
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп Өмнөд Солонгосын тал АНУ-д аюулгүй байдлыг нь хангасны төлөө өгдөг төлбөрөө нэмэгдүүлэх хэрэгтэйг мэдэгджээ. “Энэ бол баян орон. Бид Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон орныг хамгаалдаг ч үүнийхээ төлөө хэдхэн зоос авдаг” хэмээн мэдэгдсэнийг “Рёнхап” агентлаг дамжуулсан байна. Өмнөд Солонгосын эрх баригчдаас тус улсад байрлаж буй АНУ-ын цэргийнхний зардалд өнгөрсөн онд 890 сая ам.доллар олгосныг Америкийн бодит зардалтай харьцуулахад “хэдхэн зоос” хэмээн Д.Трамп үнэлсэн аж.
Д.Болд