Бичлэгийн тоо 3,329
Америк улс 50 мужаас бүрддэгийг бүгд мэднэ. Гэтэл энэ 50 мужийн нэг болох Техас улсынхаа армитай байлдахад бэлдэж байгаа итгэмээргүй мэдээ интернэтээр цацагдлаа.

"Washington Post" сонинд нийтлэгдсэн мэдээнд итгэхгүй гээд ч яах билээ.

Вашингтон армийнхаа хээрийн сургуулилтыг Техаст хийхээр шийдсэнээс бүх юм үүдэлтэй гэнэ. Гэтэл Техасын оршин суугчид үүнийг өөрийн мужийг нь эзлэн авч онц байдал зарлах гэж байна хэмээн сэжиглэн эсэргүүцэж байгаа аж.

"Хээрийн сургуулилт хийх нэрийдлээр бидний зэр зэвсгийг хураах гэж байгаа тул бид Пентагонд хариу өгнө" хэмээн Техасын иргэд мэдэгдсэн гэж "Washington Post"дамжууллаа.

Тэр бүү хэл техасчууд "Обама өөрт захирагддагүй мужийг эзлэн авч, манайхны 2016 онд явуулах сонгуулийг тасалдуулахыг зорьж байна. Тэр өөрийн эрх мэдлийг хэвээр үлдээхийг зорьдог" хэмээжээ.

Нэмж өгүүлэхэд, Техас муж нь газар нутгийн хэмжээгээр Америкт 2-т ордог, 696'241 км² талбайтай. Нэгт Аляск бичигддэг. Техас нь хүн амын тоогоор Калифорний дараа 2-т ордог, тодруулбал 26'956'958 хүнтэй.

Үнэндээ Техас муж бол АНУ-ын хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, санхүү, нефть байгалийн хий болон химийн үйлдвэрлэлийн төв юм.

Техасчууд сүүлийн үед АНУ-ын бүрэлдэхүүнээс гарах талаар их хөдөлгөөн өрнүүлэх болсон. Ялангуяа Бастроп тойрог нь АНУ-ын эсрэг их тэмцдэг, гэтэл яг энд Америкийн арми хээрийн сургуулилтаа явуулахаар сонгожээ.

Пентагоны төлөөлөгч, хурандаа Марк Ласторий одоо Техаст ирээд цэргийн сургуулилт явуулахаар ард иргэдийг ятгаж байна.

Харин Техасын амбан захирагч Грег Эббот шууд л Үндэсний гвардийнханд хандан "Цэргийнхний хээрийн сургуулилтыг онцгой анхааралтай ажиглаж бай" хэмээн тушаажээ.

Тэр бүү хэл орон нутгийн сенаторч Тед Круз "Вашингтонд итгэж болохгүй" гэж мэдэгджээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8647451/d81/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2829 Зорилгоо тодорхойлох алтан дүрэм 2015-07-17 3137
2828 Том амжилтын эзэд өсвөр насандаа юу хийдэг байсан бэ? - See more at: http://mlctraining.mn/teens/#.dpuf 2015-07-17 2960
2827 Менежер гэж хэн бэ? 2015-07-17 2874
2826 Жүжигчин Н.Ялалтын залуу амраг 2015-07-15 3272
2825 Амиа алдсан уулчдын цогцсыг олжээ 2015-07-15 3026
2824 Дархан аварга А.Сүхбатын хүү сумын заан болов 2015-07-15 2954
2823 Гэр бүлийн санхүү ба мөнгөө зөв зохицуулах арга 2015-07-14 3034
2822 Америкийн Ерөнхийлөгчидтэй холбоотой 30 скандалыг нэрлэж байна 2015-07-14 2750
2821 Крис Бош: Хамгийн чухал нь бид нэг баг болж тоглох юм шүү дээ 2015-07-14 3148
2820 Жүдо бөх, буудлагын төрлүүдэд илүүрхэв 2015-07-14 3198
2819 Стивен Сигал монгол адуутай боллоо 2015-07-14 2987
2818 Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 2015-07-13 2351
2817 Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 2015-07-13 2305
2816 Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 2015-07-13 2273
2815 Америкийн хамгийн утгагүй хуулиуд 2015-07-13 2162
2814 Бүртгэл эхний өдрийн байдлаар 2015-07-10 2965
2813 NBA-ийн тоглогчдыг Монголын сайхан бөхчүүдтэй 2015-07-10 2799
2812 Тогтоосон эрэмбийг дагахгүй бол А.Сүхбатыг маргааш барилдуулахгүй 2015-07-10 2963
2811 Техас АНУ-ын армитай байлдахад бэлэн 2015-07-08 3044
» Техас АНУ-ын армитай байлдахад бэлэн 2015-07-08 2847
배너신청
자생병원

배너신청