• Дахиж олдохгүй юм шиг
  • Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучил
  • Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо
  • Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм
  • Шуналтайгаар удаан, бүүр удаан үнсдэгт уучил
  • Шударга хэлэхэд өөрийнхөө төлөө үнсдэгт уучил
  • Хайж хайж олсон ганц эрдэнэ минь чи болхоор
  • Харамлаж бас хайрлаж үнсдэгийг минь ойлгоорой
  • Надад ирсэн жаргалыг зүүд байхаас эмээж
  • Нам, намуухан нойрыг чинь сэртэл үнсдэгт уучил
  • Нар, сарны эртэд жаргал юугаан амтлах гээд
  • Нас насны минь амраг гэж чамайгаа би үнсдэгээ
  • Дулаахан хүзүү, булбарайхан уруулыг чинь өвтгөж
  • Дутуу хуссан сахалаараа хатгаж үнсдэгт уучил
  • Үнэрлээгүй, үнсээгүй хэдхэн мөч л өнгөрвөл
  • Үрэл балын амттай уруулаар чинь би дутнаа
  • Сүүлчийн удаа юм шиг чамдаа би хоргодож
  • Сүүдэр сарним төрхөнд чинь согтож үнсдэгт уучил
  • Сүрчиг энгэсэг, мянган сарнайн охь ч
  • Сүүн гэгээн хацрын чинь үнэрт хүрдэггүймаа
  • Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
  • Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвширлаг
  • Ханийгаа чи минь уучилаарай...