Монголд хэн баян бэ? Хэн нэгэн надаас энэ асуултыг асуувал би юу ч бодолгүйгээр “Ажил хийдэггүй, юм бүтээдэггүй хүмүүс” гэж хариулна. Учир нь, ямар ч хичээл зүтгэл гаргалгүйгээр, бусдын халаас руу гараа шургуулах төдийхөнд мөнгөжиж, хөлсөө урсган хөдөлмөрлөж, сэтгэлээ чилээн бодлогошролгүйгээр хамгийн өндөр цалин авч болдгийг би чухамдаа тднээс л харсан. Харин тэргүүн баячууд, увайгүй улстөрчдийг эс тооцвол спортынхон л орлогоороо толгой цохино.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр долоон сая, Э.Бадар-Ууган дөрвөн сая төгрөгөөрөө толгой цохино. Гэвч үнэндээ энэ бол бүгдийн өмнө ил хийгээд тогтмол орлого юм. Үндэсний бөхийн цол нэмсэн бөхчүүд наадам хийгээд Цагаан сарын дараа бол дэлбэртлээ баяждаг. Чөлөөт, жудо, самбынхан ч Дэлхий болон Азийн аваргаас медаль хүртсэн гавьяагаа зохих ёсоор үнэлүүлчихдэг. Тэдэнд гомдоллож, гонгиноод байх эрх байхгүй.
Тэгэхээр яг үнэндээ спортынхноос хамгийн ядуу нь хэн бэ? гэж асуух ёстой юм байна, уучлаарай. Үнэндээ биеийн хүч шаарддаггүй, хөлс урсгаж, олны өмнө бэлтгэл сургуулилт хийгээд байдаггүй, оюуны спортынхон л хариулт нь юм. Уг нь монголчууд ой тогтоолт, өсвөрийн шатрын болон 100 буудалт даамын Дэлхийн хэд, хэдэн аваргатай. Гэвч монголчууд бид шатрын олон улсын хэмжээний зарим мастерыг л мэдэхээс бус дийлэнхийг нь танихгүй. Ой тогтоолт, түргэн бодолт, даамын төрлөөр олон улсын хэмжээнд нэрээ дуурсгаж яваа тамирчдынхаа нэрийг нь мэдэхгүй гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй. Магадгүй, тиймдээ ч оюуны спортынхон олон улсын тэмцээнд оролцох бүртээ өөрсдөө зардлаа даадаг. Ивээн тэтгэгч хайдаг ч манай үндэсний манлай үйлдвэрлэгчид болон толгой баячууд халаас дүүрэн мөнгөө тас атгачихаад “үгүй” гэсэн хариулт өгдөг гэнэ.
Тиймдээ ч багш, дасгалжуулагчид “Шавь нар маань тэмцээндээ амжилт гаргаж, Азийн аваргад оролцох нь нэг талаас сайхан боловч нөгөө талаас эцэг эхчүүдээ эдийн засгийн хүнд байдалд оруулж байгаа. Жил болгон л хүүхдүүд маань Азийн болон Олон улсын тэмцээнд оролцох болзол хангаж байна. Гэтэл хүүхдүүдийн тэмцээнд оролцох зардал нь багш болон эцэг эхчүүдийн халааснаас гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэээр Даамын холбоо хөөцөлдөж байгаа ч сайн үр дүн гарахгүй байна. Хүүхдүүд зардлаасаа болоод тэмцээнд орж чадахгүй үлдэхийг хараад багш хүний хувьд эмзэглэдэг. Багш нар ч томилолтын мөнгө гэж авдаггүй. Даамын холбооноос гаргасан мэдээллээс харахад Азийн аваргад оролцох зардал, байрны төлбөр зэргийг гаргасан байна лээ. 13 хоног тэмцээнд оролцоно гэж тооцвол нийт зардал 2 210 000 төгрөгийн тооцоо гарч байсан. Энэ нь нэг хүүхдийн л зардал. Хэрэв хоёр цуврал тэмцээнд оролцвол нэг хүүхдээс 7-8 сая төгрөг гарна. Бөх, жудогийн тэмцээнийг улсаас анхаарч төсөв мөнгө гаргаж, анхаарлаа хандуулдаг. Гэтэл оюуны спортод анхаарал бага хандуулж байгаад харамсдаг” хэмээн ярьцгааж байна.
