Moderator: mgl_300
Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй манай хамгаалах байранд байхдаа сэтгэл зvйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мєн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ тvvнд итгэж уншуулсан байна. Хувь заяаны гашуун эргvvлэгт єртєн 18 насандаа хvний наймааны залиос болсон гэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан єгvvлсэн аж. Тэр эмгэнэлтэй бєгєєд аймшигтай явдлын талаар бусдад сэрэмжлvvлэх vvднээс дэвтрээ сэтгэл зvйчид vлдээсэн байж таараа. Бидний дунд аль хэдийнэ байхаа больсон тэр охины эмгэнэлт хувь заяа та бидний хэнд ч тохиолдож болох шvv дээ. Тиймээс уг нимгэхэн дэвтэрт чухал юу єгvvлсэнийг уншигч танд хvргэж байна.
 

 
Монголчуудад хvний наймаа тэртээ алсад сонсогддог байсан. Харин єнєєдєр энэ тєрлийн бизнес монголд бодитоор бий болжээ. 1990 оны тэртээ Монгол улс хvний наймааны дамжуулагч орон гэж нэрлэгдэж байлаа. Харин 2001 оноос хулээн авагч улс болж "зэрэглэлээ" ахиулжээ. Єдгєє хvний наймааны бизнес дээд цэгтээ хvртэл хєгжиж Монгол гэдэг нэр гаргагч улсын тоонд орчихсон байх юм. Єєрєєр хэлбэл Монголоос Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орнуудад охидыг гаргадаг ажээ. Харамсалтай 1994 оноос Монголд явагдаад байгаа хvний наймааны хэргvvдээс ердєє хоёрыг нь шvvхээр шийдвэрлэсэн байх юм.
мэдээллэх

 
Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна Бусдын адил эрх чєлєєтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхvv сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад єєр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань ємч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмvvс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна. Єдєржин л толгойгоо гашилгаж, мєнгє мєнгє гэж бодон хотын гудамжаар алхалдат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар єєрийн амьдралын энэ єчvvхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдvvлсэн юм. Тэр зар дээр "Єндєр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу єндєр цалинтай ажилд зуучлана" гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын тєвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний vеийн 18-25 насны эмэгтэйчvvд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд єєрсдийгєє гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бєглєсєн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, vгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.
 

 
Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь Турк орныг зорьсон тvvх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч єгсєн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар "зугаалан" олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хєл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Єндєр хєгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхvv боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зєвшєєрсєн. Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань єндєрлєж, хєхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгvvр эхэлсэн юм.
 

Гуравдугаар хуудас: Айлган сvрдvvлэлт дундах амьдрал Цонхгvй хэрнээ тємєр хаалгатай дєрвєн хананы дунд хичнээн єдєр хоногийг єнгєрєєсєн юм бvv мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сvvлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас vхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чєлєє завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин єєр охидтой нэг єрєєнєєс нєгєє єрєє рvv зєєгдєхдєє тааралддаг. Бид бие бие рvvгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын "амт" хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшvvр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хvчээр заасан. Хэрэв vйлчлvvлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдvvлж дахин зодуулна. Єдєр шєнєгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмvvс намайг хvчирхийлж байсан. Єдєрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд мєнгє єгч авч байгаа харагддаг.

 
Дєрєвдvгээр хуудас: Орголт Биднийг нэг газраас нєгєє рvv автобусаар зєєдєг байсан. Автобусны цонх хар єнгєтэй бас давхар хєшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний vйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж єгдєг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зvй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хєл тавингуутаа зугтсан. Би тvvний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхvv замын зардалд хvv тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зvхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм єдєр болгон хvчээр уулгаж, тєлбєрийг нь єр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нєгєє оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хєєрхий баригдчихаж. Vvнээс vvдээд л сайн ажиллаад бушуухан єрєє тєлчихвєл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал єнгєрсєнєєс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас vсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дєрєв таван хянагч тал талаас л гvйгээд ирсэн. Ингээд миний сvvлчийн найдлага тасарсан даа. Сvvлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам єр нэмэгдэж, алданг тооцож, тvvний дороос єндийх аргагvй болсон. Мєн хэзээ ч ирж болох харгислал тvгшvvрийн дунд банж цєхєрсєн учраас энэ замыг сонгосон юм.

