Бичлэгийн тоо 3,329

Жил бүр дэлхий дээр 100 орчим гэнэт залуужих буюу анагаах ухааны хэллэгээр нас эргэх тохиолдол гардаг байна. Янз бүрийн оронд, янз бүрийн амьдралтай хүмүүс гэнэт залуужиж байгаагийн учрыг одоогоор тайлж чадаагүй байгаа юм.

Роза Фарони гэгч эмэгтэй 97 насандаа гэнэт залуужиж эхэлжээ. 2007 онд 6 ач, 15 гучтай болсон хир нь ач охиноосоо бараг залуу харагдах болсон гэнэ. Эмч нар ч, өөрөө ч энэ өөрчлөлтийн учрыг олж чадсангүй. «Би юу ч хамаагүй идэж, дарс ууж, тамхи татдаг. Харин жирэмслэх боломж л намайг айлгаж байна. Бараг 100 хүрч байхад хүүхэд гаргавал инээдтэй юм болно биз дээ» гэж Роза ярьжээ. 


Японы хаягдал хүлээн авах цэгт ажилладаг Сэмп Исса, кимоногийн оёдолчин Сэй Сенагон нар бие биеэ танихгүй ч хоёул 1945 онд Хиросима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа ихээр ургах болсон цэнхэр сарнайн бүсэд амьдардаг байв. Тэр үед эрдэмтэд хорт цацрагийн улмаас амьтан ургамал төдийгүй, хүн ч мутацид орж мэднэ гэж анхааруулж байжээ. Өвчний түүхээс нь үзвэл 1979-10-23-ны шөнө Сэмпу Исса, Сэй Сенагон нар гэнэт маш хүчтэй бэлгийн сэрлийг мэдэрсэн байна. Өглөө нь эмч нар тэднийг хараад таньсангүй. Үсний буурал нь оргүй болж, залуугийнх шигээ өнгө оржээ. 7 хоногийн дараа хуучин шүднүүд нь унаж, дахин 7 хоног өнгөрөхөд шинэ шүд ургаж эхэлсэн байна. Арьс нь залуу уян, яс нь бат бөх болжээ. Хараа нь сайжирч, нүдний болор бүдгэршсэн байсан нь эв эрүүл болсныг нүдний эмч гайхан тэмдэглэсэн байдаг. Цусны даралт нь 18 настных шиг байгааг кардиологич эмч бичсэн байна. Альцгеймерийн өвчний шинж тэмдэг ч оргүй алга болжээ. Ердөө л жилийн өмнө тэдэнд артрит, Альцгеймерийн өвчин, зүрх муудсан онош тавигдаж үе үе хэвтэн эмчлүүлэх болсон юм байна.

Сэмпу Исса, Сэй Сенагон нарын танилууд тэднийг огт танихгүй байсан нь аргагүй. 1981 онд тэд 27-30 настай юм шиг л харагдаж байсан юм чинь. Сэмпу Исса хөршийн 17 настай бүсгүйтэй гэрлэж охинтой болжээ. Сэй Сенагон ч нөхөрт гарч хүүхэд төрүүлсэн гэнэ. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд  тэдний амьдралын тухай байнга зарладаг байв. Тэднийг «Мөнх настнууд» хэмээн нэрлэж байжээ.

Гэтэл 1985 онд байгаль эх «бүгдийг буцааж байранд нь оруулсан» тухай мэдээ гарчээ. Сэмпу Исса, Сэй Сенагон хоёр 7 хоногийн дотор хөгширч үхэцгээсэн байна. Тэдний хүүхдүүд ч өндөр настнуудад тохиолддог өвчнөөр өвдөх болжээ. Удалгүй тэд ч өөд болцгоосон байна. 


2011-04-22-нд «Нью-Йорк таймс» сонин Фукуок хотын оршин суугч, цэргийн нисгэгч агсан Сакиси Рио яг 100 нас хүрч байгаа тухай шуугиан дэгдээсэн мэдээ нийтэлжээ. Учир нь тэр бас л гэнэт залуужиж толгойн өвчин нь арилж, уушиг, зүрх, элэг, бөөр, нойр булчирхай нь маш сайн ажиллах болж, хараа сонсгол нь онцгой сайжирсан гэнэ. Бас нэг гайхалтай зүйл нь: ноён Риогийн цусны бүлэг сар бүр өөрчлөгдөх болжээ. Гэвч эрүүл чийрэг бие бялдрыг нь үл харгалзан ой ухаан нь муудаж, сэтгэх чадвараа бүр алдаж улмаар явж, ярьж ч чадахаа больсон гэнэ. 


Хуучин ЗХУ-д “Өвгөн” хочит «хууль ёсны хулгайч» Сосо Ломидзе гэх хүн эрс залуужиж шуугиан дэгдээж байсан юм. 1998 оны 3-р сард 56 настайдаа нас барахдаа тэрээр залуу хүү шиг л харагдаж байжээ. Тэр 25 настайгаасаа эхлээд хөгшрөхөө больсон гэдэг. Нүүр царай нь дугуйрч, сахал нь зөөлөн үсээр солигдож, жингээ хаяж, нуруу нь намсаж иржээ. Гэхдээ бие бялдрын болон оюуны чадавхаа огт алдаагүй байна. Хоёр том гэмт хэргээ пионерийн гишүүн-сурагчийн дүрээр үйлдсэн гэдэг. 


Мөн Оросын Вячеслав Климов 15 настай байхдаа автын осолд орж биенийх нь 70% түлэгдсэн байна. 2 ч удаа клиник үхэлд оржээ. Хэдэн жилийн дараа гэнэт залуужиж эхэлсэн гэнэ. Тэрээр одоо 46 настай ч 26-тай залуу шиг харагддаг. Климов «Космопоиск» гэдэг байгууллагад төрөл бүрийн нууцлаг үзэгдлийг судалдаг ажилтай гэнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8776460/dd8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2969 Эмэгтэйчүүдийн гаргадаг, эрчүүдийн дургүй зүйлс 2015-10-22 4532
2968 Хятадын тэргүүн хатагтай эвгүй байдалд оржээ 2015-10-22 5044
2967 Гуталны таагүй үнэрийг арилгах шилдэг 7 заль 2015-10-22 4785
2966 Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү 2015-10-20 4541
2965 Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна 2015-10-16 5194
2964 60 настай модель 2015-10-16 4940
2963 Нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан бүсгүй амиа хорлосон уу эсвэл... 2015-10-16 4842
» Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 2015-10-16 4603
2961 Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна 2015-10-14 4938
2960 Солонгост титэм вирусийн халдвар дахин илэрлээ 2015-10-14 4850
2959 Д.Трамп Солонгосоос аюулгүй байдлын нөхөн төлбөр шаардав 2015-10-14 4733
2958 Цусны бүлэгтээ тохируулж турах дэглэм 2015-10-14 5021
2957 Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлдөг 2015-10-13 4700
2956 Модель бүсгүйг гурван жил тамд унагасан зураг 2015-10-13 4893
2955 БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа 2015-10-12 4538
2954 Хандивын зөв системтэй болъё 2015-10-12 4472
2953 Хятад иргэдийг хөнөөсөн залууст 22-24 жилийн ял оноожээ 2015-10-12 4942
2952 ҮНЭГҮЙДСЭН ОЮУН УХААН 2015-10-08 4523
2951 Хөхний булчин чангалах иогийн шилдэг 5 дасгал 2015-10-07 4964
2950 Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга 2015-10-07 4358
배너신청
자생병원

배너신청