Хоёр Солонгос хурцадмал байдлыг намжаах талаар санал нэгдлээ
Өнгөрсөн бямба гаригт цэрэггүй бүсийн Панмүнжон тосгонд эхэлсэн хоёр Солонгосын хэлэлцээрээр одоо үүсээд буй хуцадмал байдлыг намжаах талаар хоёр талаас нэгдсэн саналд хүрлээ.
Өмнөд Солонгос улсаас хилийн дагуу суртал ухуулгын нэвтрүүлэг цацахыг хориглосон саналыг хүлээн авсан байна.
Энэ сарын эхээр хоёр улсыг тусгаарладаг цэрэггүй бүсэд мина дэлбэрч Өмнөд Солонгосын хоёр цэрэг хөлөө алдсан юм.
Тус явдлын дараагаар Өмнөд Солонгос хилийн бүс нутгаар чанга яригч төхөөрөмжөөр суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж эхэлсэн юм.
Өмнөд Солнгосын талынхны хэлж буйгаар цэрэггүй бүсэд болсон дэлбэрэлтэнд Умардын талаас “уучлалт” хүссэний дараагаар хилийн дагуу нэвтрүүлэг цацахыг зогсоох саналыг хүлээн авсан гэв.
2004 онд хоёр тал суртал ухуулгын чанартай нэвтрүүлэг дамжуулахыг зогсоосон шийдвэрт хүрсэн боловч Умард Солонгосын талаас мина дэлбэрсэн хэргийг үйлдээгүй хэмээн үгүйсгэж байсан тул Өмнөд Солонгос ахин нэвтрүүлэг цацаж эхэлсэн байна.
Хэлэлцээр орон нутгийн цагаар мягмар гаригийн 00:55 цагт/15:55 GMT/ өндөрлөсөн байна.
И.МӨНХЦЭНГЭЛ