Гучин гурван бүрдэнд минь дурлаад сар усанд нь тэнэж хонодог
Гурван салаа гэзэгт нь дурлаад нар өдөржин гэрт холхидог
Гуйгуул үүл газарт дурлаад бороо болон түүнтэй уулздаг
Газрын элгэнд нь бороо үнсэлт болон шингэдэг

Юм бүхэн юм бүхэнд дуралдаг

Навч наранд дурлаад өнгийг нь дурайж ганддаг
Намар өвлөө санахаараа өглөөдөө хяруу буулгадаг
Голын ус цасанд дурлаад намартаа хөлдөн буухыг нь хүлээдэг
Голио хүртэл заяны ханиа хүлээн зам дээр тосдог

Юм бүхэн юм бүхэнд дуралдаг

Гоёмсог элс хангайд дурлаад салхиар нь өртөөлж очдог
Говийн заг хайрынхаа төлөө элсэн дунд ч ургадаг
Лянхуан дэлбээ харанхуйг гайхуулж шөнө дэлбээгээ нээдэг
Лимбэний эгишгт хүмүүн уяраад өдөржин шөнөжин эгшиглүүлдэг

Энэ ертөнцийн юм бүхэн юм бүхэнд дурладаг

 




profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!