 
Тавдугаар хуудас: Амьд хvvр Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан ємсгєлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангvй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзvv, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нvд харанхуйлж, vе vе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хєдєлмєр эрхэлсэн байжээ. Миний тєсєєллєєр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхараас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлvvлсэний эцэст би єєрийгєє заг хvйтэн, мєєгєнцєр болоод нэлээд хэдэн БЗХЄ-тэй болохоо мэдсэн. Мєн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас vvдэлтэй. Олон удаагийн амь дvйсэн орголт охидод зєвхєн vхэл л авчирдаг. Одоо єрєєсєн хєл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрvvл эд эс vлдээгvй. Амьд хvvр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэгжилийн ч нас vлдээгээгvй аж. Зургаадугаар хуудас: Єглєєний нарыг дурсахуй Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт єдий тооны охид тэнцvvлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ vг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, тvvгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хєгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би vvнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хєтлєгдєн энэ доромжлолд бvv єртєєсэй. Мєнгєгvй байхдаа би нарыг єдєр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа єглєєний нарыг нэг ч удаа харж байгаагvй... Ийнхvv хєєрхий бvсгvйн тэмдэглэл дуусчээ.

profile

ELGEMSUU

2008.11.07 23:00:07
*.35.114.196

SO  SARAMTAI  HULHI   ZUUCHLAL  NEREER  1000O$HUDALDAGDAAD IREED  BAIGAA UNEN  GENEN  EGCH  NAR  HOORHII...ADILHAN  YALGAA  YU  BAINAA..HUNII  NAIMAANII  ZOLIOS GESEN  UGUU???????/HUVI  TAVILAN  BOL  OROVDMOOROO..HUNII  HUNIIG   HARI  ELGIIN  BAAGII  HAIRLADAGGUI  YUMOO.emoticonemoticonemoticon

maymgl

2008.11.08 12:55:15
*.138.213.101

KKKKKhelhees oor ug alga ern tegeed anh ajild orhod helj  medej baidag shuudee KKK OILGOMJTOI BAIHAD  teneg OHID EMEGTEICHUUDN   ULAAN MONGO OLOH GEED  ORDOG YUM BNLEE ESTOI  TENEG OHID EMEGTEI NAR IIM AJILD ORDOG YUM BNLEE KKKK ANH BIEE VNLEH AJILD OROH GEED HELEED OGDOG SHUUDEE  BIEE UNLEH AJIL GEED MEDSEER BAIJ DAAGAAD YVDAG AJILD ORDOG TENEG EMEGTEI NAR SHUUDEE TED.... HARIN  UHAANTAI EMEGTEI NAR MUU AJIL BIE UNLEH AJIL GEDG-G MEDEED SHUUD TATGALZAJ YVDAGGUI AJILD ORDOGGUI SHUUDEE YG VNENDEE OORSDIIN BURUU 90 %SHUUDEE KOREA JAPAND BAS SHIREEN- HUUHEN  KARAOKE MASSAJ HIIH  AJIL GEED MUU ZAMAAR MONGO OLJ BIE SETGEL ARIN BIEE BUZARLAJ MONGO OLOH GEED YVDAG OHID EMEGTEICHUUD BAIDAG SHUUDEE KK MUU EM  TENEG  EM YNHAN GEJ VNEN YMDAA ........ OORSDIINHOON BURUU emoticonemoticon

