Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Монголд ирж наадамдаж байгаа билээ. Тэрбээр наадмын эхний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдаан үзэж сонирхсон бол өчигдөр Хүй долоо худагт очиж нэр бүхий уяачийн галаар ороод гарчээ. Энэ үеэр Стивен Сигалд монгол адуу бэлэглэсэн байна. Энэхүү бэлгийг өгөх үед тэрбээр “Би уг нь моринд биш тэмээнд илүү хайртай” хэмээн хэлсэн сурагтай. Дашрамд дурьдахад Стивен Сигал Чингис хааны тухай кино хийхээр Монголд ирэхдээ Г.Эрдэнэтуяа хэмээх бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон. Тэд энэ жил хүү Төгсбаясгалантын цуг монгол наадам үзэхээр ирсэн нь энэ юм.
Бичлэгийн тоо 3,329