таагүй нэгэн шинэ өвчнийг нээж өгсөн юм. Үүнээс өмнө тэмбүү гэдэг өвчин зөвхөн Барууныхны дунд л байдаг гэж үздэг байлаа. Шинэ газар буусан ахмад болон түүний багийн гишүүд шинэ тивийн нутгийн бүсгүйчүүдтэй дотны харьцаа үүсгэж өвчин тусч нутагтаа эргэн ирээд тэмбүү өвчнийг түгээх шиг л болжээ.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 3

4. Авраам Линкольн (1809-1865)

Түүхийг өчүүхэн ч гэсэн сонирхдог хүн болгон мэдэх болов уу, Линкольн бэлгийн замын өвчний улмаас нас бараагүй харин буудуулж үхсэн. Зарим нэг судлаачдын үзэж байгаагаар Линкольн тэр үед тэмбүү өвчнөөр өвчилсөн байсан. Тэрээр 26 настай байхдаа нэгэн үл мэдэх бүсгүйтэй бэлгийн харьцаанд орж өвчин туссан тухайгаа ярьж байжээ. Тэргүүн хатагтай Мэри Тодд ч мөн тэмбүү өвчин туссанаас гадна Линкольнийн гурван хүүхэд тэмбүү өвчнөөр өөд болж байв. Линкольн өвчнөөсөө салах гэж олон жил үр дүнгүй эмчлүүлж байжээ.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 4

5. Догшин Иван (1530-1584)

17 настай байхдаа гоо үзэсгэлэнтэй Анастасиятай гэрлэсэн нь Иваны хувьд хамгийн зөв сонголт байсан юм. Тэрээр гэргийгээ чин сэтгэлээсээ хайрлана. 13 жил ханилан суухад тэдний дундаас 6 хүүхэд төрсөн ч 4 нь төд удалгүй нас баржээ. Хайртай хатан хаан нь өнгөрснөөс хойш хааны зан араншин өөрчлөгдөж эхэлсэн гэж үздэг. Гэр бүлийн уур амьсгалаар амьсгалдаг байсан тэрээр гаж донтой нууц амраг, аймшигт дарангуйлагч болон хувирчээ. Маш олон хүүхнүүдтэй орооцолдож тоогоо алдаж эхэллээ. Садизм, итгэл үнэмшилгүй, огцом хурц ааш зэрэг нь түүний өвчний шалтгаан болсон байх ч магадлалтай. Түүний хийсэн хамгийн аймшигтай хэрэг бол төрсөн хүүгээсээ өшөөгөө авсан явдал юм. Хүүгээ алснаас хойш хөөрхий эцэг сэтгэл мэдрэлийн гүн хямралд оржээ.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 5

6. Уильям Шекспир (1564-1616)

Дэлхийн алдартай зохиолчдын нэг Уильям Шекспирийн амьдрал, үхэл нууцаар дүүрэн. 36 настайдаа түүний бичиг муудаж ирсэн, энэ нь өвчний улмаас гар нь чичирдэг болсонтой холбоотой гэж зарим нэг судлаачид үзээд байгаа юм. Үүнээс гадна Шекспир өөрийнхөө зохиолуудад тэмбүү өвчний талаар дэлгэрэнгүй дурдсан байх нь их. Шекспир өөрөө энэ өвчнөөр өвчилж байсан учраас шаналалыг нь мэддэг байжээ гэж түүхчид үзээд байгаа юм.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 6

7. Винсент Ван Гог (1853-1890)

Ван Гог нэгэн хөнгөн явдалтай натур бүсгүйд дурласныхаа хариуд тэмбүү өвчин туссан байх гэсэн таамгийг түүхчид хийгээд байгаа билээ. Ван Гог маш олон өвчнөөр шаналж зовсон, тэрээр эпилепси, шизофрени, чих шуугих, үрэвсэл гээд түүний өвчний жагсаалт урт. Амар заяа үзүүлэхгүй чихэнд нь сонсогдох шуугианаасаа салахын тулд чихээ тасдсан гэсэн дам яриа ч бий. Бас нэгэн хувилбар нь Гогентэй маргалдаж чихээ таслахад өвчин мэдрээгүй, энэ нь тэмбүү өвчний улмаас мэдрэлийн захын судаснууд мэдээгүй болж байсан ч гэсэн яриа бий.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 7

8. Поль Гоген (1848-1903)

