Бичлэгийн тоо 3,329

Регина Бреттийн эдгээр баримтлалыг ядаж долоо хоногт нэг уншиж байгаарай


Америкийн сэтгүүлч Регина Бретт эдгээр 45 баримтлалыг өөрийн 45 насныхаа ойгоор бичжээ. Тэрээр хэдэн арван жилийн дараа түүнийгээ эргэн уншаад мөр болгоны дор гарын үсгээ зурахад ч бэлэн гэжээ. 
Сэтгэл зүйчид эмэгтэй хүн бүр Бреттийн эдгээр мөрдөгийг долоо хоног бүр (олон бол сайн) заавал уншихыг зөвлөдөг. Унших бүр амьдралын энэ ухаалаг сургаалын мөр бүр шинээр нээгддэг.
1. Амьдрал шудрага бус, гэхдээ сайхан.
2. Хэрвээ эргэлзээд байвал урагшаа ахиад нэг алхаад үз.
3. Амьдралыг үзэн ядалтанд зарцуулахааргүй богинохон.
4. Чамайг өвдсөн үед ажил чинь чамд санаа тавихгүй. Үүнийг чиний найз нар, эцэг эх чинь хийдэг тул энэ харьцаагаа хайрлаж бай.
5. Сар бүр зээлээ төлж бай. 
6. Маргаан бүрт ялагч болох албагүй. Зөвшөөр эсвэл үл зөвшөөр.
7. Хэн нэгэнтэй цуг уйл. Энэ нь ганцаар уйлахаас илүү эмчилдэг.
8. Бурханд уурлаж гомдоллож болно. Тэр ойлгоно.
9. Анхны цалингаасаа эхлэн тэтгэвэртээ нөөцлө.
10. Шоколад идэхэд хүрвэл татгалзаад байх нь утагагүй.
11. Өөрийнхөө өнөөдрийг эвдүүлэхгүйн тулд өнгөрсөн бүхэнтэйгээ эвлэр.
12. Хүүхдүүдийнхээ дэргэд уйлахыг өөртөө зөвшөөр.
13. Өөрийн амьдралыг хэн нэгнийхтэй бүү зүйрлэ. Үнэн хэрэгтээ тэд юу туулж давж байгааг чи төсөөлөх ч үгүй байгаа.
14. Хэрвээ харилцаа нууц байх ёстой бол түүнд оролцсоны хэрэггүй.
15. Бүх юм нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж болно. Бүү сандар: Бурхан хэзээ ч нүдээ ирмэдэггүй.
16. Гүнзгий амьсгал ав. Энэ нь ухаан бодлыг тайвшруулдаг.
17. Ашигтай, гоё эсвэл эгдүүтэй гэж хэлэгдэхгүй бүхнээс сал. 
18. Чамайг алчихаагүй бүхэн, чамайг хүчирхэг болгодог.
19. Аз жаргалтай хүүхэд настай байх хэзээ ч оройтдоггүй. Гэхдээ хоёрдох хүүхэд нас чинь зөвхөн чамаас л шалтгаална.
20. Энэ амьдралд үнэхээр хайртай, дуртай зүйлийнхээ хойноос дагах мөч ирэхэд “үгүй” гэж хэзээ ч бүү хэл.
21. Лаа асааж бай, орны сайхан хэрэглэл хэрэглэ, гоё дотуур хувцас өмс. Онцгой тохиолдолд гэж юу ч бүү нөөцлө. Тэр онцгой тохиолдол чинь өнөөдөр.
22. Үргэлж нөөцтэй бэлд, дараа нь юу ч болсон яахав.
23. Одоо бусдаас онцгой бай. Хурц улаан хувцас өмсөх гэж хөгшрөхөө хүлээсний хэрэггүй.
24. Секс дэх хамгийн чухал эрхтэн бол тархи.
25. Чиний аз жаргалд чамаас өөр хэн ч хариуцлага үүрэхгүй.
26. Ямар ч гэнэтийн тохиолдлын үед “Таван жилийн дараа энэ ач холбогдолтой юу” хэмээн асууж бай.
27. Үргэлж амьдралыг сонгож бай.
28. Бүгдийг, бүх зүйлд уучла.
29. Чиний тухай бусад юү гэж бодох нь чиний санааг зовоох ёсгүй.
30. Цаг хугацаа бүхнийг эмчлэдэг. Цаг хугацаанд хугацаа олго.
31. Байдал сайн байна уу, муу байна уу гэдэг нь чухал биш, тэр өөрчлөгдөнө.
32. Өөрийгөө ихэд бүү бод. Хэн ч үүнийг хийдэггүй.
33. Гайхамшигт итгэ.
34. Чамайг ямар нэгэн зүйл хийсэн эсвэл хийгээгүйн чинь төлөө биш, бурхан болохоороо л бурхан чамайг хайрладаг.
35. Амьдралыг судлаад хэрэггүй. Чи амьдралд ирээд хийж амжихыгаа л хийдэг.
36. Хөгширнө гэдэг нь залуугаараа үхэхээс илүү боломж.
37. Чиний хүүхдүүд зөвхөн нэг л ирээдүйтэй.
38. Чи хайр, дурлалыг амсаж мэдэрсэн чинь л эцсийн эцэст учир утгатай. 
39. Өдөр бүр гадуур зугаал. Гайхамшиг газар сайгүй болж байдаг.
40. Хэрвээ бид өөрсдийн бүх асуудал бэрхшээлийг овоолоод бусдынхтай жишиж үзвэл, бид өөрийнхийгөө дор нь буцаагаад авах байсан.
41. Атаархал бол цагийг хоосон үрсэн хэрэг. Чамд аль хэдийн хэрэгтэй бүхэн чинь байгаа. 
42. Гэхдээ хамгийн сайхан нь өмнө чинь байгаа. 
43. Чиний бие ямар байгаа нь чухал биш, босож, хувцаслаад хүмүүстэй уулз.
44. Бусдад боломж олго, зам тавь.
45. Туузаар гоёж боогоогүй ч гэсэн амьдрал бол бэлэг.
econet.ru-гээс орчуулсан М.Пүрэв-Очир
Жич: Зөвхөн өөрсдийн ухамсраа өөрчлөснөөр бид хамтдаа эх дэлхийгээ өөрчлөнө гэдгийг санатугай

