Бичлэгийн тоо 15,558
Хилари Клинтонг 20 жил тагнаж байжээ
Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайт Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг буюу “NSA”-тай холбоотой дахин нэг ноцтой баримтыг дэлгэсэн байна. Тодруулбал “NSA” агентлаг 20 гаруй жил АНУ-ын тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтонг тагнаж, мөрддөг байжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан” намыг төлөөлөн өрсөлдөх нь тодорхой болоод буюу хатагтай Клинтоны хувийн и-мэйл, гар утас, цахим хуудас зэргийг нь “NSA” агентлаг тагнадаг байжээ.
“NSA” нэр дэвшигчийн сонгуулийн компанит ажлын төлөвлөгөө, сонгуулийн амлалт зэрэг нууцын зэрэглэлтэй материал зэргийг нь хакердсан эсэхийг албаныхан шалгаж эхэлжээ.
Хилари тус агентлагт ямар мэдээлэл алдсанаа нарийн тогтоох хүртлээ хэвлэлд мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Хилари хувийн и-мэйл хаягтаа улсын нууцад хамааралтай мэдээ, материалыг Цагаан ордны зөвшөөрөлгүй илгээж, хадгалж байсан нь тогтоогдсон билээ. Тэрбээр дээрх үйлдлээ “Олон и-мэйл ашиглах хэцүү байсан учир хувийн и-мэйл хаягаа дангаар нь ашиглахаар шийдсэн” гэж тайлбарласан юм.