Зөвхөн эдийн засгийн асуудлаас болоод олон улсын тэмцээнд оролцож чадаагүй хүүхэд ч олон бий. Өөрөөр хэлбэл, оюуны спортыг төр засгаас дэмждэггүй, хувийн компаниуд ч ойшоож үздэггүй болохоор энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүд амжилт гаргах эсэх нь эцэг, эхийн санхүүгийн боломжтой
эсэхээс шууд шалтгаална. Насанд хүрэгчдийн хувьд өөрийн орлого хийгээд аав, ээж, хамаатан саднаасаа л царайчилна гэсэн үг. Ийнхүү санхүүгийн хүндрэлээ давж, тэмцээнд очоод, амжилт гаргаад ирлээ гэхэд хэвлэл мэдээллийнхэн ч сүр дуулиантай хүлээж авахгүй. Магадгүй, ингээд бодохоор ивээн тэтгэгчтэй тамирчдыг л хэвлэл мэдээллийнхэн тийнхүү сүр дуулиантай хүлээж авдаг. Учир нь, ивээн тэтгэгч байгууллагууд өөрсдийгөө рекламдахын тулд сенсаацилж, мөнгө төлөөд ч хамаагүй хэвлэлийнхнийг цуглуулна. Харин өнөөх төр засаг нь хэвлэлийнхнийг мэдээлсний араас шагнал урамшуулал яриад эхэлнэ. Хувийн компаниуд ч өөрсдийгөө рекламдахын тулд бай шагналууд амлаад дугаар үүсгэх нь холгүй юм болно...
Харин оюуны спортынхны амжилтын талаарх мэдээлэл өдөр тутмын сонины нэгээхэн буланд гарч, мэргэжил нэгтнүүдээс нь бусад нь анзаарч харалгүй өнгөрнө. Юун тэр компаниуд бай шагнал амлах. Үнэндээ монголчууд бид үндэсний бөхийн хэдэн аварга, хэдэн харцагатайгаа цээжээр мэддэг хэрнээ оюуны спортын Дэлхийн аваргатай эсэхээ ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ оюуны бүтээл хамгаас үнэ цэнэтэй, оюуны хөдөлмөрийг л хамгаас дээгүүр
үнэлэх ёстой гэж цээжээ дэлдэцгээнэ. Яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрын эвлүүлсэн дууг аялсхийгээд, өч төчнөөн программаар сайжруулж засаад хит болгочихдог тааруухан дуучид ч оюуны спортынхноос өндөр үнэлгээтэй байна. Дөнгөн данган хоёр дуутай болсон дуучин л гэхэд нэг арга хэмжээн дээр ганц дуу дуулаад 500 мянгыг халаасалж байна. Аймаг, цэргийн цолтнууд наадмаар, өгөө, аваатайхан тав давж, улсын начны болзол хангаад сүүлийн үеийн загварын жийп машин, хурдан хүлгээр мялаалгаж байна. Оюуны спортынхонд л чив чимээгүй. Үнэндээ нөгөө хэд нь ч өөрсдөө чив чимээгүй. Зардал мөнгөгүйн улмаас олон улсын тэмцээндээ явж чадахгүй байна гэж гомдоллохгүй. Би өөрийнхөө зардлаар явж, өөрийнхөө оюунаар Дэлхийн аварга болоод ирлээ ч гэж зарлахгүй. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг л энэ байх даа.
Ирээдүйд Монгол Улсыг оюунлаг иргэн л авч явна гэдгийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн түшээд маань бүгд улиг болтол нь ярьдаг. Сонгууль дөхөхөөр "Оюунлаг Монголыг хамтдаа бүтээнэ” гэж уриалдаг. Гэвч оюун ухаанаа үнэгүйдүүлж, хөсөр хаяад хүч бяр, хөрөнгө мөнгийг шүтээд бид Оюунлаг Монголыг хэзээ бүтээх вэ?

Өглөөний сонин