
"Хүн-камер"
Их Британий иргэн Стифен Вилтшаяр 1974 онд төрсөн. Тэрээр хот, байгалийн гаднах төрхийг нэг л удаа харсныхаа дараа түүнийгээ ой санамжнаасаа нарийн нягт зурж буулгадаг нэгэн. Түүний энэ гоц авьяас дэлхий дахинаа бишрэгдэхээр барахгүй Их Британийн эзэнт гүрний одонгоор хүртэл шагнагдаж байжээ. Вилтшаяр нисдэг тэргэнд сууж хот хөдөөгүүр аялах нь олонтоо. Тэрээр Лондонд өөрийн гэсэн үзэсгэлэн гаргасан бөгөөд мэдрэлийн эмч нар түүнийг гоц авьяастан хэмээн тодорхойлдог байна.
"Мөсөн хүн"
Голландын иргэн Вим Хоф тэсгим хүйтэнд даардаггүй. Тэрээр ойролцоогоор дэлхийн 20-иод рекордын эзэн юм. Тэдгээрийн дотор хамгийн удаан буюу 1 цаг 13 минутийг мөсөн санд өнгөрүүлсэн рекорд бас ордог. Килиманжаро уул руу зөвхөн шорттойгоо авирч байсан гэнэ. Мөн Эверестийн оргилд шорттойгоо авирч байх явцдаа хөлөндөө бэртэл авсан учир цааш хүрч чадалгүй буцсан байна. Хофийг мөсөн санд орж байх үед болон орсны дараа нь түүний биеийн дулааныг хэмжжээ. Тэгэхэд түүний биеийн доторхи халууны хэм огт өөрчлөгддөггүй байсныг олж мэдсэн байна.
"Сохор хирнээ юм хардаг хүмүүс"
Даниел Киш, Бен Андервуд хоёр бага насандаа торлогний хорт хавдар тусч тэднийг хараагүй болоход хүргэжээ. Гэсэн хэдий ч тэд хараагүй хүмүүсийн уламжлалт амьдралаар амьдрахыг хүссэнгүй. Тэд сохор хүмүүсийн хэрэглэдэг нэгэн арга барилийг өөрсөддөө зааж сургажээ. Тэд тагнайгаа ташин түүний цуурайнаас гарч байгаа авиагаар замаа мэддэг байна. Бен Андервуд цагаан таяг хэрэглэдэггүйгээр зогсохгүй спортоор ч хүртэл хичээллэдэг. Даниел Киш бусад хараагүй хүмүүст тагнайгаа таших арга барилийг зааж, жирийн амьдралаар амьдрах замаа олоход тусалдаг.
"Өвдөлт мэдэрдэггүй хүн"
Тим Кридланд төрснөөсөө хойш үл мэдэгдэх шалтгааны улмаас өвдөлтийг огт мэдэрдэггүй байж. Хүний бие мэдэрч байгаа өвдөлтөө тархи руу явуулдаг. Эмч нар Кридландыг мэдрэлийн согогтой хэмээн дүгнэдэг. Тим өөрийн содон авьяасаа ашиглан циркэд ажиллахаар шийджээ. Тэрээр "Тарчилгааны Хаан Замора" нэрийн доор өөрийгөө чичлэх, шатаах, зүсэх зэрэг үзүүлбэрүүдийг огт өвдсөн шинжгүй хийдэг байна.
"Цахилгаан хүн"
Слависа Пажкик хэмээх серб эр биеэсээ цахилгаан ялгаруулдаг байна. Пажкик нэгэн удаа санамсаргүй цахилгаанжсан хашаанд хүрсэн ч юм мэдрээгүйгээ анзааран өөрийгөө онцгой болохыг олж мэджээ. Серб эр аягатай усыг 97 градус хүртэл халааж, нүцгэн гараараа зайдас шарж чадна. Мөн биенээсээ 20 вольтийн хүчдэл ялгаруулдаг.
"Усны хүн"
Дэйв Муллинс бол дэлхий дээрх хамгийн удаан амьсгаагаа түгжиж чаддаг Шинэ Зиландийн иргэн. Муллинс усан дотор 266 метрийг нэг амьсгаагаар туулсан байна. Удаан хугацаагаар амьсгаагаа түгжсэн өөрийн рекордоо олон дахин эвдсээр иржээ. Одоогийн байдлаар хамгийн урт хугацаа болох 4 минутийн турш амьсгаа авалгүй усанд шумбасан нь Гиннесийн номонд бичигдсэн байдаг байна.
"Рентген хараатай эмэгтэй"
Наташа Демкина хэмээх оросын нэгэн бүсгүй 10 настайдаа ээжийнхээ дотор эрхтнийг харж чаддаг байжээ. Тэрээр ээж нь эмнэлэгт үзүүлэхээр явж очиход эмчийн биен дээрх сорвиудыг мөн хувцасных нь араас нэвт харсан байна. Наташа өнөөдөр эмнэлгийн байгууллагуудад уригдан өвчтөнүүдэд онош тавьж явж байна.
"Резинэн хүн"
Даниел Броунинг Смит бол уян хатан биеэрээ олон Гиннесийн рекорд эвдсэн Америкийн жүжигчин юм. АНУ-аар аялан тоглолт хийж явахдаа өөртэйгээ адилхан олон ер бусын чадвартай хүмүүстэй таарчээ. Тэрээр уян хатан чадвараа гарамгай сайн эзэмшсэн нь үе мөчөө мултлан теннисийн цохиуран дундуур биеэ гаргах явцад харагддаг.
"Сод ухаантан"
Ким Пийксийг нэг ой хагастай байхад нь түүний эцэг эх аливаа зүйлийг онцгой хурдан санадаг, сурдаг болохыг анзаарчээ. Түүний тархи багын том хэмжээтэй байсан бөгөөд энэ нь хоёр тархийг холбосон байдаг зарим мэдрэлүүдийн холбоосыг өвөрмөц болоход нөлөөлжээ. Түүний ой санамж ер бусын сайн, бүхэл бүтэн номыг нэг цагийн дотор уншиж цээжилдэг. Баруун зүүн нүдээрээ номны хоёр хуудсыг тус тусад нь нэгэн зэрэг унших чадвартай. (2009 онд нас баржээ)
"Бүхнийг иддэг ноёнтон"
1950 онд төрсөн Францын жүжигчин Майкл Лотито жирийн хүний идэх боломжгүй итгэхэд бэрх зүйлийг иддэг байжээ. Лотито металл, шил, резин зэрэг материалуудыг иддэг байж. Түүнийг нийтдээ 18 ширхэг унадаг дугуй, 1 жижиг оврын нисэх онгоц, 2 ор, 1 авс, 15 телевизор идсэн хэмээн нутгийн иргэд нь ярьдаг байна. Эмч нар хэлэхдээ Лотитогийн ходоод гэдэсний хоолой нь жирийн хүнийхээс хэд дахин зузаанаас гадна ходоодний хүчил маш сайн гэжээ. Майкл Лотито 2007 онд зуурдаар нас нөгчжээ.
<iframe width="650" height="315" src="https://www.youtube.com/embed/BTxuQwiY7eE" frameborder="0"></iframe>