
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хот дахь Хятадын банк энэ сарын 14-нөөс монгол төгрөгийг албан ёсоор солих үйлчилгээг хийж эхэлсэн байна. Энэ нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт хоёр улсын мөнгөн дэвсгэртийг албан ёсоор банкуудад солих ажлын эхлэл болж байгаа юм. Мэргэжилтнүүд үүнийг монгол төгрөг, хятад юань хоёрт Монгол Улсын нутаг дэвсгэрт ижил байдлаар хандаж, хэрэглэхийн эхлэл гэж үзэж байгаа тухай ч хятадын “Синьхуа” агентлаг мэдээлсэн аж.
Д.БУЛГАН