Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга М.Даваажаргал цагаан сарын өмнөхөн Хөдөлмөрийн баатар болсноор Монгол Улсад аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болж буй анхны тохиолдол болсон билээ. Тэрбээр:
Хамгийн олон түрүүлсэн
Хамгийн олон удаа дараалан түрүүлсэн
Хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн
Нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн
Жилийн 90 барилдаанаас хамгийн олон давсан зэрэг амжилтуудын эзэн болсон ба энэ хөдөлмөрийг нь үнэлж төр засгаас амжилтыг нь мялаасан биз ээ.
Их аварга маань энэ сарын башёг дуусгаад 27-ны өдөр эх орондоо ирэх гэнэ. Тэрбээр зүгээр чнэг ирэхгүй бөгөөд Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийхээр болжээ. Японы хэвлэлүүдэд бичиж байгаагаар "Монголд урьд өмнө болж байгаагүй том найр наадам болно" гэжээ.
Түүний найр 29-нд төлөвлөгдсөн бөгөөд Монголын талаас маш олон хүн оролцох нь тодорхой юм. Харин Японоос Миягано дэвжээнийхэн болон ойр дотны бүх хүмүүс нь ирэх гэнэ. Олон хүн ирэх болсон учраас тусгай онгоц захиалсан сурагтай.