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211375
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239293
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366730
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365273
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524297
1236 Иммигрэйшний Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх төв sterling Nov 08, 2008 1594
1235 baga nasni huuhedtei eejuuded [5] mende Nov 08, 2008 2236
» Хvн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэйн тэмдэглэл [2] kill! Nov 07, 2008 1868
1233 yu gej heleh we orchuulaad uguuch [1] ang Nov 07, 2008 1109
1232 viznii tuhai neg yum asuuy [3] dior_875 Nov 07, 2008 1381
1231 medexed ilvvdexgvi elbenhen Nov 07, 2008 1296
1230 Turshlagatai eejuudees asuuya bondooj Nov 07, 2008 763
1229 eniig unshaad uneheer uillaa. [4] 4you Nov 07, 2008 2419
1228 meddeg bol helj ogch tus bolooch [7] Monkhjin_M Nov 07, 2008 2784
1227 SOLONGOSIIN BRAND UMD BA BUUNII BARAA jurjee Nov 07, 2008 1146
1226 yaraltai hariulj uguuch [10] AGAGAG Nov 07, 2008 1773
1225 tsag bagatai ajil??? [1] mende Nov 07, 2008 1020
1224 yaraltai neg yum asuuy tuslaach [7] dior_875 Nov 07, 2008 1227
1223 Бvсгvйчvvд - Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** Nov 07, 2008 1048
1222 **** ӨДӨР BVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ 40% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА*****ЭМ ҮНЭГҮЙ ** БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙHA MAMONDE_00 Nov 07, 2008 1075
1221 Byatshan urstei eejuuded [1] wonderfull Nov 07, 2008 1265
1220 elgemsvv, free976 nart [1] zaluya Nov 07, 2008 1257
1219 hi zarna MGL22 Nov 06, 2008 1036
1218 jiremsen bol orood uzeerei heregtei yum bna [1] Enkhrilen Nov 06, 2008 1351
1217 sonirhood l uz [5] honeyy Nov 05, 2008 1185
1216 anhaaraarai $$$ [1] honeyy Nov 05, 2008 1221
1215 jiremsenii hordlogooos yaj garah ve? [3] pudu Nov 05, 2008 4846
1214 HARIULJ UGUUCH... [3] horolsuren Nov 05, 2008 1026
1213 xuuxedee mongol yabuulsan eejuudees asuuya [2] bnbn Nov 05, 2008 1007
1212 yaj sonsoh be tuslaach [2] shinmu Nov 05, 2008 1043
1211 medeh hun bna uu? [1] Enkhrilen Nov 05, 2008 1019
1210 nudnii davhraa [2] [3] syys Nov 05, 2008 4799
1209 orchuulga [1] 4you Nov 05, 2008 1026
1208 elgemsuud [18] ismiraldo Nov 05, 2008 1277
1207 hi 3sar garantai jiremsen yuma [4] dior_875 Nov 05, 2008 2942
1206 Gadaad helnii bagsh nart [8] wonderfull Nov 05, 2008 1613
1205 urilga batlan daalt xiine 1ees 2 udaa viznii zurchilgvi irj butssan xvmvvst shark102 Nov 05, 2008 858
1204 **** ӨДӨР БVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ 40% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА*****ЭМ ҮНЭГҮЙ ** БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА*** MAMONDE_00 Nov 05, 2008 1008
1203 belgiin xaritsaa........... [11] loi Nov 04, 2008 2838
1202 zobolgoo ogooch bvsgvichvvdee [2] zaluya Nov 04, 2008 1609
1201 hi asuult bnaa bvsgvichvvdee [3] dior_875 Nov 04, 2008 1616
1200 hi bysgyichyydee tuslaach [3] AGAGAG Nov 04, 2008 1108
1199 dorojiig [3] Enkhrilen Nov 04, 2008 1000
1198 ta buhend bayalalaa [1] bse0 Nov 04, 2008 941
1197 egch naraa eniig zaaval unshaad hariu bicheerei guij bn [1] dangerous Nov 04, 2008 3385
1196 ELGEMSUU-S ASUULT BNA. [4] mongoljingo Nov 04, 2008 1245
1195 Есөн-Эрдэнэ [1] E(2) Nov 03, 2008 1171
1194 Өвлийн улиралд арьсаа арчлахын тулд... Hotel California Nov 03, 2008 2405
1193 jiremcen bol xeden sar xvrtel? [2] xinfu Nov 03, 2008 1273
1192 jiremsen ehchvvded [1] waffle Nov 03, 2008 2804
배너신청
자생병원

배너신청