Бичлэгийн тоо 3,329

Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээс харахад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь болох нь  бараг л тодорхой болж байна. Хэдийгээр энэхүү “төсөл”-ийг Барилга хот байгуулалтын өмнөх сайдын шоу байсан гэж хардаж байсан ч энэ таамаг худал болж удахгүй хэрэгжиж эхлэх бололтой. Олон ч хүн таатайгаар хүлээн авч байгаа болов уу. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг бууруулах шийдвэр гаргасан Засгийн газарт “браво” гэж хэлэх нь олон нийтэд таалагдах боловч нэгэнт дэнчигнэж байгаа эдийн засгаа татаад унагах эрсдэл бий гэдгийг энэ удаад сануулахыг хүслээ.

Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс хойшхи хугацаанд нийт 3.5 их наяд төгрөгийн зээл олгож, энэхүү хөтөлбөрт 72 мянга орчим хүн хамрагдаад буй. Харин зээлийн урьдчилгааг 10 хувь болгож бууруулснаар Засгийн газар өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргах юм. Мөн 15-30 жилийн турш орон сууцны зээлтэй амьдрах өрхийн тоо 100 мянга хүрнэ. Эдийн засаг ойрын хоёр гурван жилдээ сэхэл авахгүй гэдгийг гадаад, дотоодын томоохон судалгааны байгууллагууд эдийн засагчид нотолчихоод байгаа энэ үед зээлийн урьдчилгааг ийнхүү бууруулж, иргэдээ өр тавихад уриалан дуудаж байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ. Басхүү зээлээ төлөх чадвартай, төлбөрийн чадвартай гэгдэх иргэд нь зээл авах нь аваад, бэлэн мөнгөө төлөх нь төлөөд байрандаа нэгэнт орчихсонХарин урьдчилгааг 10 хувь болгож бууруулсан зээлийг бол орлого, зарлагаа зохицуулах чадвартай иргэд л авах нь ойлгомжтой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тодруулбал, хашаа байшин, унах унаагаа зарж аль эсвэл ах дүү хамаатан садангаасаа зээлж арайхийн урьдчилгаа 10 хувиа оллоо гэхэд үлдсэн 90 хувийн төлбөрийг жилийн найман хувийн хүүтэй зээлээ төлж барагдуулах чадвартай иргэд нь хэд байгаа бол. Иргэд арайхийн 10 хувиа төлөөд үлдсэн 90 хувийн зээлээ төлж хүчрэхгүй болбол Засгийн газар эрсдлийг нь үүрэх үү. Үгүй шүү дээ. Нэг жишээ дурдъя.

Төрийн орон сууцны корпораци/ТОСК/-иас энэ сарын 7-ноос эхлэн “Буянт-Ухаа2” хороололд байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг авч, урьдчилгаа 10 хувийг байршуулах шаардлага тавиад эхэлсэн. Өдөрт зуу зуун иргэд ТОСК-ийн үүдэнд  дугаарлаж захиалгаа өгч байгаа сурагтай. Гэтэл 10 хувиа байршуулчихаад үлдсэн хувьд нь ипотекийн зээл авий гэхээр арилжааны банкны шалгуурыг хангахгүй иргэд багагүй хохирч үлдэх эрсдэл байгааг анзаарах хүн тун цөөхөн байгаа бололтой. Учир нь урьдчилгаа төлбөрөө байршуулсан ч зээл авах шаардлагыг хангахгүй бол өнөөх байршуулсан мөнгөнийхөө таван хувийг шимтгэл болгон төлж торгуулах юм. Энэ бол ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 болгосон шийдвэрийн хамгийн эхний эрсдэл.

Нөгөөтэйгүүр 2016 оны сонгуулийн бэлтгэл, сайн нэр зүүх гэсэн Засгийн газрын нэг салбараа түлхүү дэмжсэн шийдвэрээс болоод бусад салбараа төдийгүй эдийн засгаа тэр чигт нь чирээд унагах эрсдэл байна шүү гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

М.БОЛОР

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8750128/e85/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2929 АНУ, Солонгос улсад байлдаанд нисэх онгоц бүтээх технологийг өгөхөөс татгалзжээ 2015-09-26 4123
2928 Японы Спортын сайд огцорч, хагас жилийн цалингаа улсдаа эргүүлэн өгнө 2015-09-25 4180
2927 Хятадын шилэн гүүр нээлтээ хийлээ 2015-09-25 4190
2926 Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа 2015-09-23 4201
2925 Солонгос улс хямдралын "Black Friday" өдрүүдийг зарлана 2015-09-23 4334
2924 Хөгшрөхийг үл хүсэгчийн баримтлах 10 зарчим 2015-09-22 3999
» Эдийн засгаа чирээд унагах вий 2015-09-22 4204
2922 Улаанбаатар-Сөүл хотууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргалаа 2015-09-22 3998
2921 Толгойн өвдөлтийг эмгүй намдаах үр дүнтэй 10 арга 2015-09-18 3830
2920 Гоо сайхныхаа төлөө залхуурч болохгүй 19 зүйл 2015-09-18 4246
2919 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана 2015-09-18 4215
2918 Танилц, Америкийн шинэ мисс 2015-09-15 4287
2917 Хамгийн олон фэнтэй бөхчүүд 2015-09-15 4162
2916 К.Роналду "Холливуд"-ын кинонд тоглох 2015-09-14 4057
2915 Си Зиньпин АНУ-д хийх айлчлалаа цуцалж магадгүй 2015-09-14 3911
2914 С.Цэрэнчимэдийн байрыг зарсан уу 2015-09-14 4028
2913 Стивен Жеррард “Ливерпүүл”-д үлдэх байжээ 2015-09-12 3909
2912 Бейонсе сална 2015-09-12 4452
2911 Бейонсе сална 2015-09-12 4130
2910 Леонардо Ди Каприо “Оскар” авдаггүй шалтгаан 2015-09-12 3949
배너신청
자생병원

배너신청