Гогений өвчин энэ жагсаалтанд багтсан бусад алдартнуудаас хамгийн гунигтай бөгөөд шаналалтай нь гэж хэлж болно. Тэрээр Францаас явахаасаа өмнө тэмбүү өвчин туссан байсан бөгөөд далайн эрэг дээр очоод зугаа цэнгэлээр хөөцөлдөж байхдаа өвчнөө улам хүндрүүлсэн гэж үздэг. Халдвар нь нэг хөлөөс нөгөө хөл рүү нь шилжив. Өвчтэй хөлөө хүнцлээр арчиж, өвдөг хүртлээ бинтээр ороодог байсан ч өвчин нь намждаггүй байлаа. Удалгүй нүд рүү нь халдварлахад эмч нар онцын аюулгүй гэж хэлсэн боловч тэрээр бичиж чадахаа больжээ. Нүдээ арай хийж эмчилтэл хөл нь бүр ч их өвддөг болж сүүлдээ босож чадахаа больж хэвтрийн хүн болов. Өвчин намдаах эмийг хэт их хэрэглэснээсээ болж ухаан санаа нь орон гаран болж, дээш өндийхөд толгой нь эргэж ухаан алдана. Үе үе халуурна. Хүмүүс түүний гэрийн ойролцоо явахыг цээрлэдэг байлаа, нэг талаас тэмбүү өвчин, нөгөө талаас түүнийг хараал хүрсэн гэж үздэг байв. Эдгээр өвчнөөс гадна зүрхний өвчин нэмэгдэж, амьсгал нь боогдох, цусаар ханиалгаж эхэлсэн байна.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 8

9. Отто Франц (1865-1906)

Түүнийг “Сайхан Отто” гэж ойр дотных нь хүмүүс дуудна. Амьдрал нь зугаа цэнгэлээр дүүрэн нэгэн байлаа. Захер зочид буудлын эмэгтэйчүүдийн бие засах өрөө рүү согтуудаа нүцгэн, сэлэм барьж орохыг завдаж шуугиан тарьж байсан нэгэн түүх бий. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэмбүү өвчний хүндэрсэн хэлбэрээр шаналжээ. Хэдэн жил Египетэд амьдарч байгаад Австрид эргэн ирснээсээ хойш хүндээр өвчилсөөр байгаад нас баржээ.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 9

10. Ги де Мопассан (1850-1893)

Францын зохиолч, хэдэн арван алдартай өгүүллэг, роман, тууж бичсэн. Язгууртан гаралтай, донжуан, хайр дурлалын харилцаа тогтоосон эмэгтэйчүүдийнх нь жагсаалт 300 хол давна… Амьдрал нь залуугаараа дууссан: 42 насандаа Парисаас холгүй сэтгэл мэдрэлийн нэгэн эмнэлэгт нас баржээ. Олон арван найз бүсгүйнхээ нэгнээс 25 насандаа тэмбүү өвчин авснаас хойш жилийн дараа шинж тэмдэг илэрчээ: эрчимтэйгээр туг тугаараа үс нь унаж эхэлсэн байна. Хүч тамир нь барагдаж, өвчин нь даамжирсаар байлаа. Өвчнөө мартахын тулд хар тамхи л тус болно – удалгүй хар тамхиндаа дасаж хар тамхинд гүн гүнзгий оров. Өвчин нь түүний сэтгэл мэдрэлд маш ихээр нөлөөлж тэрээр хий юм үзэж, хар дарж зүүдэлнэ. Амиа хорлохыг завдах болсноос хойш эхийнх нь санаа зовж түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Хагас жил эмчлүүлж байгаад тэндээ өнгөрсөн юм.

Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 10

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8854850/d8a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 2015-12-14 4543
3028 Леди Гага хүчирхийллээс үлдсэн ул мөрөө дэлгэв 2015-12-14 5363
3027 2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 2015-12-14 4481
3026 Мисс Н.Ану “топ-10” -т багтлаа 2015-12-14 5364
3025 Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 2015-12-11 4628
3024 Бензема шантаажийн хэргээр Францын шигшээ багаас хөөгдлөө 2015-12-11 5747
3023 Ах, дүү хоёр хүйсээ солиулахаар шийдэв 2015-12-11 5729
3022 Үнэхээр байдаг гэдэгт итгэмээргүй 13 ажил мэргэжил 2015-12-11 4755
3021 Грэммийн шагналд нэр дэвшигчид тодорлоо 2015-12-11 5066
3020 Монгол залуучууд зүгээр л эсийн донор болчихжээ… 2015-12-11 5459
3019 Банкууд зээлээ зогсоолоо 2015-12-11 5452
3018 К.Брайант 81 оноо авсан талбай дээрээ сүүлчийн удаа зочиллоо 2015-12-09 5182
3017 Аделийг хулгай хийсэн гэв 2015-12-09 5093
3016 Интернэтэд донтогсдыг цэргийн хуаранд эмчилж байна 2015-12-09 5379
3015 Ким Кардашиан хүүгээ “Сент” гэж нэрлэжээ 2015-12-09 5117
3014 Левандовски Реал руу явахад бэлэн байна 2015-12-09 5419
3013 Си, Дэвид нарын уусан пивоны борлуулалт 16 дахин нэмэгджээ 2015-12-04 5462
3012 Дарханы АН-ынхан нударга зөрүүлэв Бичлэг 2015-12-04 5561
3011 Уйлж буй хүүхдийг хоромхон зуур тайвшруулах энгийн арга 2015-12-04 5579
3010 Регина Бреттийн эдгээр баримтлалыг ядаж долоо хоногт нэг уншиж байгаарай 2015-11-26 5376
배너신청
자생병원

배너신청