Keep me signed in.
Амьдралыг би зурлаа Алдрай үрсийн цовоо инээдтэйгээр Аав ээжийн жаргалтай мишээлтэйгээр Азай буурлын тэнүүн жаргалтайгаар Алаг цэцгийн гоёмсог баглаатайгаар зурлаа Хайрыг би зурлаа Харгүй цагаанаар хагацалгүй учралтайгаар Хайлган сэтгэлийн цагааxан итгэлтэйгээр Халамжит ханийн дөлгөөхөн харцтайгаар Хайрыг би зурлаа Дурлалыг бас зурлаа Дуу хуурын уянгалаг эгшигтэйгээр Дурлалт хосын халуухан үнсэлттэйгээр Дуусашгүй хvслийн дундаршгүй тачаалтайгаар Дурлалыг бас зурлаa Алаг эрээнтэй хорвоогийн түм буман нугачаанд Алдаа оноотой учирлын он жилүүдийн цуваанд Алдрай хонгор насны хүслийн шувуу жигүүрлэн Амьдралыг цагаан өнгөөр зурлаа