Бичлэгийн тоо 3,329

Жүдо бөх, буудлагын төрлүүдэд илүүрхэв

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор боллоо. Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид оролцлоо. 

Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш нийт 272 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 65 орон ямар нэгэн медаль хүртжээ. Тэмцээнийг зохион байгуулагч орны баг 47 алт, 32 мөнгө, 29 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол ОХУ(34+29+49), БНХАУ (34+22+16), Япон (25+25+35), АНУ (20+15+18), Франц (13+9+8), Итали(11+14+17) улс II-VII байр эзлэв. “Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцсоноос буудлага, жүдо бөхийн төрлүүдээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар 24-р байрт жагсав.

Тодруулбал:
 

АЛТАН МЕДАЛЬ:

  • Э.Даваахүү (Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу)
  • Д.Сумъяа (Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг)

МӨНГӨН МЕДАЛЬ:

  • Буудлага эрэгтэй баг. (10 метрийн хийн гар буу)

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • Буудлага эрэгтэй баг. (50 метрийн сонгомол гар буу)
  • М.Уранцэцэг (Жүдо бөх)

Азийн бусад орнуудаас Энэтхэг улс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 34-р байр, Индонези 1 мөнгө, 3 хүрэл 49-р байр, Хонгконг 1 мөнгө 50-р байр, Вьетнам хоёр хүрэл медаль хүртэж 58-р байрыг эзэлжээ. Харин Аргентин, Дани, Киргизстан улсын баг 1 хүрэл медаль авснаар жагсаалтын 62-64-р байрт жагсжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8654457/e8c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2829 Зорилгоо тодорхойлох алтан дүрэм 2015-07-17 3137
2828 Том амжилтын эзэд өсвөр насандаа юу хийдэг байсан бэ? - See more at: http://mlctraining.mn/teens/#.dpuf 2015-07-17 2960
2827 Менежер гэж хэн бэ? 2015-07-17 2874
2826 Жүжигчин Н.Ялалтын залуу амраг 2015-07-15 3272
2825 Амиа алдсан уулчдын цогцсыг олжээ 2015-07-15 3026
2824 Дархан аварга А.Сүхбатын хүү сумын заан болов 2015-07-15 2954
2823 Гэр бүлийн санхүү ба мөнгөө зөв зохицуулах арга 2015-07-14 3034
2822 Америкийн Ерөнхийлөгчидтэй холбоотой 30 скандалыг нэрлэж байна 2015-07-14 2750
2821 Крис Бош: Хамгийн чухал нь бид нэг баг болж тоглох юм шүү дээ 2015-07-14 3148
» Жүдо бөх, буудлагын төрлүүдэд илүүрхэв 2015-07-14 3198
2819 Стивен Сигал монгол адуутай боллоо 2015-07-14 2987
2818 Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 2015-07-13 2351
2817 Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 2015-07-13 2305
2816 Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 2015-07-13 2273
2815 Америкийн хамгийн утгагүй хуулиуд 2015-07-13 2162
2814 Бүртгэл эхний өдрийн байдлаар 2015-07-10 2965
2813 NBA-ийн тоглогчдыг Монголын сайхан бөхчүүдтэй 2015-07-10 2799
2812 Тогтоосон эрэмбийг дагахгүй бол А.Сүхбатыг маргааш барилдуулахгүй 2015-07-10 2963
2811 Техас АНУ-ын армитай байлдахад бэлэн 2015-07-08 3044
2810 Техас АНУ-ын армитай байлдахад бэлэн 2015-07-08 2847
배너신청
자생병원

배너신청