Гурван намар шувууд зэллэж
Гурван хавар яргуй дэлбээлж
Гурван зун айраг эсэж
Гурван євєл ус хєлдєж
Чамайгаа би хvлээлээ
Зун зуны цэцэгс чамайг надаас асууж
Зул сарын лаа чамайг vгvйлэн урсаж
Хунгийн дэвэлтээр надаас холдсоноо сануулж
Хуй салхиар чамайг би харуулдаж
Чамайгаа би хvлээлээ
Жил жилийн бороон vvл гашуудал зарлаж
Жил жилийн цасан намайг уйтайгаар зэмлэж
Хавар хаврын хавсрага заналтай шавхуурдаж
Намар намрын навчис нулимс дуслуулж
Чамайгаа би хvлээлээ
Нулимсан дуслаар дарс нэрэн байж
Чамайгаа би зєндєє хvлээлээ
Жил жилийн тоогоор сэтгэлийн аялгуу зохиож
Жишим ч vгvй байгаа чамайгаа би хvлээлээ

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!