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8828450/0b4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3029 Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 2015-12-14 4543
3028 Леди Гага хүчирхийллээс үлдсэн ул мөрөө дэлгэв 2015-12-14 5363
3027 2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 2015-12-14 4481
3026 Мисс Н.Ану “топ-10” -т багтлаа 2015-12-14 5364
3025 Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 2015-12-11 4628
3024 Бензема шантаажийн хэргээр Францын шигшээ багаас хөөгдлөө 2015-12-11 5747
3023 Ах, дүү хоёр хүйсээ солиулахаар шийдэв 2015-12-11 5729
3022 Үнэхээр байдаг гэдэгт итгэмээргүй 13 ажил мэргэжил 2015-12-11 4755
3021 Грэммийн шагналд нэр дэвшигчид тодорлоо 2015-12-11 5066
3020 Монгол залуучууд зүгээр л эсийн донор болчихжээ… 2015-12-11 5459
3019 Банкууд зээлээ зогсоолоо 2015-12-11 5452
3018 К.Брайант 81 оноо авсан талбай дээрээ сүүлчийн удаа зочиллоо 2015-12-09 5182
3017 Аделийг хулгай хийсэн гэв 2015-12-09 5093
3016 Интернэтэд донтогсдыг цэргийн хуаранд эмчилж байна 2015-12-09 5379
3015 Ким Кардашиан хүүгээ “Сент” гэж нэрлэжээ 2015-12-09 5117
3014 Левандовски Реал руу явахад бэлэн байна 2015-12-09 5419
3013 Си, Дэвид нарын уусан пивоны борлуулалт 16 дахин нэмэгджээ 2015-12-04 5462
3012 Дарханы АН-ынхан нударга зөрүүлэв Бичлэг 2015-12-04 5561
3011 Уйлж буй хүүхдийг хоромхон зуур тайвшруулах энгийн арга 2015-12-04 5579
» Регина Бреттийн эдгээр баримтлалыг ядаж долоо хоногт нэг уншиж байгаарай 2015-11-26 5376
배너신청
자생병원

배너신청