Бичлэгийн тоо 3,329

БНХАУ-аас авах нэг тэрбумын зээлийг дэмжлээ


 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжлээ.

 

Уг зээлийг Монгол Улс Эгийн гол усан цахилгаан станц төсөл, мөн зарим аймгийн эрчим хүчний шугам сүлжээг сайжруулахад болон бусад салбарт ашиглахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 800 сая ам.долларыг Эгийн гол усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Тус станц ашиглалтад орсноор Монгол Улсын ОХУ-аас импортлох эрчим хүчний хэрэглээ буурна гэж үзэж байна. Нөхцлийн хувьд зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.

 

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дээрх зээлийг авснаар Монгол Улсын өрийн тааз өсөх эсэх. Мөн хөнгөлөлттэй нөхцлөөр авсан зээл улсын нийт өрийн хэдэн хувьтай тэнцэж байгаа талаар албаны хүнээс тодрууллаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Энэ нь улсын нийт өрийн 30 хувьтай тэнцэж байгаа аж. Дээрх зээлийг авахад улсын өрийн босгод нөлөөлөх нөлөө багатай. Хуульд зааснаар эрчим хүчний салбарт авах зээл нь Засгийн газрын өрд хамаарахгүй юм байна.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8827187/7e1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3009 Монгол орны талаарх сонирхолтой баримтууд 2015-11-26 5443
» БНХАУ-аас авах нэг тэрбумын зээлийг дэмжлээ 2015-11-25 5838
3007 Эрт өтлөхөөс сэргийлэх аргууд 2015-11-24 5385
3006 ЦАРАЙ МУУТАЙ ЭР ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2015-11-24 5346
3005 Синайн хойгт дахин халдлага гарлаа 2015-11-24 5339
3004 ”Барселона” заналт өрсөлдөгч Реал Мадридыг бутниргэлээ 2015-11-22 5263
3003 Хамгийн хурдан “SUV BENTAYGA”-гийн анхны хувилбар гарлаа 2015-11-22 5460
3002 Боодол өвс 5000 төгрөгийн үнэтэй байна 2015-11-22 4830
3001 Дэлхийн хамгийн хурдан тэшүүрчин ОХУ-аас мэндэллээ 2015-11-19 5276
3000 Танилц, энэ оны хамгийн тачаангуй залуу 2015-11-19 5387
2999 Өмнөд Солонгос руу зорчих Монголчуудын урсгал эрс нэмэгджээ 2015-11-19 6002
2998 Их аварга Хакүхогийн дэвжээний эзэн туслахаа зодсон хэргээр байцаагдаж байна 2015-11-19 4922
2997 Сайн ээж байх 10 арга 2015-11-17 4727
2996 Давхар эрүү, булцгар хацарнаас салах ”нүүрний иог” дасгал 2015-11-13 5589
2995 Солонгос оддын ориг төрх 2015-11-12 4922
2994 Хуримтлалтай хүмүүс цалингийнхаа 5 хувийг заавал хадгалдаг 2015-11-12 5399
2993 Германий нэртэй удирдагч нас баржээ 2015-11-11 5477
2992 Селена Гомез шинэ найз залуутай болжээ 2015-11-11 5156
2991 Ерөнхийлөгч асан одоо ердөө зургаан сар амьдрах мөнгөтэй 2015-11-09 5436
2990 Кардашьяны ээж хоёр саяар төрсөн өдрөө тэмдэглэв 2015-11-09 5370
배너신청
자생병원

배너신청